Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ 2015 он 8 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, Махараштра, Нашик. 2015.08.30 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бүтэн нэг өдөр Дели хотод өнжсөний дараа өнөөдөр үдээс өмнө Махараштра мужийн Нашик хотод хүрэлцэн ирэв. Түүнийг морилон ирэх үед свами /хиндү шашны санваартан/ Жианананд болон свами Маесананд нар цэцгэн эрхи барин угтлаа. Борооны улирал хараахан дуусаагүй ч нислэг цагтаа буусан бөгөөд асгаран орж байсан ширүүн аадар бороо Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлын зүгт явах зуур зөөлөн шиврээ бороо болон хувирав. Дээрхийн Гэгээнтнийг байрлах газраа хүрсэн хойно свами гүрү Шарананд Махараж дун болон бүрээн дуу татаж түүнийг угтлаа.

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд нар
Каршни Ашрамын дэргэд зулзган мод суулгав. Энэтхэг,
Махарашта, Нашик. 2015.08.30 Гэрэл зургийг Тэнзин ЧойжорСуудалдаа суусны дараа Дээрхийн Гэгээнтэн анх свами Гүрү Шаранандын урилгыг хүлээн авах үедээ баяртай байснаа дуулгав. Мөн тэрээр Энэтхэгийн уламжлалын дагуу амьдарч буй түүний эгэл даруу амьдрал гүн сэтгэгдэл төрүүлснийг дурьдлаа. Ийнхүү товч ярилцсаны дараа тэд свами Жианананд болон доктор Самдон ринбочэ нарын хамт үдийн зоог барьсан бөгөөд зоогон дээр гүн ухааны болон оюун санааны талаар ярилцав. Үдийн зоогийн дараа оюун санааны хоёр их удирдагчид сүмийн дэргэд бодь мод суулгахаар морилсон юм.
Уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүн төрөлхтөн бүхэлдээ өөр хоорондоо хамааралтай болсон энэ цаг үед хувь хүн илүү өргөн хүрээнд сэтгэх нь хичнээн чухал болохыг онцлов. Свами Шарананд санскрит хэлнээс англи хэлэнд орчуулсан шүлгээсээ эш татан:

Энэ бол би, тэр бол чи
Энэ минийх, тэр чинийх хэмээгч нь
Өчүүхэн сэтгэгч бөлгөө
Өргөн сэтгэгч бээр харин
Өнөд амьтан бүгдийг
Нэгэн дор сэтгэмүй
хэмээн уншив.

Дээрхийн Гэгээнтэн энэхүү эртний Энэтхэгийн уламжлалыг өнөө цагт дэлхий даяар илүү их дэлгэрүүлэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ.

Мөн тэрээр хэвлэлийнхэнд хандан:

“Би Аллахабадад саяхан зохион байгуулагдсан Хүмбийн их цугларалтанд оролцох, нэлээдгүй олон ажлын төлөвлөгөө гаргасан боловч харамсалтай нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас тэнд очиж чадаагүй билээ. Тиймээс Годавари мөрөний дэргэдэх Маха Хүмбэд хүрэлцэн ирэхийг урьсан свами Шаранандын урилгад би үнэхээр хүндэтгэлтэй хандсан юм." гэв.

Мөн шашин хоорондын эв зохицлын талаар ярихдаа:

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд нар
сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Махарашта, Нашик.
2015.08.30 Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)"Надад жүүд болон христийн, мөн муслим, хиндү гэх мэт янз бүрийн шашны олон найз нөхөд бий. Ер нь хиндү болон бурханы шашин нь шила /ёс суртахуун/, самади /сэтгэлийн нэгэн үзүүрт төвлөрөл/, пражна /билиг билгүүн/ гуравт суралцаж, үүнийг амьдрал ахуйдаа дадлага болгодогоороо адил юм.” гэсэнд Свами санал нэгдэж “Тиймээ, энэ гурав нь хиндү болон бурханы шашны уг үндэс мөн” хэмээн онцлов.

Мөн Дээрхийн Гэгээнтэн Бангалорын ойролцоо амьдардаг нэгэн свамитай уулзсан тухайгаа дурслаа. Тэр свами нь олон нийтэд үйлчлэх ажилд маш идэвхтэй оролцдог бөгөөд Карнатака мужийн тосгоны сургуульд суралцдаг олон мянган хүүхдүүдэд хоол хүнс бэлдэж өгдөг нэгэн ажээ.

“Энэ бол бидний нийтлэг үүрэг гэж би түүнд хэлсэн. Хиндү болон бурханы шашны ялгаа нь атман болон анатманыг хүлээн зөвшөөрөх эсэх юм.” гэсэнд свами Шарананд Махараж яриан дундуур “Дээрхийн Гэгээнтэн минь ээ, хэрэв та зөвшөөрвөл манай хоёр шашны үзэл онол бодит байдал дээр ялгаагүй гэдгийг би тайлбарлах болно. Брахманы үзэл онолын үүднээс таны айлддаг хоосон чанарын тухай ч тайлбарлах боломжтой” гэв.


Дээрхийн Гэгээнтэн ингээд хурлын танхимд цугласан олны асуултанд хариулав. Тэрээр олон шашны үзэл онол нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө юм гэдгийг онцлон хэлж энэрэн нигүүлсэх сэтгэлийн үнэ цэнийг мэдэх хэрэгтэй гэлээ.

“Ер нь бид ертөнцийг бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрсөн ч, эсвэл жейн болон бурханы шашны үзэл онолоор юмс бүгд өөр өөрсдийн учир шалтгаанаас үүдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байлаа ч хамгийн чухал зүйл маань энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Гол зүйл нь энэрэн нигүүлсэх явдал бөгөөд үүнд янз бүрээр суралцдаг олон янзын шашин үүсэж бий болсон.”

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд нар
сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Махарашта, Нашик.
2015.08.30 Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтний онцлон хэлсэн өөр нэгэн зүйл бол Энэтхэг улс эртнээс олон шашинд хэрхэн хандаж ирсэн тухай байлаа. Тэрээр хөрш зэргэлдээ улс орон болох Пакистан, Бангладеш, Бирмтэй Энэтхэгийг харьцуулаад Энэтхэг улс нь шашны тал дээр маш байттай байгааг хэлсэн юм. Үүний учир нь Энэтхэг улс олон шашинд хандах уламжлалт хандлагаа хадгалж үлдсэн бөгөөд энэ нь хүч үл хэрэглэх арга зам мөн гэж хэлэв. Материаллаг сонирхол давамгайлж буй энэ цаг үед залуучуудад энэ тухай ойлгуулах хэрэгтэй гэж захилаа.

Кастын системийн тухай асуусанд тэрээр кастаар ялгах явдалд шүүмжлэлтэй ханддагаа хэлэв. “Хэрэв цаашид дагах боломжгүй бол тухайн заншил нь уламжлалт байсан ч түүнээс салах хэрэгтэй” гэлээ. Тэрээр цааш нь “Свами Шарананд Махаражийн адил гүрү нар кастын системийн эсрэг нэгдэх хэрэгтэй” гэсэнд свами Шарананд Махараж “Энэ хөдөлгөөн ер нь эхэлж байна” гэлээ.

Төгсгөлд нь тэрээр “Оюун санааг чухалчилагч эрэгтэй, эмэгтэй хуварга нар нийгмийн бусад хүмүүсийн өдөр тутмын амьдралд сайн үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд бусадтай харьцахад илүү их тэсвэр тэвчээр биднээс шаардагдах болно.” гэв.

Дээрхийн Гэгээн Далай Лам Нашик Махахүмбэд хүрэлцэн ирлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тримбакеш сүмийн дэргэдэх зул
өргөх ёслолд оролцов. Энэтхэг, Махарашта, Нашик. 2015.08.30
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Орой нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөнөөх гурван свами ламтай ахин уулзсан бөгөөд тэд мөн адил өөр өөрсдийн гүн ухааны үзэл онолын тухай ярилцав. Профессор Самдон ринбочэ, Гандан Шарзэ дацангийн хамба лам Жанчүв Чойдэн, Яндэн ринбочэ нар ярилцаганд оролцсон бөгөөд мөн свами Шарананд Махаражийн шавь нар ч бас оролцов. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон свами Шарананд Махараж нар өөр өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байхаар санал нэгдлээ. Дээрхийн Гэгээнтэн “Хэрэв эдүгээ оршин байгаа Төвөдийн бурханы шашны болон хиндү шашны лам хуврагууд харилцан нэг нэгэндээ туршлага солилцож байвал шашин хоорондын эв нэгдэлд үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэв.

Үдэш болоход Дээрхийн Гэгээнтэн Далай Лам унтаж амрахаасаа өмнө Годавари мөрөнд свами Шарананд Махараж ба олон сүсэгтний үйлдэж буй зул өргөх шашны зан үйлд оролцов.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт