Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бихар сүрагчдад хандан үг хэлж, Ват-па Бодьгаяа Ванарам сүмийг нээв 2018 он 1 дүгээр сар 26

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ өглөө Калачакра Майдангийн талбайд хүрэлцэн ирсэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг тайзан дээр гармагц 7000 гаруй бихар сурагч баяр хөөртэйгөөр алга ташин угтан авлаа. Түүнийг энэхүү арга хэмжээнд урихад нэгэн итали хүний санаачилсан “Алис төсөл” боловсролын сан гол үүрэг гүйцэтгэсэн байна. Хүндэтгэлийн өргөл барьсны дараа Далай ламыг Жакоминий “Ертөнцийн нийтлэг үнэт зүйлс” хэмээх шинэ бүтээлийг албан ёсоор нээхийг хүсэв. 

Үүний дараа Жиакомини мэндчилгээ дэвшүүлэхдээ тэрбээр 30 гаруй жилийн өмнө Дармасалад Дээрхийн гэгээнтэнтэй уулзаж байсан тухайгаа дурдлаа. Тухайн үед Дээрхийн гэгээнтэн түүнд Энэтхэг улсын боловсролын салбарт үргэлжлүүлэн ажиллавал маш сайн хэрэг болно хэмээн зөвлөсөн ажээ. Үүний үр дүнд тогтвортой боловсрол, энх тайвны соёлыг дэмжсэн, олон соёлт, олон шашинт сургуулийн үзэл санаанд тулгуурласан “Алис төсөл” 1994 онд Сарнат хотод байгуулагдан, салбараа Бодьгаяа, Аруначал Прадеш мужид нээжээ.

“Алис Төсөл” сангийн зүгээс зохион байгуулсан оюутнуудад зориулсан лекцийн эхэнд Валентино Жакомини өөрийн шинэ бүтээл болох “Ертөнцийн нийтлэг үнэт зүйлс” номоо Дээрхийн гэгээнтэн Далай Ламд өргөн барив. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн.

Тэрбээр энэхүү төслийн нэгэн гол зорилго нь өнөөгийн боловсролын хямралд шийдэл олох гэдгийг онцолсон бөгөөд энэхүү хямрал нь сурагчдын сахилга батад нөлөөлөх, анхаарал төвлөрөл муудах, сурлагын түвшин буурах зэрэг сөрөг дагавартай байгааг дурдлаа. Үүний шалтгаан нь орчин үеийн боловсролд материаллаг зорилго давамгайлж, дотоод үнэт зүйлдээ зориулах цаг хомс буйтай холбоотой юм. “Алис төсөл”-ийн сургуулиуд сурагчдад бясалгал хийх, аз жаргалтай амьдрах арга замыг эрэлхийлэх боломжоор хангахыг онцгойлон зорьдог байна.

“Бид өөрсдийн оюун ухааныг таньж мэдэх хэрэгтэй бөгөөд хувийн ашиг сонирхлын хил хязгаарыг даван туулах ёстой” хэмээн Жакомини онцлоод, “Бид өөрсдийгөө мөн бусдыг тусгаарлаж буй саад гэж үгүйг ухаарах шаардлагатай. Бид сахилга бат, өөрт бус өрөөлийг энэрэх сэтгэл төрдөг дотоод өөрчлөлтөд төвлөрдөг нь сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлжээ. Дээрхийн гэгээнтний уриалсанчлан эртний Энэтхэгийн сэцэн ухааныг сэргээн, орчин үеийн боловсролтой уялдуулан хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Манай сургуулийн багш, сурагчдын нэрийн өмнөөс энэхүү ариун газар бидэнтэй уулзаж буйд нь Дээрхийн гэгээнтэнд талархал илэрхийлье” хэмээ лээ.

“Өглөөний мэнд. Та бүхэн сайхан амарсан уу?” хэмээн Дээрхийн гэгээнтэн индрээс асуугаад, “Оюун санаа тань цэлмэг, анхаарал тань соргог гэдэгт итгэлтэй байна. Энд ирэх нь надад ихээхэн нэр төрийн хэрэг бөгөөд залуу үеийнхний олон төлөөлөлтэй мөн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө олон жил зүтгэж яваа хуучны итали андтайгаа дахин уулзаж байгаадаа баяртай байна” хэмээн мэндчилэв.


Дээрхийн гэгээнтэн Далай лам Бихарын сурагчидтай “Ертөнцийн нийтлэг үнэт зүйлс”-ийн талаар айлдвар айлдаж байна. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг Лувсан Цэрэн.


“Цаг хугацаа үргэлжид урагшилж байдаг. Хэзээ ч зогсдоггүй. Өнгөрсөн аль хэдийн ард хоцорч, зөвхөн дурсамж л үлддэг. Ирээдүй айсуй. Энэ нь бидэнд илүү сайхан ертөнцийг бүтээх боломжийг олгодог. Залуус та нар ирээдүйн төлөөлөгчид агаад ирээдүй та бүхний гарт оршиж байна.


