Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Монголын залуучуудад Буддизм ба шинжлэх ухаан сэдвээр айлдав 2021 он 3 дугаар сар 11

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим нэвтрүүлэг бэлтгэдэг өрөөндорж ирсний дараа Монгол улсын гурван байршил болох Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Баянхонгор аймгаас холбогдон дэлгэцээр харагдаж буй үзэгчдийн царайг ажиглан хэсэг чимээгүй зогслоо. Тийнхүү тэрээр гараа даллан мэндчилээд суув. 

Ламын Гэгээн хутагт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт цахим айлдварын эхэнд мэндчилгээ дэвшүүлж буй нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.3.11. Гэрэл зургийг Тензин Жампел.

Ламын Гэгээн Дээрхийн Гэгээнтэнд нийт монгол түмний өмнөөс төвөд хэлээр мэндчилгээ дэвшүүлэхийгзохион байгуулагч Монгол эмэгтэй танилцуулав. Дээрхийн Гэгээнтэнд Монголын ард түмэнд зориулан өнгөрсөн арван хоёрдугаар сард айлдвар айлдахыг зөвшөөрсөнд, мөн Монголын залуучуудад “Буддын шашин ба шинжлэх ухаан” сэдвээр айлдвар айлдах боломж олгосонд тэрээр талархлаа илэрхийллээ.

Үүний дараа Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дээрхийн Гэгээнтэнд монгол оюутнуудын өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн: 

“Өнөөдөр бид Их Монгол гэдэгт Ар Монгол, Өвөр Монгол, Бүгд Найрамдах Халимаг улс,Бүгд Найрамдах Буриад улс, Бүгд Найрамдах Тува улсыг багтаан үздэг. Энд бидний түүхэн холбоотой оршсоор ирсэн олон угсаатны монголчууд амьдран суудаг билээ. Та бүгд сайн байцгаана уу?”  хэмээгээд айлдвараа эхлэв.

“Бурхан Багш өөрийн сургаалыг умардаас умард зүгт дэлгэрнэ хэмээн номлосон бөгөөд үүнийг бид эхний умард нь Энэтхэгийн умардад орших Төвөд улс, удаах умардыг Төвөдийн умардад орших Монгол улс мөн гэж тайлбарладаг. Монголчууд түүхэндээ буддын шашин шүтдэг байсан ба бидний хооронд өвөрмөц холбоос байсаар ирсэн билээ.” 

“Андугаар Далай Лам Гэндүндүв Богд Зонховын шавь бөгөөд түүний сургаал номыг хадгалахыг хүсч байжээ. Тэрээр Даш Лхунбо хийдийг үүсгэн байгуулж, Цан даяар өөрийн сургаалыг дэлгэрүүлсэн юм. Hарин II Гэндүнжамц нь Балдан Лхам сахиустай хамтран Чойхоржал хийдийг үүсгэн байгуулж Лхока, Дагбу нутгуудад сургаал, номоо дэлгэрүүлсэн юм. III Далай лам Содномжамц Монгол оронд айлчилж сургалт судалгаа, дадлага бясалгалыг дэмжих замаар бурханы номыг түгээн дэлгэрүүлсэн билээ. Түүнд Монголчууд Далай Лам хэмээх алдар өргөсөн юм. Ийнхүү Монголчууд Далай Лам нартай өвөрмөц холбоо явж ирсэн билээ.”

“Монгол улс нэгэн цагт 100,000 лам, хуврагтай байсан ч та бүхэн XX зуунд асар их зовлон, хүнд хэцүүтэй тулгарсан. Би Монгол улсад анх удаа очихдоо Монголын ард түмний сүсэг бишрэлийг нүдээр үзээд гайхширч билээ. Намайг Гандантэгчэнлин хийдийн сэнтийд суухад өндөр настай хуврагууд нулимс унаган үнэн сэтгэлээсээ мандал уншихыг хараад би ч бас нулимс унагахгүй байж чадаагүй юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Дарамсала хот дахь өөрийн өргөөнөө Монголын залууст “Буддын шашин ба шинжлэх ухаан” сэдвээр цахим айлдвар айлдаж байгаа нь. 2021.3.11. Гэрэл зургийг Тензин Жампел.

“Гэвч дан ганц сүсэг бишрэл хангалттай биш. Бурхан Багш өөрийн сургаалыг зөвхөн сүсэг бишрэлээр бус алтыг хайлуулж, зүсэж, үрэх зэргээр туршиж үздэг шиг сайтар нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр хүлээн авахыг лам, эрдэмтэд захисан байдаг. Сүсэг бишрэл мэдлэгт үндэслэх нь зөв юм.”

“Бурхан Багшийн айлдсан эх сурвалжийг шууд хүлээн авдаг Пали уламжлал дэлгэрсэн Шри Ланка, Бирм гэх мэт улсуудад буддын шашин түгэн дэлгэрсэн байдаг. Төвөдийн хаан Тисрон Дэзэн Энэтхэг улсаас ловон Шантаракшитаг өөрийн улсад урьсан юм. Тэрээр бурханы сургаалыг логик, учир шалтгааны үндэслэлтэйгээр судладаг Наландын уламжлалыг танилцуулсан байна. Хожим энэ уламжлал Монголд мөн дэлгэрсэн юм.”

“Урьд өмнө Төвөдүүд шинжлэх ухааны эрдэмтэдтэй холбоогүй байсан тул Төвөдийн буддизмыг сохор итгэл үнэмшилд үндэслэсэн хэмээн үздэг зарим хүмүүс Хятадад байсан юм. Гэсэн хэдий ч бид Энэтхэгт цагаачлахдаа олон эрдэмтэн, судлаачидтай уулзаж ярилцсанаар Наландын уламжлал аливаа зүйлийг нэр төдийгөөр нь хүлээж авдаггүй, түүний хурц шүүмжлэлт хандлага нь шинжлэх ухааны арга барилтай нийцдэгийг тэд ухаарч эхэлсэн юм. Бид эрдэмтэдтэй ярилцахдаа олон зүйл сурсан боловч сэтгэл зүй, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар тэдний бидэнд хэлэх зүйл бага байсан.”

“Наланда уламжлалын учир шалтгаан, логик хандлагыг ойлгох нь чухал бөгөөд өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлснээр бид сэтгэлийн амар амгаланд хүрэх болно. Бид эрүүл биеэ хадгалахын тулд эрүүл ахуйн энгийн дүрэм сахидгийн адил уур, айдас, сэтгэлийн зовнилoo багасгахын тулд сэтгэлийн эрүүл ахуйг сахиж сурах боломжтой. Үүнд Бурхан Багшийн сургасан сургаалын мөн чанар болох энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх, юм үзэгдлийн талаарх гүнзгий ойлголт хэрэгтэй." 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Дарамсала хот дахь өөрийн өргөөнөөс “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт айлдварын үеэр Монгол залуучуудад хандан үг хэлж байгаа нь. 2021.3.11. Гэрэл зургийг Тензин Жампел.

“Бид Ганжуур, Данжуур зохиолд гардаг буддын шашны шинжлэх ухаан, гүн ухааны тухай цуврал номуудыг хэвлүүлэн гаргаж байгаа. Тэдгээрийг хятад болон бусад хэлэнд орчуулсан юм. Хятадын их сургуулийн зарим профессорууд тэдгээр номыг уншаад Наланда уламжлалд үндэслэсэн Төвөдийн буддын шашны шинжлэх ухаанч хандлага тэдэнд хичнээн гүн сэтгэгдэл төрүүлснийг надад илэрхийлж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн үзэгчдэд ийнхүү айлдаад асуулт асуухыг урив. Буддизмыг орчин үеийн шинжлэх ухаантай хэрхэн уялдуулах тухай эхний асуултад буддизм хор хөнөөлт, сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулахыг шинжлэх ухаанч үндэслэлээр тайлбарладаг учраас үүнийг оюун ухааны шинжлэх ухаан хэмээн ойлгож болно гэж хариуллаа. Тэрээр нэмээд, “Шинжлэх ухаан бидний мэдрэхүйд илт харагдаж, мэдрэгдэж буй зүйлсийн учрыг олдог. Харин өнөө цагт эрдэмтэд оюун ухааны үйл ажиллагааг судлахдаа Буддын шашны гүн ухааныг сонирхож эхэлсэн.”  хэмээн тайлбарлалаа. 

Юмс үзэгдэж байгаа шигээ оршдоггүй, үзэгдэл ба бодит байдлын хооронд ялгаа байгаа нь квант физикийн хувьд батлагддгийг тэрээр сануулав. Энэ нь машид нарийн атомын түвшинд тодорхой харагдаж байна. Квант физикийн ололтууд Өрнөдөд шинээр бий болж байхад түүний далд санаанууд Энэтхэгт 2000 гаруй жилийн өмнө аль хэдийн үүссэнийг Энэтхэгийн нэрт цөмийн физикч Ража Раманна Дээрхийн Гэгээнтэнд хэлж байсныг дурсан ярьлаа. Эрдэмтэн Ража Раманна үүнийг батлахын тулд Нагаржунагийн сургаалаас эш татсан байна.

Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаан ихэвчлэн материаллаг зүйлд анхаардаг бол Буддын шашин оюун ухаан хэрхэн ажилладгийг, хөнөөлт сэтгэл хөдлөлийг хэрхэн засахад анхаардгийг дахин тэмдэглэв. Хүн бүр зовлонгүй, аз жаргалыг хүсдгээрээ нэгдмэл шинж чанартайг ойлгох, бид бүгд сэтгэлийн амар амгаланд хүрэхийн ач холбогдлыг тэрээр онцоллоо. Ийм учраас Буддын шашин шинжлэх ухааны нэгэн адил учир шалтгааны үндсэн дээр шинжлэн судалдаг хэмээн тэрээр нэмж тайлбарлав. 

Монгол залуучуудын төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт айлдварын үеэр асуулт асууж буй нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.3.11. Гэрэл зургийг Тензин Жампел.

Ахмад настнуудад хэрхэн анхаарал халамж тавих тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн ахмад настнуудаас үлгэр дууриалал авч, тэдний зөвлөгөөг сонсддог байхыг хүсэв. Тэд залуугийнх шигээ ажиллаж, амьдрах чадваргүй болсон учраас тэдэнд үйлчилж, туслах нь зүйтэй хэмээн сургалаа.

XXI зууны буддын шашинтныг тодорхойлохыг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн түүнд буддын сургаалыг сохроор дагахаас илүүтэйгээр шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг санууллаа. Тэрээр XXI зууны Буддын шашинт хүн логик, учир шалтгааны үндсэн дээр хүний сэтгэлийн олон янзын төлвийг судлах шаардлагатайг айлдав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн залуу байхдаа оюун ухаан, мэдэмсэр түүнчлэн шалтгаан, логик сэтгэлгээг хэрхэн судалж байсан өөрийн туршлагаас хуваалцсан юм.

Урьд өмнө эдгээр уламжлалыг буддын шашны сүм хийдүүдэд хэрэгжүүлж ирсэн боловч орчин цагт тухайн мэдлэгийг сургууль болон бусад сургалтын төвүүдэд заах боломжтой. Буддын шашны уламжлалынМадхямака гүн ухаан, танин мэдэхүй, логик сэтгэлгээгээр бид үнэхээр бахархах ёстойг тэрээр санууллаа. Монгол, Төвөдийн лам хуврагууд үүнийг судалдаг. Одоогоор 1000 орчим монгол лам Энэтхэгт суралцаж байна. Тэд орчин үеийн шинжлэх ухаан ба буддын шашин хоорондоо зөрчилддөггүй талаар, мөн логик сэтгэлгээ, учир шалтгаанд түшиглэх нь нээлттэй сэтгэлгээг бий болгодгийг судалж байна.

Мухар сүсгийн талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, түүнийг бага байхад Потала ордны харанхуй коридорт хий үзэгдэл байдаг гэж шоглодог байсныг дурдав.  

Буддын шашныг судлахын тулд Буддын шашинтан байх шаардлагатай эсэх талаар Дээрхийн Гэгээнтнээс эцэст нь асуув. Хэрэв та хойд нас, сансрын хүрднээс гэтлэх, бүх зүйлийг илт танин мэдэгч нэгэнд итгэдэг бол та Буддын шашинтан мөн. Гэвч хүн ёс суртахуунтай байхын тулд буддист байх албагүйтэй адил хор, хөнөөлт сэтгэл хөдлөлийг даван туулж, сэтгэлийн амар амгаланд хүрэхэд суралцахад мөн буддын шашинтан байх шаардлагагүй хэмээн хариуллаа. 

Дээрхийн Гэгээнтэн монгол оюутнуудтай ярилцсанд хурлын зохион байгуулагч талархал илэрхийлээд айлдварыг өндөрлөв. Түүнд урт удаан наслахыг хүссэнд Дээрхийн Гэгээнтэн талархаад маргааш уулзахыг хүслээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт