Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Байгаль орчныг хамгаалах зүй зохистой арга зам
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages
  • ↝
  • World Peace
  • ↝
  • Disarmament for World Peace

Дэлхийн энх тайвны төлөө зэвсэг хураах нь

Түгээх

Хүн төрөлхтөн бүх л түүхийнхээ туршид энх тайвныг ямар нэг аргаар тогтоохыг оролдсоор ирсэн. Эцсийн эцэст дэлхий дахинд энх тайвныг бид өөрсдийн гараар тогтоож чадна гэж төсөөлөх нь хэт өөдрөгөөр сэтгэсэн хэрэг гэж үү? Хүмүүсийн бие биенээ үзэн ядах явдал ихэссэн гэдэгт би итгэдэггүй, харин үй олноор хөнөөх зэвсгээр дамжуулан үзэн ядалтаа тунхаглах тэдний чадвар л гагцхүү нэмэгдсэн гэж би боддог. Нөгөө талаас ийм зэвсгийн хүчээр үй олон хүнийг хөнөөсөн эмгэнэлт явдлын гэрч болохынхоо хувьд бид дайныг хянах аргыг олсон. Үүний тулд бид зэвсэг хураах ёстой гэдэг нь тодорхой.

Зэвсэг хураах явдал нь улс төр, эдийн засгийн шинэ харилцааны хүрээнд л хэрэгжих боломжтой. Энэ асуудлыг нарийвчлан авч үзэхийн өмнө энх тайвныг тогтоохын тулд бидэнд хамгийн ашигтай байх тийм үйл явцыг бодож олох нь чухал юм. Энэ бол нэгэнт тодорхой асуудал. Эхлээд бид цөмийн зэвсгийг, дараа нь биологийн болон химийн зэвсгийг, тэгээд довтолгооны, эцэст нь хамгаалалтын зэвсгийг устгах асуудал дээр ажиллах ёстой. Үүний зэрэгцээ энх тайвныг сахин хамгаалахын тулд улс үндэстэн бүрээс ижил тооны бие бүрэлдэхүүнтэй, нэгдсэн удирдлага бүхий олон улсын цагдаагийн хүчийг нэг ба түүнээс дээш бүс нутагт бий болгохоор ажиллах хэрэгтэй. Эцэст нь энэхүү хүч бүх дэлхийг хамран хариуцах шаардлагатай.

Зэвсэг хураах болон нэгдсэн хүчийг бий болгох гэсэн хосолмол үйл явц нь олон талт, ардчилсан үйл ажиллагаа байх ёстой учраас үндсэн дүрмийг зөрчсөн аль нэг үндэстний үйл хэргийг шүүмжлэх, эсвэл бүр хөндлөнгөөс оролцох олонхийн эрх баталгаажих шаардлагатай. Түүнчлэн, бүх томоохон арми устахын зэрэгцээ хилийн маргаанаас эхлээд бүх зөрчилдөөн нь олон улсын хамтын хүчний мэдлийн асуудал болж, том жижиг бүх үндэстэн жинхнээсээ эрх тэгш болно. Ийм өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд олон улсын тогтвортой орчин бий болно.

Мэдээж хэрэг, цэргийн үйлдвэрлэлийг зогсоосноос орж ирэх санхүүгийн асар их ашгаар дэлхий дахиныг гайхалтай хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр дэлхийн улс үндэстнүүд цэргийн хүчээ барьж байхын тулд жил бүр хэдэн их наяад долларыг зарцуулж байна. Энэ мөнгөөр хичнээн эмнэлгийн ор, сургууль болон орон гэрийг санхүүжүүлж болохыг та төсөөлж чадах уу? Үүнээс гадна дээр миний хэлсэнчлэн, цэргийн хөгжил дэвшилд асар их хэмжээний нөөц бололцоо үргүй зарцуулагдсанаар ядуурал болон бичиг үсэггүй байдлыг арилгах, өвчнийг анагаах явдал төдий чинээгээр саатаад зогсохгүй, хүний үнэт оюун ухаан золиослогдож байна. Манай эрдэмтэд үнэхээрийн гайхалтай ухаантай. Тэдний энэ их авьяас ухаан дэлхий дахины зөв хөгжил дэвшилд ашиглагдаж болохоор байтал яахаараа аймшгийн үйл хэрэгт зориулагдан үрэгдэх ёстой гэж?

Хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хүн амын хэт төвлөрөлтийг сааруулахад манай гаригийн томоохон цөл газрууд болох Сахар болон Говийг эзэмшиж ашиглаж болох юм. Олон оронд өнөөдөр хуурайшилт цөлжилтийн ноцтой аюул нүүрлээд байна. Хүний ундны болон бусад хэрэглээг хангахын тулд далайн усыг цэвэршүүлэх шинэ бөгөөд өртөг багатай арга технологийг бий болгох шаардлага бас байна. Манай эрдэмтэд өөрийн оюун ухааныг илүүтэйгээр сойж болох хойшлуулшгүй олон асуудал эрчим хүч, эрүүл мэндийн салбарт байна. Тэдний хүчин чармайлтын үр дүнд дэлхийн эдийн засаг илүү хурдацтай хөгжих учраас тэд ч илүү шан харамж авах боломжтой!

Манай гариг дэлхийд байгалийн асар их баялаг заяасан. Тэдгээрийг бид зохистойгоор ашиглаж, цэргийн эрх мэдэл болон дайныг устгах ажлыг эхлэвээс хүн бүр үнэхээрийн элбэг хангалуун амьдралаар амьдарч, насан туршийн халамж үйлчилгээгээр хангагдах боломжтой болно.

Дэлхий дахинд нэгэн зэрэг энх тайван тогтоох боломжгүй нь тодорхой. Дэлхий нийтийн нөхцөл байдал харилцан адилгүй учраас энх тайвныг аажмаар дэлгэрүүлэх шаардлагатай. Гэхдээ аль нэг бүс нутагт эхлээд энх тайван тогтож, дараа нь аажмаар нэг тивээс нөгөө тив рүү шилжих боломжгүй гэх шалтгаан байхгүй.

Европын хамтын нийгэмлэгтэй адил бүс нутгийн хамтын нийгэмлэгүүдийг байгуулахыг би санал болгож байгаа бөгөөд энэ нь бидний бий болгохыг оролдоод байгаа илүү амар амгалан дэлхий ертөнцийн салшгүй нэг хэсэг байх ёстой. Хүйтэн дайны дараахь бодит нөхцөл байдлаас харахад иймэрхүү хамтын нийгэмлэгүүд нь дэлхийн шинэ дэг журмын зайлшгүй бөгөөд хүсүүштэй бүрэлдэхүүн нь мөн юм. Бидний харж байгаагаар бидний харилцан хамаарал өсөн нэмэгдэхийн хирээр хамтын ажиллагааг илүү дээдэлсэн, шинэ бүтэц шаардлагатай болж байна. Европын хамтын нийгэмлэг нь энэ үйлст анхдагч болохын хувьд эдийн засаг, цэрэг, улс төрийн асуудлын нарийн тэнцвэртэй байдлыг нэг талаас хангаж, нөгөө талаас гишүүн улсуудынхаа бүрэн эрхийг баталгаажуулж байдаг. Тэдний ажил надад маш их урам зориг өгсөн. Тусгаар улсуудын хамтын шинэ нийгэмлэг нь дээрхтэй адил төстэй асуудлуудтай тулгарч байгаа учраас ийм байгууллага байгуулах санаа гишүүн орнуудын олон зүтгэлтнүүдийн тархинд үрээ аль хэдийнэ тарьж амжсан гэдэгт би бас итгэж байна. Үүнтэй холбогдуулан би өөрийн орон Түвд болон Хятадын ирээдүйн талаар саналаа товчхон илэрхийлье гэж бодож байна.

Коммунист Хятад нь хуучин ЗХУ-ын нэгэн адил эзлэн түрэмгийлэх үзэл суртлыг удирдлага болгон, хиймлээр бий болгосон олон үндэстний гүрэн бөгөөд өнөөг хүртэл тэдгээр үндэстнүүдээ колонийн аргаар хүчээр захиргаадсаар ирсэн билээ. Хятадад амар амгалан, цэцэглэн хөгжсөн, дээр нь улс төрийн хувьд тогтвортой ирээдүй байх эсэх нь илүү нээлттэй, ардчилсан тогтолцоог хүсэмжлэх өөрийн ард түмнээр зогсохгүй, эрх чөлөөгөө ахин олохыг хүсч байгаа тэдний нэрлэдгээр наян сая “үндэстний цөөнхийн” хүслийг амжилттай биелүүлэхээс хамаарна. Хүн төрөлхтний таван хүн тутмын нэгний орон гэр-Азийн цээжин дэх энэ улсад жинхэнэ аз жаргалыг буцаан авчрахын тулд өнөөдөр БНХАУ хэмээн нэрлэгдэж байгаа газарт олон ургальч, ардчилсан, бүрэн эрхт улсуудын харилцан хамтран ажилласан нийгэмлэгийг орлуулан байршуулах ёстой.

Гэхдээ өнөөдөр Хятадын коммунист дарангуйллын дор байгаа Түвд, Монгол, Уйгур зэрэг орнуудаар энэ хамтын нийгэмлэг нь хязгаарлагдах ёсгүй нь мэдээж. Хонг Конгийн ард иргэд, тусгаар тогтносон Тайваны төлөө тэмүүлэгчид, Хойд Солонгос, Вьетнам, Лаос, Камбож зэрэг коммунист засаглалын дор зовж байгаа хүмүүс хүртэл Азийн хамтын нийгэмлэг байгуулах асуудлыг бас сонирхож болох юм . Гэхдээ Хятадын коммунист намын удирдлаган дор байгаа хүмүүс энэ асуудлыг эн тэргүүнд авч хэлэлцэх нь туйлын чухал байна.

Энэ үйл явцын үр дүнд, хорьдугаар зууны турш энэ агуу ард түмнийг зовоож байгаа олон асуудлаас, тухайлбал Хятадыг хүчээр задлахаас, олон бүс нутагт хуваагдахаас, эмх замбараагүй байдал үүсэхээс аврагдана. Өнөөгийн Хятадын улс төрийн амьдрал хэт эмзэг байгаагаас цус урсалт болон эмгэнэлт явдал дахин давтагдахаас айх шалтгаан бий. Дэлхий дахины хамтын нийгэмлэгийн гишүүн болохын хувьд бидний хэнд маань ч иргэний тэмцэл мөргөлдөөнөөс Хятадын үй олон иргэдэд учирч болох асар их зовлон шаналлыг зайлуулахад туслах ёс суртахууны хариуцлага бий.

Азийн улс орнуудын хамтын нийгэмлэг байгуулахтай холбоотойгоор хийгдэх харилцан яриа, шинэчлэл болон зөвшилцлийн үйл явцын үр дүнд Хятад улс шинэ дэглэм рүү энх тайвнаар шилжин орох бодит найдлага бий болно гэдэгт би итгэж байна. Ийм нийгэмлэгийн гишүүн улсууд анхнаасаа өөрсдийн хамгаалалт болон олон улсын харилцааны бодлогоо хамтран шийдэх талаар харилцан тохиролцох боломжтой. Хамтран ажиллах олон боломж байх болно. Өнөөгийн шударга бус дарангуйллаас амжилттай салахын тулд хүлээцтэй байдал, эрх чөлөө, ардчиллыг бий болгох энх тайванч, хүчирхийллийн бус арга замыг олох нь туйлаас чухал юм.

Энэ хэсэгт

  • Далай лам: Хүн төрөлхтний ирээдүйд би яагаад итгэл дүүрэн байдаг вэ?
  • Шинэ мянганыханд зориулсан илгээлт
  • The Global Community
  • The Medicine of Altruism
    • Энэрэнгүй анагаах ухаан
  • Disarmament for World Peace
    • Дэлхийн энх тайвны төлөө зэвсэг хураах нь
  • The Reality of War
    • Дайны мөн чанар
  • Human Rights, Democracy and Freedom
    • Хүний эрх, ардчилал, эрх чөлөө
  • A Human Approach to World Peace
    • Дэлхийн энх тайванд хандах хүмүүсийн хандлага
  • Message on the 50th Anniversary of the Universal Declaration of Human Rights
  • Relevant Comments by HH The Dalai Lama Subsequent to the Sept. 11, 2001 Terrorist Attack on the US
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт