Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Амар тайвны хот Аукландад "Аз жаргалын зам мөр" сэдвээр олон нийтийн яриа хийв 2013 он 6 дугаар сар 12

Түгээх

Шинэ Зеланд, Аукланд, 2013.06.12 – Дюнэдин хотоос үүрээр эртлэн Аукланд хот руу нисэх үед хүйтэн харанхуй байлаа. Нисэх буудлаас хот руу орж ирэхэд өвлийн энэ өдөр намрын сайхан өглөө шиг нартай, дулаан байв.

Амар тайвны хот Аукландад уулзалт болон


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аукланд хотын Энх Тайвны
хот өргөмжлөл болон Энх Тайвны Сангийн гишүүдийн хамт.
Шинэ Зеланд, Аукланд, 2013.06.12. Зургийг Жаки ВолкерТэрээр Энх тайвны Сантай хийх уулзалтанд оролцохоор явав. Аукланд хотыг цөмийн зэвсэггүй Шинэ Зеландын хамгийн том хот, энх тайвны хот хэмээн өргөмжилжээ. Цугласан хүмүүст дээрхийн Гэгээнтнийг дэд Ерөнхийлөгч Ивон Дюнкан танилцууллаа. Тэдний дотор сургуулийн хүүхдүүд ч байлаа. Тус хотын энхийн төлөө хийж буй үйл хэрэгт баяр хүргэв. Тэрээр 1935 оноос хойш дайн, хүчирхийлэл газар авсан. Гэвч одоо үед илүү олон хүмүүс хүчирхийллийн эсэргүүцэж байгаа нь найдвар болж байна хэмээгээд:

“Энх тайвны хот гэдэг санаа гайхалтай хэрэг. Гэхдээ зөвхөн тунхаглан зарлах нь хангалтгүй. Дотоод сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэн улмаар дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмрээ оруулаарай. Зөрчил маргаан болж байгаа шалтгааны эх үүсвэр нь “бид”, “тэд” хэмээн хуваадаг явдал. Залуу хүмүүст хүч хэрэглэх нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Шийдвэрлэх арга зам нь яриа хэлэлцээр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ийм л аргаар энэ зууныг энх тайвны зуун болгож чадна.”

Энх Тайвны Сантай хийсэн уулзалтын дараа TVNZ One телевизд Төвдийн тухай ярилцлага өгөв. Тэрээр Хятадын шинэ удирдлагууд бодитой арга хэмжээ авч, “Хятад мөрөөдөл” талаар өнгөрөхгүй байх гэж найдаж байна гэлээ. Төвд өөрийн хэл, Буддист соёлтой. Төвдийн байгаль орчны асуудал эмзэг байгаа. Бид автономит засаглалыг жинхэнэ утгаар нь хүсч байна. Тусгаар тогтнолыг хүсээгүй хэмээгээд Дундаж Хандлагын арга хэлбэрийг хятадын олон нийт мэдвэл дэмжих болно гэв. Мөн та дахин Төвд орондоо дахин хөл тавих уу хэмээхэд “Тийм” гэж хариулав.

Үдээс хойш, Civic театрт 2300 орчим хүнд “Аз жаргалын зам мөр” сэдэвт олон нийтийн яриа хийв.

“Ах дүү нараа, та бүхэнтэй уулзах завшаан олдсонд үнэтэй хэрэг гэж бодож байна. Миний хамгийн чухал зорилго маань хүний аз жаргалтай амьдрах хүслийн тулгуур үнэ цэнийг хүмүүст хүргэх билээ. Би энэ дэлхий дээр амьдарч 7 тэрбум хүний нэг. Бид бүгд бие, сэтгэл, оюун санааны хувьд адилхан. Буддист лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг анхаарч санаа тавьдаг. Энэхүү хүсэл зорилгыг засгийн газар бус, хувь хүмүүс бид гүйцэлдүүлж чадна.”

Амар тайвны хот Аукландад уулзалт болон


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Civic театрт "Аз жаргалын
зам мөр" олон нийтийн яриа хийж байгаа нь. Шинэ Зеланд,
Аукланд, 2013.06.12. Зургийг Кали СтокдейлХайр энэрлийн үрийг ээжээсээ суулган авдаг талаар тайлбарлаад өнөөгийн бидний материаллаг зүйлд хэт шүтсэн амьдралд, боловсролын систем ч мөн материаллаг зүйл рүү чиглэж хүний төрөлх үнэ цэнэ орхигдсоор байна. Энэ бүхнийг хувь хүмүүс бид өөрчилж чадна. Тиймээс би энэ бүхнийг ярих бүртээ их баяртай байдаг. Бидэнд маш нарийн оюун ухаан заяасан бөгөөд гайхамшигтай үйл хэргийг бүтээж чадах ч стресс, дарамтын эх үүсвэр болж ч болно.

Бид бүхэн айдас, сэжиг хардлагаар “тэд”, “бид” гэж ялган заагладаг үзлээсээ салах хэрэгтэй. Хэрэв бид бие биедээ санаа тавьж сэтгэл гаргаж байвал хуурах мэхлэх явдал гарах зай завсар үлдэхгүй. Үүний оронд үл итгэж, тусламж хэрэгтэй үедээ туслалцаа авч чадахгүй бол бусдаас өөрийгээ тусгаарлаж ганцаардах болно.

“Бид бусад хүмүүс ч мөн надтай адил гэдгийг ойлгож мэдрэх хэрэгтэй. Тэд ч мөн аз жаргалтай амьдралыг хүсч байгаа. Тэгэх ч эрх нь ч бий. Үүнийг ойлгож, шинжлэх ухааны ололтоор баяжуулан дэлгэрүүлж байна. Жишээ нь, эрдэмтэд бусдад санаа тавих нь бие махбодийн байдлыг сайжруулдаг бол байнга би, миний гэж ярьж хийдэг хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх нь элбэл байдгыг олж тогтоожээ.”

Дээрхийн Гэгээнтэн Барселонад уулзсан католик ламын түүхийг дурсан ярив. Тэрээр таван жил ууланд даяанчлан суусан. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй уулзаад ямар бясалгал хийсэн талаар асуухад “Хайрын бясалгал” гэж хэлээд нүдэнд гэрэл гэгээ тодорч, маш сайхан сэтгэлийн амар амгалан мэдрэгдүүлж байлаа хэмээн ярив.

Өгөөмөр халуун сэтгэл нь аз жаргалын эх үүсвэр бөгөөд утга дүүрэн амьдралд хөтөлдөг. Бид залуу байх үед үхэл тэртээ хол юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч эрт орой ирэх нь тодорхой тул утга төгөлдөр амьдарч үүнд бэлдэх хэрэгтэй.

Амар тайвны хот Аукландад уулзалт болон


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Civic театрт хийсэн уулзалтын
төгсгөлд гараа даллан мэндлэв. Шинэ Зеланд, Аукланд,
2013.06.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)Уулзалтанд оролцогчдын асуултанд хариулахдаа энэрэн нигүүлсэх, бусдад санаа тавих сэтгэл нь хүний оршин тогтнох түлхүүр гэдгийг давтан хэллээ. Заримдаа шашин сонирхдоггүй хүмүүс тэвчээр, энэрэлийг шашны үйл мэт үл тоомсорлодог. Гэвч үнэн хэрэгтээ тэд ч мөн аз жаргалтай амьдралыг хүсч байгаа. Энэ үнэ цэнэтэй зүйлийг шашнаас ангид боловсролоор олгох нь зүйтэй. Шашнаас ангид гэдэг бүхий л шашинтнууд хийгээд шашинд итгэдэггүй хүмүүсийг ч хамруулж байгаа юм. Энэ нь өнөө үед чухал асуудал болж байна.

Сүүлийн асуулт та жирийн хүний адил ямар нэгэн алдаа хийсэн үү хэмээн асуухад бага залуу насандаа сурч боловсрох боломж бүрдсэн тэр цагийг бүрэн дүүрэн ашиглаагүй. Үүнийгээ би алдаа гэж боддог. Өнгөрсөн цаг хугацаа буцаж ирдэггүй.

Өнөөдрийн ажлаа дуусгахын өмнө Шинэ Зеландад амьдран оршин суудаг Төвд, Монгол хүмүүс, Хятад-Төвдийн Найрамдлын гишүүд, Төвдийн Хүүхдийг Аврах Нийгэмлэгийнхэнтэй уулзлаа. Төвдийн Шинэ Зеланд дах Нөхөд сан удаан хугацааны турш Энэтхэгийн Төвд сургуулийн хүүхдүүдийг дэмжсээр ирсэн.

Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландаас Австралийн Сидней хотыг зорьж сургаал номлол айлдаж олон нийтийн уулзалт хийнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт