Бээжингийн олимпын наадам удахгүй эхлэх гэж буй энэ үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэн, олимпын наадмыг зохион байгуулагчид болон тус наадамд оролцох тамирчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хятад улс олимпын наадмыг зохион байгуулахаар анх хүсэлт гаргасан үеэс нь би дэмжиж ирсэн. Энэ бол Хятадын 1,3 тэрбум ард иргэний хувьд бахархал дүүрэн мөч билээ. Энэхүү наадам нөхөрлөл, нээлттэй байдал, энх тайвныг эрхэмлэсэн олимпын үзэл санааг улам түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай.
Энэхүү наадам амжилттай болохын төлөө залбирч, өлзий сайн бүхнийг хүсэн ерөөе.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ХVI ДАЛАЙ ЛАМ