Аз жаргалтай байхыг хүсэх нь амьд бүхний мөн чанар билээ. Оюун ухаангүй ч энэ цэцэгс хүртэл амьд үлдэхийг л хүсдэг. Амьтай бүхэн амьд үлдэхийг эрмэлзэх нь аз жаргалтай байхыг эрэлхийлэхийн нэгэн хэсэг билээ. Бүгд л аз жаргалыг хүсдэг. Харин хүн төрөлхтөн бид гайхамшигт оюун ухаантай учраас өнгөрсөнд юу болсныг тунгааж, түүнээсээ суралцан, ирээдүйгээ төлөвлөх хийгээд бодит байдлыг олон талаас нь харах чадвартай байдаг. Иймд юу биднийг зовлон шаналалд хүргэж, юу бидэнд жинхэнэ аз жаргал авчирдгийг танин мэдэхийн тулд оюун ухаанаа ашиглах шаардлагатай.


Боловсрол бол нэн чухал хүчин зүйл. Учир нь боловсрол бидний сэтгэн бодох, аливааг хэрхэн бүтдэг талаар шинжлэн дүгнэх чадварыг олгодог. Бид асуудалтай байхыг хүсдэггүй ч амьдралдаа олон асуудалтай тулгардаг. Гэвч олонх нь бидний өөрсдийн үйлдлээс үүдэлтэй байдаг. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь хувь хүн, гэр бүл, нийгэм хамтдаа жаргалтай байх баталгааг хангаж чадахгүй байна. Энэ талаар сайтар тунгаах хэрэгтэй. Учир нь өнөөгийн боловсрол материаллаг зорилгод төвлөрөх хандлагатай байна. Харин хүн төрөлхтний жинхэнэ аз жаргал сэтгэлийн амар амгаланд оршдог. Тиймээс бид боловсролын тогтолцоондоо дотоод үнэт зүйлсийг хэрхэн шингээж, түүнийг шашнаас ангид, ёс суртахууны үндсэн дээр хэрхэн хэрэгжүүлж болохыг гүнзгий эргэцүүлэн бодох хэрэгтэй”. 


Дээрхийн гэгээнтэн Далай ламын “Ертөнцийн нийтлэг үнэт зүйлс”-ийн талаарх айлдварт оролцож буй оюутан. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн


“Сүүлийн жилүүдэд би хүний оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн тухай эртний Энэтхэгийн мэдлэгийг сэргээхийг зорин ажиллаж байна. Бид сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн шашнаас ангид, учир шалтгаан, логик шинжилгээтэйгээр ойлгож, даван туулах талаар мэдлэгээ зузаатгах хэрэгтэй. 


Энэтхэг орон “каруна” буюу нигүүлсэл, “ахимса” буюу үл хүчирхийлэх үзлийн олон мянган жилийн уламжлалтай. Энэ нь шашин хоорондын эв зохицолд тусгалаа олж, гүн бат хөгжжээ. Үүний зэрэгцээ бүх шашин шүтлэгийн уламжлалыг ижил тэгш хүндэтгэдэг энэтхэгийн энэхүү шашнаас ангид байр суурь нь бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц үзэгдэл билээ. 


Залуу оюутнууд та бүхэн заалгасан бүхнээ сохроор шууд хүлээн авч болохгүй. Та бүхэн тунгаан бодох, задлан шинжлэх, үндэслэлийг нь нягтлах хийгээд өөр өөр үзэл бодолтой харьцуулан үзэх хэрэгтэй. Энэ бол Бихар нутагт цэцэглэн хөгжиж байсан аугаа их Наландагийн их сургуулийн сэтгэлгээний зарчим юм. Бүх зүйл бусдаас хамааралтайг ухаарч бодоорой.


Өмнө нь дурдсанчлан ирээдүй та бүхний гарт буй. Залуу үеийнхэн та бүхэн дэлхийг илүү сайхан газар болгож чадна. Гагцхүү чармайх л шаардлагатай. Нүдээр үзэх нас минь хүрэхгүй ч байж мэднэ. Гэсэн ч та бүхэн хичээж чадвал 20-30 жилийн дараа дэлхий ертөнц илүү энх тайван болж чадна. Боловсрол гэдэг нэгэн чухал хүчин зүйл боловч боловсролын хүрээнд бид сэтгэл санааг үймрүүлэгч сөрөг сэтгэл хөдлөлтэй хэрхэн тэмцэх асуудалд илүү анхаарах шаардлагатай. Үүний тулд бид махбодын эрүүл мэнддээ зориулж ариун цэврийг чандлан сахидаг шиг сэтгэлийн ариун цэврийг сахих хандлагыг бий болгох хэрэгтэй”.


Ертөнцийн нийтлэг үнэт зүйлсийн талаар Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдварын үеэр оюутнууд асуулт асуухаар жагссан нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн


Оюутнуудын асуултад хариулахдаа Дээрхийн гэгээнтэн Далай лам оюун санааг эхлэлгүй хийгээд бидний жаргал, зовлонгийн мэдрэмж нь өөрсдийн хийсэн үйлийн үртэй холбоотойг онцолжээ. Тэрбээр уур хилэн нь сэтгэлийн амар амгаланг хамгийн ихээр алдагдуулдаг хүчин зүйл бөгөөд харин эсрэг туйл нь “каруна” буюу энэрэл нигүүлсэл хэмээн тодорхойлов. Шашны дадал шүтлэгийн тухайд хувь хүний түвшинд “Нэг шашин, нэг үнэн” хэмээн хандах нь энгийн үзэгдэл боловч нийтийн түвшинд олон шашин, үнэний тухай олон талын өнцгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг дурдлаа. Мөн Дээрхийн гэгээнтэн дэлхийн бүх гол шашин эв зохицолтойгоор зэрэгцэн оршдог цорын ганц орон бол Энэтхэг гэдгийг дахин сануулж, энэ оронд хүндлэлтэй ханддагаа илэрхийллээ.


Энэтхэгийн уугуул олон шашин шүтлэгийн уламжлалд нийтлэг байдаг төвлөрөл болон гүн ухааны бясалгалын дадал болох шамата, випашяна нь оюун ухааныг өөрчлөн хувиргах туршлагыг бий болгожээ. Зовлон нь уур хилэн, үзэн ядалт тэргүүт сэтгэлийн үймээний үр дүнд бий болдог бөгөөд эдгээрийн эх сурвалж нь үл мэдэх буюу мунхаглал юм. Үүнд эсрэгээр нь хариу үйлдэл үзүүлэхийн тулд ухаарлыг буюу билиг ухааныг төлөвшүүлэх шаардлагатай.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудын халуун алга ташилтаар үдүүлэн тайзнаас бууж, Махабодь суваргын ард байрлах Тай Бхаратийн Нийгэмлэгийн Ват-па Бодьгаяа Ванарам сүм рүү машинаар зорин хүрэв. Хийдэд хүрэлцэн ирэхэд Пра Бодинандамунэ, доктор Ратнесвар Чакма нар хүлээн авч, угтах ёслолын хэсэг болох бурхан тэнгэрт өргөл өргөж буй Тай үндэсний бүжигчдийг хэсэг ажиглан зогслоо. 


Дээрхийн гэгээнтэн Далай лам Ват-па Бодьгаяа Ванарам хийдэд хүрэлцэн ирэх үеэр тай бүжигчид угтан авах үзүүлбэр толилуулж буй нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Tэнзин Чойжир


Дээрхийн гэгээнтэн Далай лам цахилгаан рикшагаар явах саналыг эелдгээр татгалзаж, зочдын хамт сүмийн эргэн тойронд гороолов. Тэрбээр замдаа Сангаража Кутийг адислав. Бурхад, Архадын алтан хөшөө, хана туургадаа Бурхан багшийн амьдралыг уран зургаар дүрслэн чимэглэсэн шинэ сүмийн дотор Дээрхийн гэгээнтэн ахмад лам нартай хамт суув. Үүний үеэр Аврал одуулахын залбирал болон Мангала судрыг уншсаны дараа бүжигчид дахин нэгэн үзүүлбэрийг толилууллаа. 


Доктор Ратнесвар Чакма Дээрхийн гэгээнтнийг албан ёсоор угтан авч, түүнийг энэрэнгүй сэтгэлийн үлгэр дуурайл хэмээн тодорхойлов. Пра Бодинандамүнээ Тай Баратийн нийгэмлэг шинэ хийдэд ирсэн хүн бүрд бясалгал сурах, бясалгах боломжоор хангана гэдгээ мэдэгдэв.


Дээрхийн гэгээнтэн Далай лам Пали уламжлалын талаар үг хэлэхдээ түүхэн талаасаа Бурхан багшийн анхны сургаалаас шууд гаралтай бөгөөд энэ нь тус уламжлалын дагагчдыг хамгийн ахмад шавь нарын тоонд оруулдаг болохыг өгүүлэв. Харин санскрит уламжлалыг дагагчид нь номын хүрдний хоёр дахь эргүүллийн үеэр айлдсан “Билгүүний чанадад хүрэхүй” судрыг үндэслэдэг гэдгийг мөн дурдав. 


Дээрхийн гэгээнтэн Далай лам шинэ Ват-па Бодьгаяа Ванарам хийдийн нээлтийн үеэр үг хэлж буй нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Tэнзин Чойжир


“Номын бүхий л уламжлалаа би теист, атеист шашны уламжлалуудыг хүндэтгэдэг шигээ гүнээ хүндэтгэдэг. Учир нь хүн төрөлхтөн тэдгээрээс ашиг хүртдэг. Өнөөдөр шинжлэх ухаанчид хүртэл буддын шашин, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар юу зааж сургадагт анхаарлаа хандуулж байна. Бидний үе дамжуулан хадгалж ирсэн энэ мэдлэг өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр. Учир нь энэ нь бидний сөрөг сэтгэл хөдлөлийг багасгаж тэдгээрийн нөлөөг сулруулахад тусалдаг.


Эрдэмтэдтэй хийсэн ярилцлага хэлэлцүүлгүүд минь хоёр талдаа үр өгөөжтэй байдаг хэмээн итгэдэг. Зарим зүйлсээс дурдвал уламжлалт буддын шашны орчлон ертөнцийн үзэлд итгэх итгэл минь багассан явдал байлаа. Гэвч нэгэн тодорхой зүйл нь Бурхан багш орчлон ертөнцийн бүтэц хэмжээсийг тодорхойлох гэж бус харин хутагтын дөрвөн үнэнийг айлдахаар ирсэн явдал байв. Тэрбээр зовлонгийн талаар бодитой хийгээд амьдралд ул суурьтай хандахыг заасан нь шинжлэх ухаанч арга байжээ. Би эрдэмтэн судлаачид, шинжлэх ухаанчид мөн дадлагажиж буй лам хуврагууд энд тойрч цуглан, Гурван эрдэнэ буюу Трипитака гурван номын агуулгын талаар нээлттэй ярилцаж байгаасай хэмээн хүсэж байна”.


“Бид бурхан, ном, хуврагын чуулган гэж юу болохыг, шаналлыг хэрхэн зогсоохыг, түүнд хэрхэн олж хүрэхийг агаад тэр зам ямар утга учиртайг ойлгоё гэвэл заавал судлах хэрэгтэй. Мэдээж өөргүй чанар буюу анаатмаг ойлгох шаардлагатай”. 


Ват-па Бодьгаяа Ванарам хийдийн нээлтийн ёслолд Дээрхийн гэгээнтэн Далай лам оролцож буй үеийн дотоод орчны зураг. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн


“1970-аад оны үед манай зарим лам Бангкок хотод очин, тайланд хэл сурч, дадлагын олон төрөлд суралцаж явсан юм. Тэд одоо нас дээр болсон бөгөөд бид залуу лам нараа дахин илгээж, тай лам нарыг олон хийддээ урьж, хүлээн авч болно. Tөвөд хүмүүс тайланд хэлийг, тайланд хүмүүс төвөд хэлийг харилцан сурах боломжтой. Буддын зарим сургаал зөвхөн пали хэл дээр, өөр нэг нь зөвхөн санскрит уламжлалд хадгалагддаг. Тиймээс бид ихийг судалж, туршлага солилцох нь зүй. XXI зуунд бурхны шашныг олон түмэнд таниулахын тулд бидэнд бат бөх харилцаа, хамтын хүчин чармайлт шаардлагатай билээ.


Буддын шашны мөн чанар бол энэрэл нигүүлсэл буюу каруна билээ. Дэлхийд илүү их энэрэх сэтгэл шаардлагатай энэ цаг үед бурхны шашинтай бид хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар эргэцүүлэн бодох ёстой. Энэ нь бусдыг буддын шашинд оруулах асуудал бус харин хүний сэтгэлийн амар амгаланг бий болгоход бид яаж тус болж чадах талаар асуулт юм. Жишээлбэл, сөрөг сэтгэл хөдлөлтэй хэрхэн харьцахыг зааж сургах нь хүн төрөлхтөнд үнэхээрийн тустай билээ”.


Бодьгаяа хот дахь Тай Бхарата нийгэмлэгийн Ват-па Бодьгаяа Ванарам хийдийн гишүүд дэмжигчидтэй Дээрхийн гэгээнтэн Далай лам уулзаж буй агшин. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.25. Гэрэл зургийг: Tэнзин Чойжир


Талархлын үг хэлэн бэлэг дурсгалын зүйлс гардуулсны дараа оролцогч бүхнээ амтлаг тайланд, энэтхэг хоолны олон төрлөөс сонгон зооглох тансаг зоогт урьсан юм. Үүний дараа дурсгалын зураг татуулсны дараа Дээрхийн гэгээнтэн Далай лам төвөд хийд рүүгээ буцан морилов. Маргааш тэрээр 60 ламд Бикшү сахил хүртээхээр төлөвлөж байгаа билээ.

Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт