Дээрхийн гэгээн XIV Далай лам Аруначал Прадеш мужийн амбан захирагчид илгээсэн захидалдаа өөрийн найз Ерөнхий сайд Доржээ Канду нисдэг тэрэгний осолд өртөн нас барсныг мэдээд гүнээ харамсан эмгэнэж буйгаа илэрхийлэв. Мөн саяхан Таванг хотод айлчлахад нь ноён Канду өөрийг нь халуун дотно угтан авсныг дурсаж, гэр бүлд нь болон түүнтэй хамт амиа алдсан бүх хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун