Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

“Амьдрал, хайр, инээд, үхэл буддын шашны ёсоор...” Мумбай хотноо дөрөв дэх өдөр 2014 он 6 дугаар сар 4

Түгээх

Энэтхэг улс, Махараштра муж, Мумбай хот. 2014 оны 6 дугаар сарын 2. Дээрхийн гэгээн Далай лам Мумбай хотод байх сүүлийн өдрөө Сомайяагийн буддын судлалын хүрээлэнгийн шавыг тавьж, дараа нь Сомайяагийн сургуулийн танхимд үг хэлж, асуултад хариуллаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам болон “Somaiya Trust”-ын ерөнхийлөгч Самир Сомайяа нар Энэтхэгийн Мумбай хотноо шинээр байгуулагдах Сомайяагийн буддын судлалын хүрээлэнгийн шавыг тавьж буй нь... Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Хэрхэн зөв, сайхан амьдрах талаар зөвлөгөө өгөхийг хүсэхэд Дээрхийн гэгээн Далай лам “Өнөөгийн боловсролын тогтолцоо материаллаг үзэлд хэт автсан учир хангалттай бус болсныг ухамсарлах цаг болжээ. Бүх хүн төрөлхтөнд чиглэсэн халуун сэтгэл, дотоод үнэт зүйлсийг боловсролд нэвтрүүлэх системтэй арга барил хэрэгтэй гэж тэрбээр хэлэв. Энэ нь аль нэг шашны уламжлалаар хязгаарлагдахгүй, хүн бүрд хүртээмжтэй, энэтхэгийн шашин, үзэл бодолд үл ялгаварлан хандах тухай ойлголтоос санаа авсан, нийтлэг шинжтэй арга барил байх ёстой ажээ. Тэрбээр шашнаас ангид ёс зүйн талаар ийм төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч илүү их судалгаа хийх шаардлагатай байна” хэмээлээ.

Тэрбээр Сомайяагийн коллежийн оюутнуудад үг хэлэхдээ шашнаас ангид ёс зүйн сэдвийг цааш нь дэлгэрүүлэн тайлбарлав.

“Залуу дүү нар минь, та бүхэн XXI зууны үеийнхэн. Харин манай үеийнхэн XX зуунд харьяалагдана. Бид янз бүрийн асуудал бий болгосон бөгөөд тэдгээрийг шийдвэрлэж, цэгцлэх нь та бүхний хариуцлага болж байна. Өнөөдөр бидний тулгарч буй олон асуудал хүний өөрсдийнх нь бий болгосон асуудал учраас залбирлаар биш үйлдлээр шийдвэрлэж чадна. Энэтхэг улс тусгаар тогтносноосоо хойш ихээхэн дэвшил гаргаж, эдийн засаг нь ч өссөн. Гэвч жил бүр хоол хүнсээр хангах шаардлагатай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Бидэнд материаллаг хөгжил хэрэгтэй ч түүнд хэрхэн хүрэх арга замаа эргэн бодох шаардлагатай байж болох юм” хэмээн айлджээ.

Тэрбээр ЗХУ, Зүүн Европын төвлөрсөн эдийн засаг зогсонги байдалд орсны улмаас нуран унасан тухай дурдан, зах зээлд тулгуурласан эдийн засгийн хүчийг хүлээн зөвшөөрөв. “Гэвч капиталист тогтолцоо баян, ядуугийн хоорондын асар их ялгааг үл тоомсорлодог мэт санагддаг. Энэ бүхэн бидэнд шинээр сэтгэх шаардлагатайг харуулж байна” хэмээжээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Мумбай хотын Сомайяагийн коллежийн оюутнуудад айлдвар айлдаж буй нь... Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Дээрхийн гэгээн Далай лам Пап лам Францис Германы нэгэн хамба ламыг тансаг амьдралын хэв маягийнх нь төлөө зэмлэсэнд талархаж буйгаа илэрхийллээ. “Хүмүүс үнэн сэтгэлээсээ хандахаа больж, ямар нэгэн үйлдлийг ёс төдий л хийдэг болсон энэ цаг үед шашны байгууллагууд хүртэл завхарч болох аж. Гэсэн ч зарим хүн шашныг “ард түмний хар тамхи” гэж нэрлэдэг ч шашны сургаалын мөн чанар болох хайр энэрлийг хэн ч ингэж нэрлэдэггүй” хэмээсэн юм. Мао Зэдун түүнд ийм үг хэлж байсныг дурсан, цааш “Өнөөдөр эрдэмтэд сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх буддын мэдлэгийг сонирхож байгааг хятадын удирдагч хараад гайхах байсан болов уу. Шашнаас ангид ёс зүй бидэнд хэрэгтэй гэдгийг онцолж байдгийн шалтгаан нь олон хүн хайр, энэрэл, хүлээцтэй байдал, сэтгэл ханамжийг шашны чанар гэж боддог учраас үл тоомсорлодогт оршино. Гэвч бид хүн төрөлхтөн, нийгмийн амьтад учраас хамтдаа амьдрахын тулд эдгээр үнэт зүйлс бидэнд хэрэгтэй. Түүнчлэн хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлд автах нь эрүүл мэндэд муу болохыг эрдэмтэд олж тогтоож байна” хэмээн айлджээ.

Нэгэн оюутан “Бүтээгч оршин байдаг эсэх тухай асуухад Бурхан багш үл дуугарсан” талаар тайлбарлахыг хүсэхэд Дээрхийн гэгээн “Буддын шашны үүднээс авч үзвэл, Хутагтын дөрвөн үнэний тайлбар үүнийг шууд бусаар үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, амьд оршихуй болоод тэдний туулж буй туршлага нь өөрсдийн үйл болоод мунхгийн үр дүнд бий болдог хэмээн тайлбарладаг. Гэсэн ч Бурхан багш шавь нартаа хэлсэн зүйл бүрд нь зөвхөн итгэл эсвэл түүнд хүндэтгэлтэй хандсаны улмаас хүлээн зөвшөөрөх ёсгүй, харин өөрсдөө судалж, шинжлэн үзсэний үндсэн дээр хүлээн авах ёстойг тодорхой хэлсэн байдаг” хэмээжээ.

Зураг. Сомайяагийн коллежид болсон харилцан ярилцах үеэр нэгэн оюутан Дээрхийн гэгээн Далай ламаас асуулт асууж буй нь... Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Эмэгтэйчүүдийн талаарх асуултад тэрбээр хүний нийгэмд удирдагч хэрэгтэй болсон анхан үед гол шалгуур нь биеийн хүч байсан гэж тайлбарлав. “Харин өнөөдөр боловсролын ачаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн чадавх адил болсон тул эмэгтэйчүүд удирдах ажилд илүү идэвхтэй оролцох ёстой” хэмээн хэлэв.

Буддын шашин хамгийн зөв нь мөн эсэхийг асуухад тэрбээр буддын шашныг хэзээ ч сурталчилдаггүй бөгөөд сахил санваарын дэг журам болох Винайн ёсонд заасны дагуу зөвхөн урьсан тохиолдолд ном айлддаг хэмээжээ. Мөн өөрийн суурь шашин шүтлэгээ дагах нь ерөнхийдөө илүү аюулгүй бөгөөд зөв гэсэн урьдын зөвлөгөөгөө давтан хэлэв.

Уучлалын талаар “Үйлдэгч хүн болоод үйлдлийг нь ялгаж салгах нь чухал. Шаардлагатай үед бусдын буруу үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах нь зөв боловч тухайн хүнд уурлаж бухимдах ёсон үгүй. Төвөдүүд хятадын хатуу байр суурьтай албан тушаалтнуудын үйлдлийг ил тод эсэргүүцэж, сөрөн зогсдог ч тэдэнд уурлахгүй байх хязгаарыг баримталдаг нь үүний нэгэн жишээ билээ” хэмээсэн юм.

Үдээс хойш Наланда Шикшагийн хүсэлтээр зохион байгуулсан номын айлдварын сүүлчийн хичээлээр тэрбээр Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” дээдийн номын 8 дугаар бүлгийг тайлбарлан, тайлбарынхаа хүрээнд тодорхой шүлгүүдийг онцлон авч үзэв.

8 дугаар бүлгийн гол сэдэв нь бясалгал бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам төвлөрлийн бясалгал, шинжлэн судлах бясалгалыг харьцуулан тайлбарласнаар эхэллээ. Ерөнхий заавар өгөхдөө “Бясалгалын анхаарлын объект болж болох зүйлсийн талаар ярьж, оюун ухааныг өөрийг нь бясалгалын объект болгон авах нь онцгой үр дүнтэй байж болох юм. Гэвч оюун ухааныг таньж тодорхойлох нь чухал төдийгүй хэцүү. Тэрбээр хором бүр өөрчлөгдөж байдаг оюун ухааныг танихыг “одоо цаг”-ийг тогтоон барих гэж оролдохтой адил юм. Бид өнгөрсөн болоод ирээдүйн талаар тодорхой ойлголттой мэт санагддаг ч одоо цагийг яг таг тодорхойлоход бэрх байдаг билээ”.

Зураг. Дээрхийн гэгээн Энэтхэгийн Мумбай хотын Сомайяагийн коллежид болсон дөрвөн өдрийн айлдварынхаа сүүлийн өдөр есөн тойргийн бясалгалыг хэрхэн хийхийг тайлбарлаж буй нь... Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Оюун ухаан анхандаа тайван бус, үймэрч байдаг учраас Дээрхийн гэгээн Далай лам бие болон сэтгэлийн сахилга батыг шаарддаг есөн тойргийн бясалгалыг хэрхэн хийхийг үзүүлэв. “Энэ нь анхаарал сарниулагч зүйлсийг арилгахад үр дүнтэй бөгөөд үүний дараа амьсгалаа энгийнээр ажиглан, 20, 50 эсвэл 100-гаар тоолж болно. Дараа нь уг бүлэгт бодь сэтгэлийг төрүүлэх тухай авч үздэг. Сударт “Оюун ухаанаа амирлуулсны дараа бодь сэтгэлийг төрүүл” хэмээн өгүүлдэг. Шалтгаан ба үрийн долоон зүйлт арга болоод өөрийгөө бусадтай адилтган, өөрийгөө бусдаар солих арга гэсэн хоёр аргын аль алинд бүх амьтанд тэгш сэтгэлээр хандахыг төлөвшүүлэх нь нэн чухал юм” хэмээгээд, Шантидэва гэгээний дараах сургаалыг эш татлаа.

“Жаргал нь надад ч, бусдад ч адилхан эрхэм байхад би зөвхөн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэхдээ юугаараа онцгой гэж? Энэ ертөнцөд аз жаргалгүй байгаа бүхэн өөрийн аз жаргалыг хүссэн хүслээсээ болж зовж байдаг. Харин энэ ертөнцөд жаргалтай байгаа бүхэн бусдын жаргалыг хүссэн сэтгэлдээ баярлан байдаг” хэмээв. Дээрхийн гэгээн төгсгөлд нь сонсогчдод Шантидэва гэгээний зохиолын хуулбар байгаа тул боломжтой үедээ уншиж байхыг уриалав.

“Энэ бол хэрхэн утга учиртай амьдралаар амьдрах тухай сургаал юм. Үндсэндээ боломжтой л бол бусдад тусалж байгаарай. Хэрэв бусдад тусалж чадахгүй бол тэдэнд хор хүргэхээс өөрийгөө тэвч” хэмээн айлдлаа.

Самир Сомайяа урагш гарч, Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирж, номын айлдвар айлдсан машид талархал илэрхийлээд, энэхүү айлчлалыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүнд баярласнаа хэлэв. Наланда Шикшаг төлөөлөн Анита Дудхане талархал илэрхийлэн, Дээрхийн гэгээн Далай ламын хамгийн дуртай шүлгийг санскрит хэлээр уншив.

“Орон зай, ертөнц дэлхий оршсоор байх цаг дор

Би ч мөн ертөнцийн зовлонг арилгахын төлөө оршсоор байна”.

Далай лам маргааш өглөө эрт Дели хотоор дамжин Дарамсала хотыг зорих аж.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт