2025 он 8 дугаар сар 25
Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөөдөр хурц нарны доор Шивацал Повраны зэргэлдээх Дүйнхорын талбайд ойролцоогоор тавин мянган хүн хоёр дах өдрөө цугларлаа. Тэдний зорилго Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын төлөө залбирах явдал байв. Ладакийн уламжлалт бөмбөрчид, бүрээчдийн баг угтах хөгжим тоглож байх үед Дээрхийн гэгээн өргөөнөөсөө хөдлөн, талбайн нөгөө үзүүрт байрлах асарт хүрлээ. Өнөөдрийн ёслолыг Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбоо нар хамтран зохион байгуулж байгаа юм байна.
2025 он 8 дугаар сар 22
Энэтхэг, Ладак муж, Лех хот - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Шивацал Повран дахь өргөөнөөсөө хөдлөн, өмнө нь хоёр ч удаа Дүйнхорын ван авшиг айлдаж байсан газар болох номын талбайн нөгөө үзүүрт байрлах асарт очлоо. Ойролцоогоор тавин мянган хүн талбайг дүүргэн цуглажээ. Дээрхийн гэгээнийг залрах үед хүүхдүүд тайзны өмнө мэтгэлцэж байв.
2025 он 8 дугаар сар 9
Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Лех хотын хуучин Жохан хийдийн буурь руу явахад өглөөний хурц наран дор олон хүн түүнийг угтан авахаар замын дагуу эгнэн зогссон байлаа. Жохан хийдийн буурин дээр Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбооны ерөнхийлөгчид болон бусад хүндэт зочдоор угтуулсан Дээрхий гэгээн хийдийг сэргээн босгох газрыг адислав.
2025 он 7 дугаар сар 30
Энэтхэг, Ладак муж, Занскар, Карша Повран - Өглөө эрт Занскар голын хөндийд наран ээнэ. Дээрхийн гэгээн Далай ламын сэнтийг Карша Повраны тагтан дээр, Карша хийдийн өөдөөс харуулан засчээ. Айлдвар сонсохоор цугласан 21,000 орчим хүнээс лам хуврагууд түүний ард байрлах дуганд, энгийн хүмүүс урд талаар газарт шүхэр барин сууцгаажээ. Дээрхийн гэгээнийг хүрэлцэн ирэх үед сургуулийн сурагчид, лам, гэлэнмаа нараас бүрдэх хэд хэдэн бүлэг мэтгэлцэж байлаа. Тэрбээр цугласан олныг тойруулан харж, инээмсэглэн гар даллаад, сэнтийдээ заларлаа.
2025 он 7 дугаар сар 23
Энэтхэг, Ладак муж, Занскар - Цэлмэг хөх тэнгэрт нарны туяа гийсэн өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Карша Подранаас хөдөлж, 1988 оны 7-р сард Дүйнхорын ван авшиг хүртээсан газар болох Дузин Подранд хүрлээ. Түүнийг үүдэн дээр бөмбөрчид үдэж, зам дагуу хадаг, цэцэг, тэр бүү хэл тавагтай шинэ гүйлс барьсан хүмүүс угтан мэндчилж байсны дотроос олонх нь Дээрхийн гэгээнийг өнгөрөхөд хүндэтгэн мэхийж байв.
2025 он 7 дугаар сар 21
Энэтхэг, Ладак муж, Занскар - Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан Лех, Занскарын хооронд зорчих боломжгүй хоёр хоног саатсаны эцэст Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр нисдэг тэргээр Падум хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг Занскарын иргэд нисдэг тэрэгний буудал дээр ёслол төгөлдөр угтан мэндчилсэн бол Каргил дүүргийн комиссар Ракеш Кумар, цагдаагийн газрын ахлах комендант, Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны гурван гишүүн тэргүүтэн албан ёсоор угтан авав. Дээрхийн гэгээн Далай лам нисгэгчдэд тав тухтай нисгэсэнд нь талархаад, хамтдаа дурсгалын зураг татууллаа.
2025 он 7 дугаар сар 12
Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө эртлэн шууд нислэгээр Дарамсалагаас Ладакийн Лех хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг ирэхэд Тиксэй ринбүүчи, Түксэй ринбүүчи, Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан, Ладакийн буддын холбооны ерөнхийлөгч Даваадаш, Ладакийн Сүм хийдийн холбооны ерөнхийлөгч Доржэ Станзин, лалын болон христийн шашны нийгэмлэгүүдийн төлөөлөгчид, Ладакийн Цагдаагийн газрын ерөнхий захирал, Лехийн дэд комиссар болон Цагдаагийн газрын дарга нар угтан авсан байна.