Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Билгүүний зүрхэн” – 3 дахь өдөр 2019 он 11 дүгээр сар 6

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн өргөөнөөсөө Зүглагхан дуган луу чиглэн алхахдаа замын хоёр талд зогссон сүсэгтэн олонтой мэндчилэн ярилцаж явлаа. Тэнд зогссон өндөр настнууд, хүүхэд багачууд болон энгийн сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэнтэй мэндчилэн хадгаа барих боломж гарсанд ихэд баяртай байв.

Тайландын лам хуврагууд пали хэлээр Мангала судар уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.11.06. Зургийг Тэнзин Жампел.

Хийдийн дотор номын айлдварын эхлэл урьдын адилаар явагдаж Тайландын хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншсаны дараа Солонгосын эмэгтэй хуврагууд өөрийн хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг “моктак” модон цохиурын хэмнэлийн дор уянгалуулав.

Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэллээ. “Бид энд теравада болон санскрит уламжлалыг дагагч Солонгосын номын ахан дүүсийн хамт байна. Бид бүгдээрээ Гоудам Буддаг дагагчид билээ. Буддизм анх Энэтхэгээс Шри Ланка, Бирм, Тайланд, Лаос, Камбожид тархаж, дараа нь Хятад, Солонгос, Япон ба Вьетнам зэргээр дамжин бүхий л Азид тархсан юм. Мөн түүнчлэн Непал, Төвөд, Монгол туургатан даяар дэлгэрсэн билээ.”

“Дэлхий дээрх олон шашны уламжлалууд бүгдээрээ хайр энэрэл, тэвчээр ба хүлцэнгүй, хувийн сахилга бат, ёс суртахууныг дагаж мөрдөхийг зөвлөдөг. Шашны эдгээр нийтлэг сургаалиудаас олон хүн ашиг тус хүртсэн юм. Харин эдгээр уламжлалуудаас ялгарах Буддизмын ялгаа нь гүн ухааны үзэлд нь оршдог. Буддизмд бүтээгч “Ертөнцийн Эзэн”-ийг үгүйсгэдэг бөгөөд Бурхан Багш шавь нартаа “та нар өөрсдийнхөө эзэн юм шүү” гэдгийг сайтар номлон сургасан билээ. Та ямар үйл эдлэх нь таны өөрийн үйлдлээс л хамаарна.”

“Төгс гэгээрлийн хутгийг олно гэдэг нь таниас тусдаа ямар нэгэн зүйл олохыг хэлээгүй юм шүү. Энэ нь та өөрийн сэтгэл ухамсараа өөрчлөн хувиргана л гэсэн үг юм. Аливаа бодгаль үйлийн үр, гэм түйтгэрүүдээс хагацаж чадвал гэгээрлийн хутгийг гарцаагүй олох болно. Сэтгэлийн хир буртаг, гэм түйтгэрүүдийг арилгах боломжтой. Түйтгэр бүгдийг сэтгэлээсээ хоггүй арилгаснаар юмс үзэгдлийг үнэнээр нь харах боломж бүрдэнэ.”

Солонгосчуудад зориулсан номын айлдварын 3 дахь өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.11.06. Зургийг Тэнзин Жампел.

“Бурхан ба бусад амьтан бүгдийн сэтгэлийн эцсийн мөн чанар нь адил юм. Амьтан бүгд бурханы мөн чанартай учраас тэд Бурхан болох боломжтой. Та бүгдийн сэтгэлд төгс гэгээрлийн хутгийг олох боломж бүрэн бий. Бурхад ба бусад амьтдын сэтгэлийн хоосон чанар нийтлэг оршино. Ямагт тийм л байсан бөгөөд энэ нь ч Бурханы хутгийг олохын үндэс билээ.”

“Бурхан Багшийн сургаалыг дагагч бидний хувьд Бурханы айлдвар номлол түгэн тархаж цэцэглэсэн газар орнуудад төрсөн нь машид ховор, гайхамшигт учрал билээ. Гэхдээ дан ганц сүсэг бишрэлээр “Билгүүний зүрхэн” судрыг унших нь хангалттай биш юм. Бид судалж суралцах замаар Бурхан Багшийн заасан сургаал номлолуудыг үндэс утгаар нь ойлгох шаардлагатай. Буддын үзэл санаанд оюун ухамсар ба сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий авч үздэг бөгөөд эдгээрийг судалж суралцаж байж л өөртөө буулгаж, ашиглаж чадах юм шүү. Миний хувьд цаг зав гарах бүрт үргэлжлүүлэн уншиж, судалж суралцахыг хичээдэг дээ.”

“Номын айлдвар сонсох нь сайн хэрэг боловч сонссон зүйлсээ бодож тунгаагаад цааш лавшруулан, бясалгалын арга замаар ойлгосон зүйлсээ баттай болгох хэрэгтэй. Би та бүгдээр дамжуулан бусад анд нөхдүүдэд ч суралцахын ач холбогдлыг хүргэхээр зорьж байна. Номын айлдвар өнөөдөр өндөрлөхөд та бүгд тал тал тийш таран одох хэдий ч бид сэтгэл зүрхээрээ нэг байх болно. Би та бүгдийг мартахгүй.”

Бурхан Багш сургаал номлолуудаа айлдсан үндсэн зорилго нь амьтдыг зовлонгоос чөлөөлж төгс гэгээрлийн хутгийг олуулахад оршиж байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Тэрээр Хинаяана ба Махаяана буюу бага хөлгөн, их хөлгөн гэдэг нэршлүүдийг ашиглахад өөрт нь таагүй байдгийг дурьдаад түүний оронд Пали ба Санскрит уламжлалууд гэж нэрлэдэг хэмээлээ. Теравада уламжлалын хуврагууд номын айлдварыг нээж уншлага уншдаг нь Пали уламжлал анхлан гарсан гэдгийг сануулдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Солонгосын сүсэгтнүүдэд хандан гурав дахь өдрөө номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.11.06. Зургийг Тэнзин Жампел.. 

Буддизм хөгжихийн хэрээр түүний эрдэмт хуврагууд Санскрит хэл дээр зохиол бүтээлээ туурвих болсноор Наландын уламжлал бий болжээ. Санскрит уламжлалын гол шим нь бодь сэтгэл юм.

“Бодь сэтгэл дотор ерөөхүйн болон орохуйн бодь сэтгэл гэж хоёр бий. Бүх агуу гайхамшигт бүтээл бясалгалуудын үндэс нь бодь сэтгэл гэж Богд Зонхов айлдсан билээ. Бодь сэтгэл үгүйгээр Бурханы мөн чанарыг олж чадахгүй. Хоосон чанарын тухай зөв мэдлэгийг олж чадсан ч бодь сэтгэл байхгүйгээр мэдэгдхүүний түйтгэрийг арилгаж чадахгүй. Нөгөө талаасаа хэрэв та бодь сэтгэлийг төрүүлж чадвал энэ нь цаглашгүй их буяны чуулганы эх ундрага болно.”

“Бодь сэтгэл нь бодьсадва нарын эрхэм дадлага билээ. Энэ сэтгэл нь сэтгэлийн амар амгаланг авчирч эргээд биеийн эрүүл мэндийг ч батжуулдаг. Шантидэва гэгээн бодь сэтгэлийг амгалан жаргалыг бий болгогч гэж дүрслээд:

Уйтгар алжаас бүхнийг үргээх

Бодь сэтгэлийн ажнайг хөлөглөөд,

Улам жаргал нэмэх аянаас

Ухаантан хэн бээр залхах билээ 

гэж айлдсан байдаг. 

Тэрээр цааш нь:

Өнөөдрөөс би хамаг амьтныг 

Өөрийн хүндэт зочноор урья

Өлзий жаргалант номын хуримд минь

Өнөд тааваараа цэнгэн морил оо.

Гэгээн бурхдын мэлмийн өмнө

Урилга юугаа тунхаглав, би.

Цагаан зүгийн тэнгэр сахиус нар

Цаглашгүй баярыг ивээтүгэй 

гэж магтан дуулсан юм.”

“Шагшаабадад суурилан бодь сэтгэлийг төрүүлэх нь хамаг амьтнаас хамаарна. Хамаг амьтад огторгуй мэт хязгааргүй бөгөөд тэдэнд туслах сэтгэл нь цаглашгүй юм. Бурхадын ерөөл, адистидийн хүчээр Бурханы хутагт хүрдэг боловч бас хамаг амьтнаас хамаардаг учиртай. Тиймээс ч ‘Зөвхөн Бурхадад хүндлэлийг өргөчихөөд хамаг амьтанд яагаад өргөхгүй байх вэ?’ гэж Шантидэва асуусан билээ. Бодь сэтгэлийг төрүүлэн хөгжүүлж чадвал бид бүхий л юмсыг эерэг, сайхан талаас нь хардаг болно.”

Сүсэгтнүүд бодь сэтгэлийг төрүүлэх бясалгал үйлдэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.11.06. Зургийг Тэнзин Жампел.

“Өнөөдөр бид ерөөхүйн бодь сэтгэлийг үүсгэнэ. Бодьсадвын санваарыг хүртсэнээр 18 үндсэн унал ба 46 гишүүн уналуудаас зайлсхийх хэрэгтэй. Гол дадлага нь бусдыг өөрөөсөө илүү хайрлах явдал юм шүү. Хэрэв та нар ингэж чадвал бусад санваарын уналуудыг гаргалгүйгээр сахиж чадна.”

Бодь сэтгэлд оруулах зан үйлийн явцад Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн сургаал номлолын ерөнхий бүтэц ба дандар гэх мэт тусгай номлолуудын ялгааг тайлбарлав. Зан үйлийн төгсгөлд сүсэгтэн олонд хандан өөрсдийн эргэн тойрны хүмүүс, найз нөхдөө халуун дулаан сэтгэл зүрхийг хөгжүүлэхэд туслаж дэмжихийг уриаллаа. 

Хайр ба энэрэл нигүүлслийг хүний аз жаргалын эх үүсвэр гэдгийг дэлхий нийтэд таниулан сурталчлах үүргийг өөртөө хүлээсэн гэдгээ Дээрхийн Гэгээнтэн товч өгүүллээ. Үүний адилаар шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, Наландын уламжлалаас эхтэй Төвөдийн шашин соёлыг хадгалан авч үлдэх, мөн орчин үеийн Энэтхэгт өнө эртний мэдлэг оюуныг сэргээн хөгжүүлэхэд өөрийгөө зориулсан гэдгийг айлдлаа. 

Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа “Бүгдээрээ ирэх жил уулзацгаая” хэмээгээд өндөрлөв. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт