Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Пуне хот дахь нэг өдөр 2015 он 1 дүгээр сар 1

Түгээх

Энэтхэг, Махараштра муж, Пуне хот, 2014 оны 12 дугаар сарын 31 – Дээрхийн гэгээн Далай лам Чанакя Мандал Паривар (ЧМП) төвийн үүсгэн байгуулагч, захирал Авинаш Дхармадхикарийн урилгаар Махараштра мужийн хоёр дахь том хот болох Пунед айлчиллаа. ЧМП нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, өрсөлдөөнт шалгалтанд бэлдэх, хувийн бизнесийг дэмжих болон хувь хүний ​​хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүлжээ байгууллага, олон нийтийн сайн үйлсийн итгэлцлийн сан юм.

Тус байгууллагын шинэ барилгын нээлтийн ёслолын хүндэт зочин болох Дээрхийн гэгээнтэн хүрэлцэн ирээд, барилгын үүдний хаяг болон дурсгалын хавтангийн бүтээлгийг хуулан нээж, үүдний танхим дахь дэнлүүг асаалаа.

Зураг. Дээрхийн Гэгээн Далай Лам Пуне хот дахь Чанакя Мандал Паривар төвийн шинэ хаягийг нээсний дараа зохион байгуулагчдын хамт. Энэтхэг, Махараштра муж. 2014 оны 12 сарын 31. Зургийг Жереми Рассел/ДЛО.

Танхимд “Ум” тарнийн зөөлөн аялгуунд богино упасана буюу бясалгал хийсний дараа байгууллагадаа ажиллаж буй хуучин оюутнууд Манасаровараас Брахмапутра хүртэлх 29 усан сангаас авсан жижиг савтай уснуудыг авчирч, тайзны урд байрлуулсан ганц калаша саванд хийв. Гурван төлөөлөгч өөрсдийн туршлагаасаа ярьж, өнөөдрийн үйл явдал өлзийтэй сайхан зүйл болж байгааг цохон тэмдэглэлээ. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн биеэр энэ ёслолд хүрэлцэн ирээд зогсохгүй, энэхүү нээлтийн ёслол нь бүхэлдээ ил тод мөнгөөр ​​санхүүжүүлсэн төслийг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж байгаа юм байна.

"Эрхэм хүндэт ах эгч нар аа, дүү нар аа" хэмээн Дээрхийн Гэгээн үгээ эхэлж, "Та бүхэн энэ газрыг мэдлэгийн сүм гэж нэрлэж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Сүм хийдүүдийг бид ихэнхдээ зөвхөн мөргөл үйлдэх, итгэл үнэмшлийг бэхжүүлэхэд л ашигладаг хэдий ч ганц итгэл гэдэг зүйл дангаараа бидний оюун санааг өөрчлөхөд тус болохгүй. Үүний тулд бид оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. Бид асуудлыг илүү өргөн хүрээнд, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харах хэрэгтэй. Энэ улс ерөнхийдөө маш шашинлаг, ихэнх гэр бүл өдөр бүр Ганеш, Сарасвати эсвэл Шива-жид өргөл өргөж, залбирал үйлддэг. Гэхдээ энэ итгэл нь сургаалийн жинхэнэ утгыг ойлгох явдлыг үнэндээ орлож чадахгүй. Түүнд хүрэхийн тулд суралцах нь зайлшгүй чухал юм."

"Шинэ Делид саяхан болж өнгөрсөн Дэлхийн Хиндүчүүдийн Их Хурал дээр би зөвхөн залбирах, шүтэх нь хангалтгүй гэдгийг дурдсан. Наландагийн багш нарын зохиолууд тус сургуульд янз бүрийн үзэл бодолтой эрдэмтдийн хооронд ширүүн мэтгэлцээн болж байсныг тодорхой харуулдаг. Түүхийн хувьд төвөдүүд бид энэтхэгчүүдийг өөрсдийн гүрү багш нар, өөрсдийгөө чела буюу шавь нар нь гэж үздэг байсан. Гэсэн хэдий ч өнөөдөр Энэтхэгт мөнгө, эрх мэдэлд хэт их ач холбогдол өгч, эртний үнэт зүйлс, мэдлэгтээ хангалттай анхаарал хандуулахгүй байна. Би өөрийн уулзаж танилцсан буддын шашинтнуудаа 20-р зууны буддистууд байхыг байнга уриалдаг бөгөөд энэ нь суралцах, ойлголтоо хөгжүүлэх гэсэн үг юм."

Дээрхийн гэгээн улс орны өнцөг булан бүрээс цуглуулсан усны талаар юу түүнийг ариун болгож байна вэ хэмээн асуугаад, амьдрал эдгээр гол мөрнөөс хамаардаг учраас юм хэмээн хариулав. Азийн олон том гол мөрөн Төвөдийн өндөрлөгөөс эх авч, урсах замдаа Пакистанаас Вьетнам хүртэлх 1 тэрбум гаруй хүнийг тэтгэдэг аж.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Чанакя Мандал Паривар төвд айлдвар айлдаж байна. Энэтхэг, Махараштра муж, Пуне хот. 2014 оны 12 сарын 31. Зургийг Жереми Рассел/ДЛО.

Дээрхийн гэгээнтэн цугласан хүмүүст хандан, тус байгууллагын “Дэлхийн хэмжээний ухамсар, чадвартай залуучуудыг хөгжүүлэх... мөн үндэсний шинж чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэх...” гэсэн эрхэм зорилго нь практик боловсролд анхаарч байгааг нь харуулж буй бөгөөд энэ нь түүнд үнэхээр сэтгэгдэл төрүүлснийг онцоллоо. Тэрээр үүнээс гадна зөвхөн өөрийн улс гүрний талаар боддог явцуу сэтгэлгээ хуучирсан болохыг сануулав. Түүний оронд бид бүх дэлхий, бүх хүн төрөлхтний тухай бодох хэрэгтэй бөгөөд бидний эдийн засаг харилцан хамааралтай боловч нийгмийн амьтад болохын хувьд бид байгалиасаа бусдаас хамааралтай байдаг нь ч мөн адил чухал зүйл юм.

Дээрхийн гэгээнтэн цааш үргэлжлүүлэн, Энэтхэгийн өөр нэг онцлог нь дэлхийн бүх шашин эв найрамдалтайгаар зэрэгцэн оршдог улс юм. Энэ нутгийн уугуул оюун санааны уламжлалууд гаднаас ирсэн уламжлалуудтай зэрэгцэн хөгжиж байна. Эртний Персийн зороастр шүтлэгтнүүд болох фарсичууд энд эрх чөлөөтэй, аюулгүй хөгжин цэцэглэсэн нь үнэхээрийн гайхалтай хэрэг. Дэлхийн өнцөг булан бүрт үг хэлэхдээ, өөр өөр шашин шүтлэгүүд зэрэгцэн амьдрах боломжтой Энэтхэгийн жишээг би байнга дурддаг гэв.

Түүнээс гадна дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан улс болох Энэтхэг нь ахимса (үл хүчирхийлэл) болон шашингүй үзлийн эртний уламжлалтай. Дээрхийн гэгээнтэн Шадар сайд асан Адванигийн бусад шашны уламжлалууд бүх сүнслэг байдлыг эсэргүүцдэг чарвака нартай хэрхэн мэтгэлцсэн, гэтэл тэд өөрсдийн үл итгэгч багш нараа риши буюу мэргэд хэмээн нэрийдсээр байсан талаар ярьсныг иш татав.

Энэ хүрээнд ярихад дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь өөрсдийгөө ямар ч шашин шүтлэггүй гэж үздэг хэдий ч тэд ч гэсэн хүн төрөлхтний нэг хэсэг. Тэдэнд хүрэх арга зам байх л ёстой. Хэдэн жилийн өмнө Хирошимад болсон Нобелийн Энх тайвны шагналтнуудын уулзалт дээр энх тайвны төлөө залбирах тухай нэлээд яригдсан байна. Дээрхийн гэгээнтний ээлж ирэхэд тэрбээр “Хэрэв дэлхийн энх тайван залбиралаас хамаардаг бол аль хэдийн биеллээ олчих байлаа. Яах хэрэгтэй вэ гэвэл бид арга хэмжээ авах хэрэгтэй юм. Хүчирхийллийг хүн төрөлхтөн бий болгодог тул хүн төрөлхтөн л түүнийг зогсоох ёстой.” хэмээгээд цааш нь хүчирхийлэл мөн, бишийн заагийг тодорхойлоход бие махбодийн үйлдэл бус харин түүний цаад сэдэл илүү чухал гэдгийг онцлов. Дэлхийн энх тайванг зөвхөн дотоод амар амгалангийн үндсэн дээр л тогтоох боломжтой.

“Та бүхэн эртний энэтхэгийн үнэт зүйлсийг орчин үеийн боловсролтой хослуулахыг хичээх хэрэгтэй.” хэмээн Дээрхийн гэгээнтэн зөвлөв. “Энэтхэг олон ургалч үзэл, хүлээцтэй байдал, ахимсагийн үлгэр жишээгээрээ дэлхийд нөлөөлж, манлайлах ёстой.

Орчин үеийн ертөнцөд хэрхэн бие биетэйгээ холбогдох талаар асуултанд хариулахдаа Дээрхийн гэгээнтэн хүүхдүүд төрөлхөөсөө бие биедээ нээлттэй хандах чадвартай байдгийг онцлоод, тэднийг өсөх тусам бий болдог хувиа хичээх үзэл, түрэмгий зан, явцуу сэтгэлгээг хязгаарлах арга замыг олох хэрэгтэй хэмээлээ. Бясалгалаар дотоод амар амгаланг хэрхэн хөгжүүлэх тухай асуухад тэрээр бясалгалын хоёр төрөл болох шамата буюу нэгэн үзүүрт төвлөрөл мөн випашяна буюу ажиглах бясалгал байдгийг тодруулан тайлбарлав. Тэрээр задлан шинжлэх бясалгалыг багтаасан сүүлийн аргыг илүү хүчтэй, үр дүнтэй гэж үздэг юм байна. Ингээд талархал илэрхийлсний дараа үдийн хоол идэхээр завсарлалаа.

Ганеш Кала Крида танхим дахь үдээс хойших үйл ажиллагаа хоёр хэсэг залуу бүсгүйчүүдийн марати, төвөд хэл дээрх дуугаар эхлэв. Дээрхийн гэгээнтнийг үг хэлнэ үү хэмээн урилаа.

“Эрхэм ахан дүүс минь гэдэг үгээр би яриагаа эхлүүлдэг. Бидэнд тулгардаг олон асуудлыг хүмүүс өөрсдөө үүсгэдэг бөгөөд энэ нь шашин шүтлэг, үндэс угсаа, статус, каст зэрэг хоёрдогч ялгаануудад хэт их анхаарснаас үүдэж байгаа нь тодорхой байдаг. Үүний эмчилгээ нь бид бүгдээрээ хүн гэдэг утгаараа адилхан гэдгийг санах явдал юм. Тусламж хэрэгтэй хүн эмнэлэгт ирэхэд түүнээс "Та ямар гарал үүсэлтэй вэ? Ямар боловсролтой вэ? Хаанаас ирсэн бэ? Ямар хэлээр ярьдаг вэ?" гэж асуулгүй тусламж хэрэгтэй хүн гэдэг утгаар нь эмчилдэг. Хүн төрөлхтөн бүгд аз жаргалтай байх эрхтэй тул тэд болон бид гэж хуваах нь буруу юм.

"Бид нийгмийн амьтад. Бидэнд найз нөхөд хэрэгтэй. Найрсаг харилцаа нь итгэлцэл дээр суурилдаг бөгөөд итгэлцлийн үндэс нь бусдын сайн сайхны төлөө санаа тавих явдал юм. Хувиа хичээх үзэл нь итгэлцлийг үгүй хийдэг бөгөөд үл итгэлцэл нь айдас, бухимдал, уур хилэнд хүргэнэ. Хэрэв би зөвхөн өөрийн тухай бодвол стресс, түгшүүрээр дүүрэн байх болно.”

"Үзэгчид рүү харахад надад бусад хүмүүс харагдаж байна. Надтай л адилхан, сайн муу үйлдэл хийж чадах хүмүүс. Надад уурлаж бухимдах чадвар бий ч хэрвээ би түүндээ автвал оюун санааны амар амгалангаа алдана. Ийм тайван бус сэтгэл хөдлөлтэй тэмцэхийн тулд бид оюун ухаан, сэтгэл хөдлөлөө хэрхэн ажилладгийг ойлгож авах хэрэгтэй."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Ганеш Кала Крида танхимд үг хэлж байна. Энэтхэг, Махараштра муж, Пуне хот. 2014 оны 12 сарын 31. Зургийг Жереми Рассел/ДЛО.


Дээрхийн гэгээнтэн эртний энэтхэгийн сэтгэл судлалын өндөр хөгжсөн ойлголтуудтай харьцуулахад орчин үеийн сэтгэл судлал дөнгөж хөгжиж эхэлж буйг онцлов. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч бид үүнийг мэдрэхүйн туршлагаас эрэлхийлэх хандлагатай байна. Бид аз жаргалын эх үүсвэрийг материаллаг зүйлээс харж байгаа хэдий ч бидэнд үнэндээ оюун санааны амар амгалан хэрэгтэй аж.

Тэрээр эртний Египет, Хятадын иргэншлүүдтэй харьцуулахад гүн гүнзгий сэтгэгчид, гүн ухаантнуудыг төрүүлсэн Энэтхэгийн Инд мөрний хөндийн соёл иргэншлийг алдаршуулав. Тэднээс л өнөөдрийг хүртэл ач холбогдлоо хадгалсаар буй шашингүй үзэл болон ахимсагийн уламжлалууд үүсчээ.

Үзэгчдээс ирсэн асуултуудад хариулахдаа тэрээр кастын систем зэрэг хуучирсан зан үйл, түүнээс үүдэлтэй ялгаварлан гадуурхах хандлагыг гаднаас өөр хэн нэгэн өөрчилж чадахгүй бөгөөд эдгээрийг өөрчлөхийн тулд нийгэм өөрөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж ярилаа. Шашны удирдагчид ч энэ дээр дуугарах хэрэгтэй. Нөгөө талаар бидний 7 тэрбум хүн бүр дэлхийн энх тайвны төлөө чармайх үүрэгтэй. Бид бүгд нийгмийн нэг хэсэг бөгөөд хэрэв бидний нэг нь оюун санааны амар амгаланг олж чадвал гэр бүл, найз нөхөддөө нөлөөлж чадах юм.

Тэрээр өнөөдөр бидэнд хүмүүс сайн дураараа дагаж мөрдөг шашнаас ангид ёс зүйн эх сурвалж хэрэгтэй байна гэв. Шашингүй ёс зүйг нэвтрүүлэх арга зам нь боловсролоор дамжих хэрэгтэй учраас Дээрхийн гэгээнтэн "мэдлэгийн сүм" гэсэн санаа сэтгэгдэл төрүүлснийг дахин онцолсон юм. Тэрээр өөрийг нь сонсож буй залуусыг ХХI зууны үеийнхэн, ирээдүйн итгэл найдварын эх булаг хэмээгээд, “Мэдлэгээ гүнзгийрүүл, гэхдээ дэлхийн иргэд бай.” хэмээн зөвлөлөө.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт