Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Брүгва гаржүдийн уламжлалын хуврагууд бат оршил өргөлөө 2025 он 4 дүгээр сар 3

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсал, Тэгчэнчойлин, 2025 оны 4-р сарын 2

Тунгалаг сайхан өглөө, Дээрхийн гэгээнтэн Далай ламыг өргөөнийх нь хаалган дээр Түгсэй ринбүүчий тэргүүтэй хүмүүс угтан авлаа. Далай ламыг Зүглэгхан дуган руу явах үед тэнд цугласан хуврагууд гудамлан зогсож угтав. Бүрээ үлээж, ёслолын шүхэр барьсан лам нар дагалдав. Далай лам дээшээ цахилгаан шатаар гарч, Дүйнхорын сүм болон Зүглэгхан дуганыг тойрч гороолсныхоо дараа гол дуганд сэнтийдээ заларлаа. Бат оршил өргөх ёслолыг удирдаж буй Түгсэй бинбүүчий Дээрхийн гэгээнд хадаг өргөв.

Дээрхийн гэгээнтэн бругва гаржүдийн уламжлалын хуврагуудын өргөх гэж буй бат оршилд оролцохоор гол дуганд морилж байгаа нь. 2025 оны 4-р сарын 2, Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг Дэнзин Чойжор.

Өнөөдрийн бат оршлыг Аюуш бурхны "Насны бумба" хэмээх зан үйлийн дагуу үйлдэх ажээ. Нийт 5000 орчим хүн цугласны дунд Брүгва гаржүдийн уламжлалын хувраг, гэлэнмаа болон агуйд суун бясалгадаг бүтээлчид зэрэг 300 орчим хүн байв. Тэд дуганы голд суужээ. Төвөдийн цагаачлалын парламентийн гишүүд Далай ламын зүүн талд, Төвөдийн цагаачлалын Засгийн газрын нарийн бичгийн дарга нар баруун талд нь суужээ. Өмнөх болон одоогийн сайд нар сэнтийн зүүн талд, Трүлшиг ринбүүчий, Жүдийн дацангийн хэнсүр лам, Гандан Повран хийдийн хамба лам, Дашлхүмбэ хийдийн хамба, Гоман Лосэлин хийдийн хэнсүр лам нар баруун талд сууцгаажээ.

Бат оршил өргөх хурал "Гурван үеийн залбирал"-аар эхэлж, унзад лам хурлыг удирдаж, хурлын уншлагын ард цан, бүрээ, хэнгэрэг нэгэн хэмнэлээр дуугарч байв.

Цугласан хүмүүст цай, бэрээс түгээлээ.

Сэнтийн өмнөх ширээн дээр цагаан, шар, улаан, ногоон, хөх өнгийн чимэг бүхий дөрвөн балин хийж тавьжээ. Гоёмсог торго дурдан хувцас, таван талт титэм асаасан дагинын (огторгуйд дүүлэн нисэгч) дүртэй таван лам дуганд орж ирээд, сэнтийн өмнө бүжиглэв. Энэ нь Далай ламыг ариун орон руугаа аваачих гэсэн дагинасыг аргадан буцаах гэсэн утгатай үйл юм. Дагинаст залбирал магтаал, өргөл барьцыг бэлгэдсэн балин өргөхөд тэд нэг нэгээрээ сэнтийг гороолоод дуганаас гарч одлоо.

Дагинын дүрд орсон хуврагууд Дээрхийн гэгээнд зориулсан бат оршил өргөх ёслолын үеэр тусгай зан үйл хийж байгаа нь. 2025 оны 4-р сарын 2. Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг хувраг Замлин Норов

Ингээд “Лам багшид минь нас буян соёрх; Лам багшийн өлмий зуун галавт бат орших болтугай” гэсэн утгатай залбирлыг үргэлжлүүлэн уншив. Ерөөлийн хаан хэмээх залбирлын долоон гишүүнт мөргөлөөс мөн урин уншлаа. Түгсэй ринбүүчи Далай ламын өмнө хүрч очоод, брүгвын дамжлагыг үндэслэгч Цамбагаравын үйл зохионгуйг бэлгэдсэн улаан, хөх өнгөтэй малгайг өргөв. Дээрхийн гэгээнтэн малгай тэргүүндээ асаалаа.

Түгсэй ринбүүчи, тулку Сангидорж, Гараваа ринбүүчи нар Дээрхийн гэгээнтэнд дэлгэр мандал болон бурханы лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээн, очир, хонх, дамар, пүрэв болон бусад тахилын зүйлсийг өргөлөө. Дээрхийн гэгээнтэнд өргөх найман тахил, төрийн долоон эрдэнэ, бэлэг, ном, судар, бөс, үр тариа тэргүүтнийг барьсан хүмүүс дуганы голоор эгнэн зогссон байв.

Хурсан олон: "Энэ газар орноос өөр ариун орон байхгүй тул эндээ үлдэн соёрх оо. Сүмбэр уул мэт бат бөх энэ сэнтийгээс өөр сэнтий байхгүй тул эндээ ажран соёрх оо" хэмээн Далай ламыг урт наслахыг ерөөн залбирч байлаа.

Бат оршил өргөх ёслол өндөрлөхийн алдад Түгсэй ринбүүчий бээр Дээрхийн гэгээн Далай ламд найман тахил, нас уртасгах эм, рашаан тэргүүтнийг өргөлөө. Ингээд хурлын зан үйлийг гүйцэтгэхэд гарсан аливаа алдаа, уналыг наманчлах залбирал уншиж, хамаг амьтан буяны хийгээд билгүүний чуулганыг хурааснаар Бурханы хутагт хүрэх болтугай гэсэн утгатай зориулга ерөөл тавилаа. Дараа нь Дээрхийн гэгээн Далай ламын зохиосон "Шашин дэлгэрэхийн ерөөл"-ийг уншив.

Дээрхийн гэгээнд өлзийт тахил өргөх гэж буй хуврагууд. 2025 оны 4-р сарын 2. Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг хувраг Тэнзин Чойжор

Далай лам хуран цугласан олонд хандан ийн өгүүлэв:

"Өнөөдөр надад эсэн энх, өлмий бат байхуйн бат оршил өргөсөн Бругва гаржүдийн ёсны хувраг, сүсэгтэн олонд талархаж байна. Наашаа ирж байхдаа миний сэтгэл баясгалантай бөгөөд сониучхан догдолж байлаа. Та бүхэн нар бурхны шашиндаа сайн зүтгэсний үрээр би өнөөдөр энд байгаа юм шүү. Шашин номоо дэлгэрүүлэх тухай залбирахдаа бид сүм хийд барих тухай биш, харин өөрсдийн сэтгэл оюунд номыг дадуулахыг бодох ёстой юм. Номыг дадуулах гэдэг нь гадна талын хөгжлийг хэлж буй хэрэг биш. Энэ нь номын Гурван аймаг, гурван чуулганыг судлахыг, тэдгээрийг сэтгэлдээ онохыг хэлж буй. Үүнийг л бид шашин дэлгэрүүлэх гэж ойлгох учиртай.

"Би багш нараараа хөтлүүлэн ном үзэж, ном хаялцан, учир шалтгааны ухаанд суралцсан билээ. Ингэхдээ Билгүүний чуулган, Төв үзэл тэргүүтнийг судалсан. Та нар ч бас ном үзэж, сургаалыг шимийг нь хүртэх хэрэгтэй. Ингэснээр та бүгдийн сэтгэл амар амгалан болно. Би ингэж амьдарсан даа. Та нар ч бас Гурван суртгаалыг дадуулж, хоосон чанарын утгыг эргэцүүлсээр түүнийг мэдэрч, амтыг нь мэдэрч чадвал сэтгэлийн амар амгаланг эдэлнэ.”

"Ямар ч хүн саад бэрхшээлээс тойрох нь үгүй. Бодь сэтгэл хийгээд хоосон чанарын бясалгал хийдэг хүн ямар ч бэрхшээлтэй тулгарсан бай гутарч гуниглахгүй, зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэн байх болно.”

"Бурхны номын уламжлалыг хадгалж хамгаалах тухайд бол бид бүгд л, “Ертөнцийн зургаан чимэг”, “Хоёр их багш” гэгддэг Энэтхэгийн мэргэн багш нартай л адил бурхны номыг баримтлагч, Бурхан багшийн шавь нар мөн юм. Бурхан багшийн гэгээрсэн үйлс, ялангуяа түүний сургаалыг олон талаас нь харж болно. Энэ бол их өргөн цар хүрээтэй, нээлттэй сургаал болохоос явцуу, хязгаарлагдмал зүйл биш юм.”

Дээрхийн гэгээнтэн бругва гаржүдийн уламжлалын хуврагуудын өргөж буй бат оршилд оролцож буй олонд хандан үг хэлж байгаа нь. 2025 оны 4-р сарын 2, Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг Дэнзин Чойжор.

“Илт номын сан” (Авидармакоша), энд гардаг сансрын тухай тайлбарын хувьд Васубанду өнөөдөр энд байсан сан бол (түүнд шинжлэх ухаанаас суралцах боломж байсан бол) юу хэлэх байсныг мэдэхгүй юм. Гэхдээ би "Илт онохуйн чимэг" (Ависамаяаланкара), "Төвд орохуй " (Мадьяамика), Праманавартика шастир зэргийг цээжилж байсан. Эдгээр нь аливаа юмсын мөн чанарыг сайтар шинжилсэн их хэрэгтэй ном байдаг юм.

"Орчин үеийн эрдэмтэд оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл явцыг судлах болохоороо бидэнд хандаж, биднээс асууж лавлан, ихэд үнэлдэг. Тэд Бурхан багшийн сургаал гэдэг талаас нь бус, буддын ухаанд сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийн талаар хэрхэн тайлбарлаж байгааг нь сонирхдог. Ийнхүү бидний хэлэлцүүлэг, яриа ихэд үр дүнтэй болдог билээ.

"Иймд Бурхан багшийн сургаалыг дагадаг бид өөрсдөө оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар суралцах хэрэгтэй. Бурхан багшийг энэ ертөнцөд бодитой залран байх тэр цагт 4 янзын хуврагийн чуулган байсан. Тэр үед улс орон даяар амар амгалан байжээ. Хэрэв бид үүнийг даган дуурайж чадвал шашин ном хийгээд бид бүгдэд их тустай байх болно. Мөн бусдад ч амар амгалан байх зориг өгөх болно.

"Бурхан багшийн сургаалыг баримталдаг хүний хувьд би өглөө сэрмэгцээ бодь сэтгэл, хоосон чанарын үзлийг бясалгадаг. Ингэхээр сэтгэл их сайхан тайван, амар амгалан болдог. Гурван сав аймгийн сургаалаас хүмүүст тайлбарлаж өгөхөд ихэд талархан хүлээж авдаг даа.

Дээрхийн гэгээнд зориулсан бат оршил өргөх ёслолд оролцож байгаа хуврагууд. 2025 оны 4-р сарын 2. Энэтхэг, ХП, Дарамсала. Зургийг хувраг Замлин Норов.


"Би хүмүүст урд ба хойд насны талаар ярихгүйгээр, оюун хаан, сэтгэл хөдлөлийн талаар ойлгож мэдэх замаар сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлж болохыг тайлбарлаж өгдөг. Үүнийг мэдрэл, сэтгэл судлаачид зэрэг орчин үеийн эрдэмтэд ихэд талархан үнэлдэг юм.

"Та бүхэн бурханы номд суралцах хэрэгтэй. Дараа нь сурсан зүйлээ өөртөө дадуулж байж бусадтай хуваалцаж чадна." Дуганд байгаа хүмүүс алга нижигнүүлэн ташив.

"Бругва гаржүдийн уламжлалын хуврагуудаас надад эсэн энх, өлмий бат оршихын ерөөл өргөсөнд би ихэд талархаж байна. Хамаг амьтны тусыг бүтээхийн төлөө би чин сэтгэлээсээ чадах бүхнээ хийж байна. Бусдын сайн сайхны төлөөх чин сэтгэлийн залбирлын үр шим гарах нь дамжиггүй юм."

Орчуулсан Д.Дуламжав 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт