Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Өөрчлөгдөхийн тулд энэрэл нигүүлслийг хөгжүүлэх нь 2019 он 11 дүгээр сар 11

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – АНУ-ын Вашингтон мужийн орлогч дарга Сирус Хабиб болон оюутнуудын төлөөлөл, нийгэмлэгийн тэргүүд зэрэг 21 хүн өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай энэрэл нигүүлслийг хөгжүүлэх талаар шууд нэвтрүүлэгт оролцлоо.

АНУ-ын Вашингтон мужийн орлогч дарга Сирус Хабиб Дээрхийн Гэгээнтэн Далай ламд хөтөлбөрөө танилцуулж байна. Энэтхэг ХП, Дарамсала. 2019.11.11. Зургийг Тэнзин Жампел

"Өнгөрсөн жил бид таньтай холбогдож таны энэрэл нигүүлслийн талаарх үгийг өөрийн улсдаа түгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэж Хабиб Дээрхийн Гэгээнтэнд хэлэв. “2008 онд Сиатлд хийсэн таны айлчлал энэрэл нигүүлслийн судалгаа шинжилгээний хөтөлбөрийг зохион байгуулахад хүргэсэн билээ. Бид SEE Learning хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд үүнийг илүү олон сургуулиудад түгээхээр ажиллаж байна. Бид 2020 онд АНУ болон Вашингтон мужийг хэрхэн илүү энэрэнгүй болгох аргыг мэдэхийг хүсч байна.”

 Дээрхийн Гэгээнтэн өрөөнд байгаа хүмүүс болон дэлгэцээр үзэж байгаа Вашингтонд цугларсан бусад хүмүүстэй мэндэллээ.

“Юуны өмнө ингэж ярилцах боломж маш хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Би бол зүгээр л долоон тэрбум хүний нэг нь. Бид бага балчир байхдаа ээжийн хайр халамжинд тулгуурладаг ба найз нөхдийнхөө ойр дотно байдалд дуртай байдаг. Бид инээмсэглэж, тоглох дуртай. Гэсэн хэдий ч, бидний боловсролын тогтолцоо эдгээр чанарыг төлөвшүүлэх, аз жаргалтай гэр бүл, аз жаргалтай амьдралын түлхүүр болох сайхан сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх талаар бидэнд төдийлөн тус нэмэр болж чадахгүй байна.”

 “Хүний үндсэн мөн чанар нь халуун дотно сайхан сэтгэл. Илүү их энэрэнгүй сэтгэлтэй бол бүх зүйл танд илүү эерэгээр харагдана. Хэрэв бид хүний оюун ухааныг сайхан сэтгэлтэй хослуулан ашигладаг бол энэ нь аз жаргалтай уур амьсгалыг бий болгож, аз жаргалтай хамт олныг бий болгодог. Миний үндсэн үүрэг бол шашнаас ангид сайхан сэтгэл нь хүний суурь үнэт зүйл болохыг ойлгуулан таниулах явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Вашингтоны нэгэн оюутан асуулт асууж байна. 2019.11. 11 Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг Тензин Жампел

"Өнөө үед олон хүн хүчирхийлэл эсвэл баян ядуугийн ялгаа зэргээс болж маш их хохирч байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн бид бүгд адилхан. Бид бүгд ижил эрхтэй. Хэрвээ хүн төрөлхтний нэгдмэл байдлын талаар илүү олон хүмүүс ойлгож мэдэрвэл  энэ байдал өөрчлөгдөх болно.”   

“Мөн би шашны эв нэгдлийг дэмжих үүрэгтэй. Философийн байр суурийн хувьд ялгаатай ч бүх шашинууд хайр, хүлцэл, сэтгэл ханамж, өөрийн сахилга батын талаар ярьдаг. Энэтхэгт христ, исламын гэх мэт шашнууд орж ирэхээс өмнө уугуул шашны уламжлал үүссэн бөгөөд олон мянган жил хамтдаа оршиж ирсэн нь шашин хоорондын эв найрамдал, харилцан хүндэтгэлийн амьд жишээ болжээ. Энэтхэгт эрт дээр үеэс "каруна" буюу энэрэл нигүүлслийн үр дүнд “ахисма” буюу хүч үл хэрэглэх уламжлал оршин тогтсон юм. Энэтхэг орон шашны эв нэгдэл байх боломжтой гэдгийг харуулж байна.”  

“Төвөд хүний үүднээс, мөн Төвөдийн 6 сая хүний итгэлийг хүлээсэн тул би тэдний өмнө үүрэгтэй. Одоо сонгогдоод байгаа Төвөдийн удирдлагуудын анхаарах асуудал болсон улс төрийн үүргээс би чөлөөлөгдсөн. Гэсэн хэдий ч Төвөдийн эмзэг асуудал болж буй байгаль экологийг хамгаалах талаар ярьж, Төвөд үндэстний соёлыг тогтвортой байлгахын төлөө би ажилладаг. VIII зуунаас эхлэн Төвөдийн хаан Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлэхээр Энэтхэгийн нэрт эрдэмтнийг урьж ирүүлснээс хойш бид Бурхан Багшийн сургаалийн бүрэн номуудыг уламжлан авч ирсэн билээ. Логик үндэслэл, учир шалтгаан дээр суурилсан энэхүү Наландагийн уламжлал нь оюун ухаан хэрхэн ажилладгийг судлахдаа шинжлэх ухааны үүднээс ханддаг юм.”

Вашингтон дахь Сиатлын Их сургууль дээр видео линкээр үзэж байгаа үзэгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. 2019.11. 11 Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг Тензин Жампел

Дээрхийн Гэгээнтэн бидний сэтгэлийн амар амгаланд саад болж байгаа зүйл бол уур хилэн, атаа жөтөө гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд юм гэж тайлбарлав. Эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг эерэг сэтгэл хөдлөлийг хөгжүүлснээр эсэргүүцэх  боломжтой. Сэтгэлийн амар амгаланг хэрхэн хадгалах талаар эртний Энэтхэгт сайтар судлагдсан. Энэхүү мэдлэг өнөө үед ч хамааралтай хэвээр байгаа тул Дээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн  гүн ухааны үнэлэмжийг сэргээх нь түүний үүрэг гэж үзэж байна. Тэрээр энэхүү мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулахыг тэсэн ядан хүлээж буйгаа мэдэгдлээ.

Мужийн орлогч дарга Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хандан энэрэл нигүүлслийн талаар судалж байгаа хэд хэдэн судлаачидийн төслүүдэд анхаарлаа хандуулахыг хүсээд, түүний зөвлөгөөг хүлээв.

Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтний нэгдмэл байдлыг танин мэдэхийн ач холбогдлыг хэд хэдэн удаа дурдав. Үүний шууд үр дүнд хэнтэй ч уулзсан та уулзаж байгаа хүнээ ах, эгч гэж хардаг. Орчин үеийн боловсрол материалист зорилгод чиглэсэн учраас энэрэл гэх мэт хүний үнэт зүйлсээс илүүтэй материаллаг баялгаас сэтгэл ханамж авах хандлага ажиглагдаж байгааг онцолсон юм. Хэрэв боловсролын системд хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах тухай хөтөлбөрийг багтаасан бол энэ нь сэтгэлийн амгалан байдлыг илүү дэлгэрүүлэх байсан гэж тэрээр нэмж хэлээ.

Өрөвдөх сэтгэлийг хөгжүүлэх тухай нэвтрүүлгийн үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хэлсэн тайлбарын талаар сэтгэгдлээ хуваалцаж байна. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.11.11. Зургийг Тензин Жампел

"Хайр ба энэрэл, сайхан сэтгэлийг хөгжүүлснээр хувь хүнд сэтгэлийн амар амгалан ирэх бөгөөд нийгэмд илүү тайван байдлыг бий болгодог. Үүнээс гадна энэрэл нь бусдын төлөө өөрийгөө зориулах чадвар, дотоод хүчийг өгдөг.”

Цаг уурын өөрчлөлтийн талаархи асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн бид бүхэл бүтэн хүн төрөлхтний ирээдүйг бодох ёстой гэж тодорхой хэлсэн юм. Энэрэл нигүүлсэхүйн сэтгэлээс гадна сэтгэлийн эрүүл мэндэд тустай хүчин зүйлийн талаар асуухад гэр бүл дотроо элэгсэг дотно байх, сургууль дээрээ мөн адил бусадтай элэгсэг дотноор харилцахыг санал болголоо.

Ноён Хабиб Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хандан цаг гарган оролцсонд талархал илэрхийлэв. Вашингтон мужийн ард түмэн түүнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, түүний өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээнэ гэв

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт