Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Хойд Америк дахь Төвөдийн нийгэмлэг Бат оршил өргөв 2024 он 8 дугаар сар 22

Түгээх

АНУ, Нью-Йорк - Дээрхийн Гэгэээтэн Далай Лам Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) хоёр сар орчим эмчилгээ хийлгэснийхээ дараа Энэтхэг рүү буцан залрахаар бэлдэж буйтай холбогдуулан Хойд Америк дахь Төвөдийн нийгэмлэг Америкийн номын нөхдүүдийн хамтаар 17,000 хүний суудалтай талбайг дүүргэн цугларч Дээрхийн Гэгээнтэнд Бат Оршил өргөлөө. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөхөөр цугласан Төвөдийн сүсэгтнүүд болон номын нөхдөөр дүүрсэн 17,000 хүний суудалтай Элмонт талбайн зураглал. Нью-Йорк, АНУ. 2024.08.22. Гэрэл зургийг Сонам Зоксан

Талбайн тайзны хойморт Бурхан Багш, Жанрайсиг, Цагаан Дарь Эх бурханы машид том шүтээнийг залсан байлаа. Дээрхийн Гэгээнтний сэнтийн хоёр хажуугаар хийдүүдийн одоогийн болон хуучны хамба лам нар сууцгаасан байв. Дээрхийн Гэгээнтэн тайзны зүг морилон сэнтийдээ залрах үеэр уламжлалт хувцас асаасан төвөдийн бүжигчид дуу бүжгийн өргөл өргөн лам хуврагууд бүрээ бишгүүр үлээн хүндэтгэл үзүүлж байв. 

Дээрхийн Гэгээтний албан ёсны төлөөлөгч доктор Намжил Чодуп Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэлтэйгээр угтан авч, чин сэтгэл, бат сүжигээр Бат оршил өргөх сайхан боломж олгосонд цугласан олон гүнээ талархаж буйг уламжилав. Цаашлаад тэрбээр Дээрхийн Гэгээнтэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болон халуун дулаанаар хүлээн авч тусалсан бүх хүмүүст талархал илэрхийллээ. 

Тайзны өмнөх талбайд 400 орчим төвөд хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэнд өлмий бат оршихуйн ерөөл өргөн дуун өргөл өргөлөө. Улмаар унзад лам мандал өргөх уншлагыг тэргүүлэн уншсан юм. 

Нью-Йорк хотод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөсөн Бат Оршил өргөх ёслолын үеэр 400 орчим төвөд хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэнд өлмий бат оршихуйн ерөөл өргөж байгаа нь. Нью-Йорк, АНУ. 2024.08.22. Гэрэл зургийг Сонам Зоксан

Дээрхийн Гэгээнтэн цугласан олон хандан:

“Өнөөдөр энд цугласан та бүгд Төвөдийн гурван мужийн нэгдмэл байдал, эв нэгдлийг нотлон харууллаа. Төвөдийн соёл уламжлал бол нийт хүн төрөлхтөнд ач тусаа бүрэн дүүрнээр өгч чадахуйц билээ. Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа маш олон айлдвар сургаал айлдсан нь Төвөд болон Гималайн бүс нутагт сайтар хадгалагдан уламжилагдаж ирсэн билээ. Бурхан Багшийн эдгээр айлдвар сургаалууд бол асар их адис жинлав, гүн гүнзгий утгатай юм. Би бага балчир наснаасаа үүнд суралцсаар ирсэн юм.” 

“Бурхан Багшийн айлдвар сургаалууд бидний амьдралын зарчимд гүн гүнзгийгээр нөлөөлсөн учраас Төвөдийн ард түмэн одоог хүртэл уламжлан хадгалсаар ирсэн. Ийм цаг үед би 100 гаруй насалж цаашдаа ч хамаг амьтан болоод Төвөдийн ард түмний төлөө үргэлжлүүлэн хичээсээр байх болно.” 

“Хятадын коммунист нам Төвөдийн соёл уламжлалыг дорд үзэж болох ч дэлхийн өнцөг булан бүрт бидний уламжлалыг дэмждэг нөхөд олон бий. Бурханы шашны уламжлал зөвхөн Төвөдөд бүрэн эхээрээ уламжлагдан хадгалагдаж байна. Дэлхий даяар тархан суурьшсанаар бидний соёл уламжлалыг илүү олон хүмүүс мэддэг болж байна. Дэлхийн олон орон тэр дундаа Хятадад хүртэл маш олон хүмүүс бурханы шашныг сонирхон судалж байна.” 

Нью-Йорк хотод болсон Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан айлдвар сургаал айлдаж байгаа нь. Нью-Йорк, АНУ. 2024.08.22. Гэрэл зургийг Сонам Зоксан

“Өнөөдөр би та бүхэнд бодь сэтгэлийн увидас хүртээнэ. Бодь сэтгэл бол энгийн мэт боловч асар хүчтэй. Хамаг амьтныг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлснээр бид бусдыг төдийгүй өөрийн тусыг ч мөн гүйцэлдүүлж чадна. Нэг ёсондоо “Хамаг амьтны тусын тулд би бурханы хутагийг олоё” гэсэн сэтгэлийг төрүүлэх нь бодь сэтгэлийн үндэс юм.” 

Дээрхийн Гэгээнтэн Чухаг дээд гуравт аврал итгэл одуулах залбирал болон хамаг амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх уншлагыг уншин цугласан олныг даган уншихыг хүслээ. 

Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн:

“Би Бурхан Багшийн айлдвар сургаалыг дагаж мөрдөн түүний нэгэн адил хамаг амьтны тусын тулд бурханы хутагийг олье хэмээн бодь сэтгэлийг анхааран авлагаа болгосоор ирсэн билээ. Та бүхнийг ч бодь сэтгэлийг анхааран авлагаа болгохыг уриалж байна.”  

Нью-Йорк хотод болсон Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд бодь сэтгэлийн увидас хүртээж байгаа нь Нью-Йорк, АНУ. 2024.08.22. Гэрэл зургийг Сонам Зоксан

Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш, Дарь Эх, Жанрайсиг, Манзушри, Дамдин Янсан, Манал болон Ловон Бадамажунайн тарнийн аман дамжлагыг хүртээн цугласан олныг тэргүүлэн тарни тус бүрийг уншлаа. 

Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн:

“Дэлхий дээрх бүх шашны уламжлалд би хүндэтгэлтэй ханддаг. Гэвч эдгээр уламжлалуудаас зөвхөн бурханы шашин л учир шалтгаан, логикт суурилдаг онцлогоороо эрдэмтдийн сонирхолыг ихээхэн татаж байна. Мөн түүнчлэн бурханы шашин дэлхий дээр энх тайвныг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.” 

“Өнөөдрийн Бат Оршил өргөх ёслолд та бүхэн чин сүсэг, бат итгэлээр оролцож байгаа нь харагдаж байна. Та бүхэн ийн уламжлалаа сайтар хадгалж хамгаалсаар ирсэн нь үнэхээр сайшаалтай хэрэг юм. Цаашдаа ч баяр баясгалантайгаар дээдийн номондоо хичээгээрэй.” 

Унзад лам Бат Оршил өргөх ёслолын уншлагыг тэргүүлэн уншиж, зан үйл номын дагуу үргэлжилсэн юм. Бат Оршил өргөх ёслолын төгсгөлд  Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөлөө. 

Хойд Америк дахь Дээрхийн Гэгээтний албан ёсны төлөөлөгч доктор Намжил Чодуп Дээрхийн Гэгээнтний эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой бүхий л ажлыг машид элгэмсэгээр сайтар зохион байгуулсан Карол болон Сэм Наппи нарт онцгойлон талархал илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн ч мөн тэдэнд талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр цугласан олон алга ташин талархалаа илэрхийлж байлаа. 

Нью-Йорк хотод болсон Бат Оршил өргөх ёслолын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карол болон Сэм Наппи нарт талархал илэрхийлж байгаа нь. Нью-Йорк, АНУ. 2024.08.22. Гэрэл зургийг Сонам Зоксан

Зохион байгуулагчдыг төлөөлөн Кунга Таши өнөөдрийн Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулахад тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлэв. 

 Дуун өргөлийн дараа унзад лам зориулга ерөөл уншсанаар Бат Оршил өргөх ёслол өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн тайзны урд түр саатан цугласан олны зүг инээмсэглэн мэндчилэхэд олон нийт баясгалантайгаар цагаан торгон хадаг өргөж талархалаа илэрхийлж байлаа. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт