Индонез, Шри Ланка, Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин болон зэргэлдээх бүс нутгуудад аадар бороо орж, хүчтэй шуурга болсны улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, сая сая хүнд хүнд зовлон бэрхшээл тулгарсныг мэдээд би ихэд гашуудан харамсаж байна.
Амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ гамшгийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүс үтэр түргэн эдгэрэх болтугай хэмээн залбиръя.
Мөн гамшигт нэрвэгдсэн бүх бүс нутагт эрэн хайх, аврах, сэргээн босгох ажил саадгүй бүтэж, аль болох олон хүнд тус дэм, сэтгэлийн тайвшрал авчрах болтугай хэмээн залбирч байна.
Залбирал, ерөөлөө өргөсөн,
Далай Лам
2025 оны 12 дугаар сарын 2










