Сан Франциско, АНУ, 2006 оны 4-р сарын 16 (Тайм сэтгүүл, Аманда Боуэр)
Төвөдийн оюун санааны удирдагчийн үг
Далай ламын хөтөлбөр ихэвчлэн долоон жилээр төлөвлөгддөг ч тэрбээр энэ удаа мусульман шашны удирдагчдын санаачилгаар шашин хоорондын хүндэтгэл, эв нэгдлийн асуудлыг хэлэлцэхээр Сан Францискод зохион байгуулагдах бага хуралд оролцохын тулд төлөвлөгөөгөө өөрчилжээ. Ингэх нь тун ховор тохиодог билээ.
Төвөдүүдийн “Дээрхийн гэгээн” хэмээн хүндэлдэг Далай лам “Тайм” сэтгүүлийн сэтгүүлч Аманда Бауэрт өгсөн ярилцлагадаа исламын шашин, 47 жилийн цөллөгийн дараа эх нутагтаа эргэн очих хүсэл, мөн цагийн механизм засах сонирхолтой талаараа ярьжээ.
TАЙМ: -Энэхүү бага хуралд оролцохын тулд төлөвлөгөөгөө өөрчлөх таны гол шалтгаан юу байв?
ДАЛАЙ ЛАМ: -Надад хоёр чухал үүрэг бий. Нэгдүгээрт, хүний ёс суртахуун, хүнлэг чанарыг түгээн дэлгэрүүлэх.
Орчуулсан: Н.Долгар