Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Далай Лам анх удаагаа зохион байгуулагдаж буй Абдул Калам Сева Раднагийн нэрэмжит шагнал гардуулах ёслолд оролцов 2015 он 11 дүгээр сар 9

Түгээх

Энэтхэг, Тамил Наду, Ченнай. 2015.11.09 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өглөө эрт Ченнайд хүрэлцэн ирэхэд бороо орсны улмаас хот бүхэлдээ угаагдсан мэт байлаа. Хэд хоног тасралтгүй үргэлжилсэн ширүүн салхи, хур бороо намдаж эхэлжээ. Борооны цув өмссөн цагдаа нар Дээрхийн Гэгээнтний явах замын хөдөлгөөнийг зохицуулж байлаа

Далай Лам анх удаагаа зохион байгуулагдаж буй Абдул Калам Сева Раднагийн нэрэмжит шагнал гардуулах ёслолд оролцов

Дээрхийн Гэгээнтэн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн
олонтой мэндчилж байгаа нь. Энэтхэг, Тамил Наду, Ченнай.
2015.11.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Энэтхэгийн ерөнхийлөгч асан Абдул Каламыг өнгөрсөн зургаа дугаар сард таалал төгссөнөөс хойш Абдул Каламын Хараат Хөдөлгөөн гэх байгуулага байгуулагдсан бөгөөд уг байгуулага энэхүү шагнал гардуулах ёслолыг Мадрасын Менежментийн Холбоотой (ММХ) хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Уг ёслолын үйл ажиллагааны зорилго нь хувь хүний нийгэмд үзүүлж буй хувь нэмрийг үнэлээд зогсохгүй мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулах, мод тарих, усны эх ундрагыг сэргээх, усны зөв хэрэглээг таниулах, ногоон хот, ногоон тосгоныг бий болгох зорилготой ажээ.

Ноён Шивараман хүндэт зочид, төлөөлөгч нарыг тухлан саатахыг уриад энэ удаагийн ёслолд хүндэт зочноор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцож байгааг танилцуулав. Тэрээр доктор Абдул Каламын хэлсэн:

“Зүрх сэтгэл нь шулуун шудрага бол зан аашинд гуа сайхан бий, зан ааш нь гуа сайхан бол гэр бүлд нь эв зохицол бий, гэр бүл нь эв найртай бол улс орон нь дэг журамтай байна, улс орон дэг журамтай бол дэлхийд энх тайван бий” гэх үгийг эш татан уншаад хурлыг нээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Бидэнд заавал сүм хийд хэрэггүй, хэцүү төвөгтэй философи ч бас хэрэггүй. Бидний тархи болон зүрх сэтгэл маань сүм хийд мөн бөгөөд сайхан сэтгэл бидний философи юм” гэв.

Далай Лам анх удаагаа зохион байгуулагдаж буй Абдул Калам Сева Раднагийн нэрэмжит шагнал гардуулах ёслолд оролцов


Ноён Кришнамүрти шагнал гардуулах ёслол дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Тамил Наду, Ченнай. 2015.11.09 Зургийг Тэнзин Чойжор(ДЛО)Ноён Кришнамүрти хэлэхдээ Абдул Каламын нэрэмжит шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах бөгөөд ойрын хугацаанд ихэвчилэн Тамил мужид зохион байгуулагдана. Гэвч ирээдүйн зорилго нь улс орон даяар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг дуулгав.

Энэтхэгийн Мөрдөн Байцаах Төв хорооны дарга асан, мөн Үндэсний Хүний Эрхийн Төв хорооны дарга асан ноён Д.Р Картикеяан уг ёслолд оролцох үеэр Абдул Калам агсаныг эелдэг даруу, өрөвч зөөлөн сэтгэлтэй бөгөөд өндөр мэдлэг боловсролтой байсан гэж шагшин магтав. Мөн тэрээр өнөөгийн ерөнхийлөгч Пранаб Мүхержи нэгэнтээ Абдул Калам агсаныг “Ард түмний ерөнхийлөгч мөн” хэмээн онцолсныг энд дурьдлаа. Ноён Абдул Калан агсаныг оршуулах ёслолын үеэр олон мянган хүн түүний үлгэр жишээгээр амьдрах амлалт авч байсныг ноён Д.Р Картикеяан дурсан ярив.

Ноён Абдул Калам агсаны зөвлөхөөр олон жил ажилласан ноён В.Понраж түүнтэй хэрхэн хамтарч ажиллаж байсан тухайгаа ярьлаа. Мөн карнатикийн алдарт дуучин Аруна Сайрам “Ендаро Маханабхавулу” хэмээх дууг дуулав. Уг дуу нь эрт одсон бүх аугаа хүмүүст хүндэтгэл үзүүлж буй утгатай ажээ. Шүүгч К.Н Баша чанга дуугаар тамил хэл дээр үг хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Абдул Каламын нэрэмжит
шагнал гардуулж байгаа нь. Энэтхэг, Тамил Наду, Ченнай.
2015.11.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Шагнал гардуулах гол ёслол эхлэх үед Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас үг хэлэхийг хүссэн юм. Тэрээр аугаа их сэтгэгч болон гүн ухаантан нарыг төрүүлсэн их Энэтхэг орныг магтмуй гэсэн утга бүхий магтаалыг төвөд хэл дээр уншлаа.

“Хэдийгээр ноён Абдул Калам бие махбодиор бидэнтэй хамт биш ч гэлээ бидний итгэл бишрэлийн дунд хамтдаа байсаар байна. Түүний хийж байсан үйл хэргийг бид үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй. Шагнал гардан авсан бүх хүмүүст баяр хүргэж, сайн сайхныг хүсье. Би Нобелийн энх тайвны шагнал авах үедээ “Миний хийсэн байж болох багахан үйл хэргийг өндрөөр үнэлснээр би энэхүү шагналыг авч байна. Гэвч үүнийг би энх тайвныг хамгаалахын төлөө улам ихийг хийх хэрэгтэйг хүсч байна хэмээн хүлээн авлаа” гэж хэлсэн юм. Үүнийг та бүхнээс ч бас хүсье. Хүчин чармайлтаа бүү сулруул. Ард олны хүсэл горилыг хангахын төлөө улам ихээр шамдан ажил. Сайн үйлсийг үргэлжлүүлэн хийгээрэй.”

“1956 онд би Бурхан Багш мэндэлсний 2500 жилийн ойд оролцохоор Ченнай хотод анх удаа ирж билээ. Тиймээс энэ алдартай хот надад танил байдаг юм. Дараа нь Ражагопалчаригийн урилгаар 1960 онд ирж байсан санагдаж байна. Тэр үед би биеийн хүчний хүнд хөдөлмөрөөр барилга барьж буй олон хүнийг харж билээ. Үүнийг дэлхийн олон газраас харж болно. Ямартаа ч тэдгээр олон хүмүүс сэтгэл санааны баяр баясгалан хийгээд оюун санааны амгалан тайван байдлыг эдлэх нь чухал билээ. Та томоохон байшинд амьдардаг байж болох ч тэрхүү байшин нь таны сэтгэл санааг зовоож, түгшүүртэй болгож байвал та тэнд аз жаргалтай амьдарч чадахгүй. Бие махбодийн тав тух нь дангаараа аз жаргалыг бидэнд авчирч чадахгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Абдул Каламын нэрэмжит
шагнал гардуулах ёслол дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Тамил Наду, Ченнай. 2015.11.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Энэтхэг улс бол сэтгэл хөдлөлийн үйл явц, оюун санаа хэрхэн ажилдаг талаар асар гүнзгий мэдлэг хуримтлуулж чадсан билээ. Хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг дарах арга замыг мэдэхийн хэрээр ахимса болон тэсвэр тэвчээрийн талаарх ойлголт улам өргөжих бөгөөд энэ нь Энэтхэг улсыг дэлхийн бүх томоохон шашин өөр хоорондоо эв найртайгаар зэрэгцэн оршиж буй үлгэр жишээ ганц улс болгож чадсан юм. Энэхүү уламжлал алгуур алдагдаж эхэлбэл хөнөөлт хүмүүс аль ч нийгэмд асуудал үүсгэх болно.”

“Энэтхэг бол ард олон нь шашны өөр өөр үзэл баримтлалтай боловч эн найртай, харилцан хүндэтгэлтэй, хамтран амьдрах боломжтойг дэлхий нийтэд харуулж буй улс юм. Тиймээс би энэтхэг найз нартаа “Та нарт оюун санаа болон сэтгэл хөдлөлийн талаар гүнзгий судалсан эртний уламжлал ба орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг боловсрол, хөгжил дэвшлийг хамтад нь ашиглах боломж байна” гэж байнга хэлдэг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Абдул Каламыг их оюунлаг хүн байсан гэв. Тэрээр муслимын шашинтан байжээ. Дээрхийн Гэгээнтэн саяхан түүний гэрт зочилох үедээ нэгэн зургийг хараад урьд ерөнхийлөгч асан Абдул Калам эртний Энэтхэг зохиол болох Шантидева гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” шастрыг уншиж байсныг санасан байна. Тэрээр их нигүүлсэнгүй сэтгэлийг номлосон хэсэг шүлгийн доор Дээрхийн Гэгээнтнийг гарын үсгээ зурахыг хүсчээ.

Сансар огторгуй хэдий хүртэл оршино
Төдийг хүртэл амьтад орших бөгөөд
Амьтдын зовлонг арилгахын тулд
Би бээр ч тэр хүртэл орших болтугай


Абдул Каламын нэрэмжит шагнал гардуулах ёслолд ирсэн олон
Далай Ламын үгийг сонсож байгаа нь. Энэтхэг, Тамил Наду,
Ченнай. 2015.11.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Мөн Дээрхийн Гэгээнтэн түүнийг улиран одсон XX зуун болон өнөөгийн XXI зууны ялгааг байнга ярьдаг байсныг дурсаад наргиан болгож:

“XX зууны бид нар маш их асуудал үүсгэсэн, ялангуяа маш хог хаягдлыг байгал дэлхийд хаясан. Үүнийг XXI зуунд амьдарч буй та нар цэвэрлэхийн тулд нэлээдгүй ажил хийх хэрэгтэй болсон” гэлээ. Тэрээр “Ямартаа ч, хэрэв бид одооноос хүчин чармайлт гаргаж чадвал энэ зууны төгсгөлд, та бүхнийг амьдарч буй үед илүү энх тайван цогцолсон, эв найртай, энэрлийн сэтгэл дэлгэрсэн дэлхийг бий болгож чадна гэдэгт би итгэдэг.” гэсэн юм.

“Бид бие махбодь, оюун санааны ба сэтгэл хөдлөлийн хувьд адил. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч амин хувиа хичээх үзэл нь биднийг “тэд”, “бид” гэж талцуулдаг бөгөөд үүний улмаас хүчирхийлэл хийхэд хүрдэг. Байгал дэлхий бидэнд нэг л гариг ертөнц дээр амьдарч байгаа гэдгийг байнга сануулж байна. Орчин үеийн техник технологи нь дэлхийг улам бага болгож байна. Тэр бүү хэл дэлхийн эдийн засаг биднийг өөр хоорондоо ямар их хамааралтай болохыг харуулсаар байна. Бид хүн төрөлхтөний нэгэн гэр бүлийн гишүүд мөн. Бидний туйлын зорилго болох аз жаргалтай амьдралд хүрэхэд шашин шүтлэг, арьс өнгө, үндэс язгуур гэх мэт хоёрдугаар зэргийн ялгаа тийм ч чухал биш ээ. Бид нийгмийн амьтад тул нэг нэгнээсээ хамааран амьдрах болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Абдул Каламын нэрэмжит
шагнал гардуулах ёслол дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Тамил Наду, Ченнай. 2015.11.09. Зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Өнөө цагт шинжлэх ухааны олон эрдэмтэд дотоод сэтгэл хичнээн чухал болохыг хүлээн зөвшөөрч байна. Тэд сэтгэлийн сөрөг хандлагыг арилгаж үүний оронд эерэг хандлагыг хэрхэн бий болгох тал дээр сонирхон судалж байна. Тэд хүний үндсэн чанарыг энэрэн нигүүлсэхүйн чанартай гэж дүгнэжээ. Энэ нь бидний аз жаргалтай дэлхийг бий болгож чадах итгэлийг улам хүчтэй болгож байна. Тийм учраас өнөөгийн залуучууд миний санал болгож буй зүйлийг бодож үзэх хэрэгтэй, бүү тоомжиргүй орхи. Бид өөрсдийн бэрхшээлийг даван туулж чадах бөгөөд илүү сайхан дэлхийг бий болгож чадна. Та бүхэнд баярлалаа.”

Шагнал гардуулах ёслол өндөрлөсний дараа бүгд босон Энэтхэгийн төрийн дуулалыг эгшиглүүлэв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт