Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Олон улсын Локкутара төвд зочиллоо 2019 он 11 дүгээр сар 23

Түгээх

Энэтхэг, Махараштра, Аурангабад – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр биккү нарыг сургах олон улсын Локуттара байгууллагын урилгаар Аурангабадад хүрэлцэн ирлээ. Тэрээр энэ хотод хамгийн сүүлд 1978 оны 5 дугаар сард айлчилж байсан бөгөөд эдүгээ 40 жилийн дараа эргэн ирж байгаа ажээ. Энэ өглөө тэрээр сэтгүүлч нартай уулзав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Тэрээр сэтгүүлч нартай мэндлээд энд байх хугацаандаа аль болох олон хүнтэй уулзаж санал бодлоо солилцох хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдэв. 

“Би өөрийгөө Энэтхэгийн үзэл санааг дамжуулагч гэж тодорхойлдог. Эртний Энэтхэгийн ахимса буюу хүч үл хэрэглэх зарчим, каруна буюу энэрэнгүй үзэл санаа өнөөгийн дэлхийд тун чухал болж байна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс надад боломж гарах бүрийд энэ тухай ярьдаг юм. Ахимса болон каруна уламжлал дэлгэрсний улмаас Энэтхэгт олон шашин эв найртай зэрэгцэн оршиж байна. Үүгээр сэтгэл ханалгүй би шашны эв найрамдлыг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ.”

“Нэгэн удаа Ладакт зохион байгуулагдсан томоохон уулзалтанд нутгийн имам хэлэхдээ Аллахт чин сэтгэлээсээ итгэдэг бол түүний бүтээсэн бүгдийг хайрлах ёстой гэж тодорхойлж байсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Би өөрийн туршлагаар харахад ахимса болон каруна уламжлал хүнд дотоод сэтгэлийн амар амгаланг өгч байгаа нь тодорхой байна. Нэгэнт хүн бүхэн сэтгэлийн аз жаргалыг хүсч байгаа тул ахимса, каруна уламжлал өнөөгийн дэлхий дахинд хэрэгтэй. Хүний үнэ цэнийг хөгжүүлэх хэрэгцээ бүрдсэн энэ үед юуны түрүүнд эдгээр мэдлэгийг өнөөгийн Энэтхэгт сэргээх шаардлагатай болж байна.”

“Хэдийгээр би Төвөдөд төрсөн төвөд хүн боловч миний сэтгэл оюун эртний Энэтхэгийн мэдлэгээр цэнэглэгдсэн тул өнөөгийн зарим энэтхэгчүүдээс ч илүү билээ. Хэрэв бид ахимса олон карунаг боловсролоор дамжуулан нийтэд хүртээж чадвал маш үр дүнтэй байх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.”

Сэтгүүлч нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг сонсож байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Нэгэн сэтгүүлч Кармаба хувилгааны талаар асуулаа. Тэрээр Кармаба хувилгаан одоогоор юу хийж байгааг мэдэхгүй ч эрдэм ухаанд маш шамдан суралцдаг байсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Кармаба хувилгаан нь оюун санааны чухал удирдагч мөн бөгөөд хувь хүнд нь хэт их анхаарал хандуулах шаардлаггүй гэсэн юм. Бурхан Багш, хутагт Нагаржуна нарын хойд дүр тодроогүй боловч өнөөг хүртэл тэдний сургааль номлол оршсоор, судлагдсаар байгааг цохон тэмдэглээд хамгийн чухал зүйл бол сайхан сэтгэлийг хөгжүүлэх юм гэв.

Өөр нэгэн сэтгүүлч доктор Амбедкарын үүрэг ролийн тухай өөрийн үзэл бодлоо хэлэхийг хүссэнд Энэтхэгт бурханы шашныг сэргээх түүний хүсэл эрмэлзлийг 1956 оноос эхлэн гүйцэлдүүлж эхэлснээ мэдэгдэв. Дээрхийн Гэгээнтэн түүнийг нийгмийн тэгш эрхийн төлөө кастын системийг эсэргүүцэгч байсан хэмээн итгэлтэйгээр хэллээ.

Биккү нарын сургалтын төвийн талаар ямар бодолтой байдгийг асуусанд тэрээр Бурхан Багш бид бүгдийн адилхан багш бөгөөд алтны дархан алтыг хэрхэн шинждэгтэй адил миний сургаалийг сайтар судалж үзээд дагах эсэхээ шийдээрэй гэсэн айлдварыг чандлан сахидаг гэдгээ тайлбарлалаа.

Локкутара төвд буй Бурхан Багшийн сэрэг дүр. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэт Бодипало Махатерогийн үүсгэн байгуулсан биккү нарыг сургадаг Локуттара Махавихара төвд хүрэлцэн ирлээ. Ахмад биккү нар Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд хүндэтгэлтэйгээр угтав. Түүнийг Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө урин залсанд тэрээр хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч хэсэг зуур саатсан юм. Дараа нь Бурхан Багшийн дүрийн өмнө бодь мод суулгалаа.

Тус сургалтын төвийн 150 гаруй биккү нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор цугласан байв. Доктор Харшадийп Камблын зарласны дагуу тус сургалтын төвийн хамба лам Бодипало Махатеро Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Шриланкын махаяанака теро болон Тайландын ахмад махатера нарыг урин заллаа. Тэрээр хүндэт зочидод цагаан нөмрөг болон цэцэг барив. Доктор Камбл хэлэхдээ нэг жилийн хугацаанд тус төвд хоёр хэсэг биккү нар суралцсан гэдгийг мэдэгдэв.

Хамба лам Водипало Махатеро хүндэт зочидод мэнд хүргээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүрэлцэн ирж Энэтхэгийн Буддын нийгэмлэгт адис ивээлээ хайрлаж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр теравада, махаяана, важраяана аль нь ч байсан бид адилхан бурханы шашны хуврагууд юм гэлээ. Тэрээр лам хуврагууд өөдрөг байж, Бурхан Багшийн айлдвар сургаалийг ойлгож, дадлага болгодог тухай яриад энд хуран цугласан буддистууд 3 хоногийн турш Бурхан Багшийн сургаалийг сэргээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа цуглаад байна гэсэн юм. Эцэст нь тэрээр доктор Амбедкар буддизмыг өнөөгийн нийгэмд танилцуулсан ба үүнтэйгээ зэрэгцүүлэн Энэтхэг орныг улам хүчирхэг болгох хүсэлтэй байсан гэдгийг дурдлаа. 

Локуттара төвийн хамба лам Бодипало Махатеро Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт гишүүдэд хүндэтгэл үзүүлэн үг хэлж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Эдүгээ би хинаяана, махаяана гэх үгийг хэрэглэхээ больсон билээ. Теравада уламжлалын ном сургааль ихэнхдээ пали хэлээр хадгалагдаж, харин Наланда уламжлал санскрит хэлээр уламжлагдаж ирсэн тул би пали болон санскрит уламжлал гэж тодорхойлдог.”

“Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа Саранатад өөрийн сургаалийн гол уг үндсийг багтаасан анхны сургаалиа айлдсан юм. Энд тэрээр лам хуврагуудад зориулсан винайн сургааль, Хутагтын дөрвөн үнэн, тэдгээгийн 16 онцлог, гэгээрэлд хүрэх 37 хүчин зүйлийн талаар тайлбарласан байна. Хутагтын дөрвөн үнэний сургааль бол түүний сургаалийн уг үндэс болдог.”

“Хамаг амьтад бүгдээрээ зовдог боловч ганцхан хүн төрөлхтөн л үүний уг үндсийг таних чадвартай. Мөн дан ганц зовлонгийн уг үндсийг таниад зогсох бус, зовлонгоос хагацсан гэгээрэл гэж юу вэ, түүнд хүрэх арга зам гэж бий юу гэдгийг ухаарах хэрэгтэй болно. Зовлонгийн эцсийн уг үндэс нь мунхаг бөгөөд үүний улмаас юмс үзэгдлийн мөн чанарыг буруугаар ойлгоход хүрдэг. Тиймээс гэгээрэлд хүрэх арга зам нь бодит үнэнийг ухаарах явдал билээ. Үүнтэй зэрэгцүүлэн бидний сэтгэл оюун цэвэр бөгөөд сэтгэлийн зовлон шаналал нь бидний сэтгэл оюуны мөн чанар бус, үүнийг арилгах боломжтой гэдгийг ухаарах хэрэгтэй. Шүтэн барилдлагын тухай ойлгож чадвал гэгээрэлд хүрэх боломжтой гэдгийг ойлгоно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Локуттара төвийн 150 гаруй лам нарт үг хэлж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Самади (амирлан оршихуй)-н бясалгал нь сэтгэл төвлөрөл, сэтгэлийн тогтвортой байдлыг хангадаг бол випашяана (үлэмж үзэхүй)-н бясалгал нь юмс үзэгдлийн мөн чанарыг таних саруул билиг оюуныг төрүүлдэг. Энэ хоёр зөвхөн буддын шашны уламжлал биш ээ. Буддын онцлог нь бусдаас хамааралгүй, бие хийгээд оюунаас тусдаа “би” байхгүй гэх онол юм.”

“Орчин үеийн квантын физик нь Наланда уламжлалын сэтгэл төдийтөн болон төв үзлийн онолтой ижил төстэй байдаг. Тэд гадаад юмс үзэгдэл үзэгдэж буй шигээ оршдоггүй гэж тодорхойлсон байна. Мунхаг нь юмс үзэгдэл хэрхэн үзэгдэж буй түүнчлэн хүлээн авах дээр суурилдаг. Квант физикийн хувьд ихэнхдээ гадаад юмс үзэгдлийг судладаг ба дотоод сэтгэл оюуны тал дээр төдийлөн судлагаа хийдэггүй. Гэтэл буддизм дотоод сэтгэлийн талаар гүнзгий судлагаа хийсэн билээ.”

“Та нар миний биеийг харж, дуу хоолойг минь сонсож байна. Гэвч хаана жинхэнэ “би” байна вэ?”

“Бурхан Багш Сарнатад анхны сургаалиа айлдахдаа ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, саруул билиг оюун гэсэн гурван зүйлийг айлдсан нь хожмоо винайн, судрын, абидармын аймаг гэх гурван сав аймгийн номын үндэс суурийг тавьсан юм. Эдгээрээс ёс суртахуун нь эрэгтэй эмэгтэй гэлэн, эрэгтэй эмэгтэй увш нарын гол сургааль билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Локуттара төвд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Тогтвортой, тайван сэтгэлийг хөгжүүлэхийн хэрээр сэтгэл төвлөрлийн саад тотгор болдог гэгэлзэх, эсвэл нозоорох гэмүүдийг мэднэ. Харин билиг оюуныг хөгжүүлснээр “би”-ийн талаар улам бүр гүнзгий түвшинд ухаарах болно.”

“Бурхан Багш Ражгирт хоёр дахь номын хүрдийг айлдахдаа тусгай шавь нарт айлдаж эхэлсэн юм. Энэ удаагийн сургааль нь санскрит хэл буюу тухайн үеийн судлагааны хэл дээр явагдсан билээ. Энд Бурхан Багш юмс үзэгдэл бүхэн хоосон чанартай гэдгийг айлджээ. Гурав дахь номын хүрдийг мөн санскрит хэлээр айлдсан ба энд сэтгэл оюуны машид нарийн хэлбэрийг тодорхойлсон байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь үргэлжлүүлэн Бурхан Багш хэдийгээр ханхүү байсан авч хааны ордныг орхин хэрхэн гэлэн болсон тухай ярьлаа. Бурхан Багш анхны таван шавьдаа гэлэн сахил хүртээсэн нь хэрэв сахил санваар хүртэх аваас сэтгэлийг засахад илүү амар байсанд оршиж байсан тухай тэрээр тайлбарлав. Мөн Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй хүнд ялгалгүй гэлэн санваар хүртээсэн нь бүх хүмүүсийг адил тэгш эрхтэй гэдгийг харуулсан юм гэв. Бурхан Багш зургаан жилийн турш хатуужил хийсний эцэст бүх мунхагийг арилгасан цагт Бурхан болох юм гэдгийг ухаарчээ. 

“Энэ бүгдээс үзвэл ёс суртахуун нь гэгээрлийн уг үндэс юм. Тиймээс та бүхэн гэлэнгүүдийн сургалтын төв байгуулсанд би маш баяртай байна.”

Биккү нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Махараштра, Аурангабад. 2019.11.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Та бүхэн биккү нарыг сургах тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа нь сайхан хэрэг юм.”

Эцэст нь ном суралцахуйн гурван зарчмыг тайлбарлалаа. Хамгийн эхэнд сонсох, эсвээс унших, уншиж сонсож мэдсэн зүйлээ нягтлан баттай мэдлэг болгох, эцэст нь мэдсэн зүйлээ өөртөө дадлага болгох тухай байлаа. Эдгээр зарчмаар саруул билиг оюун төрнө гэдгийг тайлбарлав.

Үйл явдал өндөрлөх мөчид Бодипало Махатеро Локуттара төвийн нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Шриланкын маханаяака теро, Тайландын махатера нарт талалрхал илэрхийлэв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын зүг буцахын өмнө ахмад лам нарын хамт үдийн зоог барьлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт