Энэтхэг, ХП, Дарамсала.– Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Балбад газар хүчтэй хөдөлж, олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэнд тус улсын Ерөнхий сайд Сушил Койралад захидал илгээн эмгэнэл илэрхийллээ.
“Балба, Төвөдийн ард түмэн түүхэндээ хөрш байсаар ирсний дээр олон төвөд иргэн танай улсад дүрвэн амьдарч буй билээ. Танд болон энэ гамшгийн улмаас төрөл төрөгсөд, найз нөхөд, орон гэрээ алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Балбын ард түмэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, Далай ламын итгэлийн сангаас гамшгийн хор хохирлыг арилгахад зориулж хандив өргүүлэх хүсэлтээ илгээлээ” гэж захидалд дурджээ.