Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Вьетнамын захирлуудтай уулзлаа 2015 он 5 дугаар сар 15

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин, 2015 оны 5 дугаар сарын 15 – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөөдөр өөрийн өргөөндөө Вьетнамын Гүйцэтгэх Захирлуудын клубын гишүүн 112 хүнийг хүлээн авч уулзлаа. Ирсэн хүмүүсийн 60% нь эмэгтэй, 40% нь эрэгтэй хүмүүс байв. Тэдний ихэнх нь Дарамсалад анх удаа ирж байгаа ажээ. Уулзалтын эхэнд зочид Дээрхийн Гэгээнтэнд Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ бүтээлийн англи болон вьетнам хэл дээрх хоёр боть номыг гардууллаа. Эдгээр ном 600 орчим хүний хандиваар бүтсэн байна. Дээрхийн Гэгээнтэн талархлаа илэрхийлэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын захирлуудтай уулзлаа


Вьетнамын Гүйцэтгэх захирлуудын клубын гишүүд Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламд Шантидева гэгээний "Бодьсатвын явдалд
орохуй" зохиолын хувийг гардуулж байгаа нь. Энэтхэг, Химачал
Прадеш, Дарамсала, 2015.5.15. Гэрэл зургийгТэнзин Чоежор/ДЛО“‘Бодьсадвын явдалд орохуй’ номын дамжлагыг би анх 1967 онд Хүннү Лама ринбучигээс авах үед тэрээр боломж гарах бүрийд энэхүү сургаалийг түгээх хэрэгтэй гэж надад захьсан юм. Би ч түүний захиасыг биелүүлэхийг хичээсээр ирлээ. Сэтгэлээ засахад энэ бүтээл маш тустай хэмээн би боддог. Боломж гарах бүрт би энэ номыг дахин дахин уншиж, судалдаг” хэмээв.

“Энэхүү бүтээлд амин хувиа хичээх үзэл, гаднаа оршин байгаа мэт харагдах эд юмсад хэт автагдах хандлагыг сааруулахад тус нэмэр болохуйц зүйлийг сургасан байдаг. Бидэнд саад болдог сэтгэлийн сөрөг хандлагыг дарахад энэ ном тусална. Бид албан ёсоор шашны аль нэг уламжлалыг дагадаг, эс дагадгаас үл хамааран дотоод үнэт зүйлсдээ илүү их анхаарал тавих хэрэгтэй байна.”

Бид аз жаргалын тухай ярихдаа сайхан байгаль, тайвшруулах хөгжим зэрэг гадаад мэдрэхүйгээр мэдэрсэн зүйлтэй ихэнхдээ холбодог хэмээн тэр үргэлжлүүлэн хэлэв. Бидний дотоод ертөнцөд байгаа аз жаргалын эх сурвалж болсон сэтгэлдээ бид хангалттай анхаарал хандуулдаггүй. Өнөө өглөөний БиБиСи-гийн эхний мэдээ нь бүрэн бус усан онгоцонд суусан Хойд Африкийн хууль бус цагаачид Европ тивийн эргийг зорин тэмцэж байгаа, тэдний ихэнх нь зам зуураа амь үрэгдэж байгаа тухай байсныг Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ бол хүмүүсийн өөрсдөө бий болгосон хүндрэлийн нэг жишээ мөн. Хүндрэлтэй ихэнх асуудал бид ба тэд гэсэн бидний сэтгэлгээ, зөвхөн өөрийн талд үйлчлэх гэсэн бидний хандлагаас улбаатай үүсдэг. ‘Бодьсадвын явдалд орохуй’ бүтээл бол дээрх хандлагыг сөрөх тухай номлодог.

Сэтгэлээ засахын тулд түүнийг хэрхэн олж харах вэ гэсэн эхний асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,

“Эн тэргүүнд аль нэг эд зүйл дээр өөрийн нүд болон сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй. Дараа нь нүдээ аних үед тухайн зүйлийн дүр төрх сэтгэлд хадгалагдан үлдэнэ. Ийм замаар өөрийн анхаарлыг илүү тогтвортой болгож сурах боломжтой. Дараа нь, анхаарлаа сэтгэл рүү чиглүүлэх боломжтой болно.

Уг номын 6 дугаар бүлэгт тэвчээрийн тухай өгүүлсэн байдаг. Бид ихэнхдээ сэтгэлийн сөрөг хандлагадаа итгэж, түүнд тулгуурлаж ирсэн бол энэ бүлгийг уншвал сөрөг сэтгэл ямар хор хөнөөлтэй болох, түүнийг хэрхэн хянах тухай тодорхой заасан байдаг. 8 дугаар бүлэгт эд юмсад хэт автагдах, амин хувиа хичээхийн сөрөг тал хийгээд бусдад туслахын давуу талын тухай өгүүлдэг.

Шашны аль нэг зам мөрийг дагадаг, эс дагадгаас үл хамааран бид аз жаргалгүй байхын шалтгаан болох сэтгэлийн сөрөг хандлагын талаар болон түүнийг хэрхэн дарах арга замын талаар судлах нь чухал. Түүнчлэн аз жаргалын шалтгаан болох хайр, нигүүлсэхүй сэтгэл хийгээд тэдгээрийг хэрхэн төлөвшүүлэх арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын захирлуудтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын төлөөлөгчидтэй уулзаж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2015.5.15.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДээрхийн Гэгээнтэн ирсэн зочдоос Вьетнамд амиа хорлох явдлын тоо хэмжээний талаар асууж, харьцангуй бага гэсэн хариулт сонслоо. Тэрээр амиа хорлох явдал хот хөдөөгийн алинд нь их тохиолддог талаар үргэлжлүүлэн асуув. Хотод илүү тохиолддог тухай хариулт сонсоод, хотод хүмүүс бие биенээсээ тусгаарлагдмал, ганцаардмал байдлыг амархан мэдэрдэг бол хөдөөд хүмүүс бие биенээ илүү мэдэрч дэмждэг хэмээн тэр тэмдэглэн хэллээ. Үүнд хайр энэрэл гол үүргийг гүйцэтгэнэ хэмээн онцлов. Нийгмийн амьтдын хувьд хүмүүсийн харилцаанд нөхөрлөл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нөхөрлөл нь итгэл дээр суурилж, бусдын төлөө санаа тавьж, бусдыг хүндэлснээр итгэл бий болно. Сайхан сэтгэлийн үнэ цэнийн тухай мэдлэгийг хүмүүст олгох шаардлага хаа сайгүй байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ.

Вьетнамд баян ядуугийн ялгаа болон авилга, хээл хахууль хэр байгаа талаар түүний асуултад вьетнамчууд хоёуланд нь “Маш их” гэсэн хариулт өглөө. Материаллаг хөгжил чухал гэдэг нь ойлгомжтой ч, дотоод сэтгэлээ хөгжүүлэх нь үүнээс дутахгүй ач холбогдолтой гэдгийг тэрээр цохон тэмдэглэв. Бид бүгдэд асуудал тулгарч байдаг тул тэдгээрийг шийдвэрлэх арга замыг олох ёстой хэмээн тэр хэллээ.

Амиа хорлох явдлын тухай яриа дахин өрнөхөд, 1958-59 оны үед ‘ангийн тэмцэл’ нэрийн дор Хятадын эрх баригчид нэгэн төвөд ламыг баривчилсан түүхийг Дээрхийн Гэгээнтэн хүүрнэв. Ламыг өөр газар луу шилжүүлэн байрлуулах замдаа дагалдагсад амрахаар үдлэх үед тэр ухамсраа шилжүүлэх бясалгал хийх замаар амиа егүүтгэсэн байна.

Дараагийн асуулт өөрт ялагдлыг авч, бусдад ялалтыг өгөн, сайн үйл хийснээс чинь үл хамааран таньд хор хөнөөл хийж байгаа хүмүүст талархах тухай сургасан ‘Оюун судлахуйн найман бадгийн’ 5 ба 6 дугаар бадгийн талаар байлаа. Хор хөнөөл хийж байгаа хүмүүст уурлахгүй ч, тэдний үйлдлийг өөгшүүлэхгүй байх нь чухал хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. “Тэрхүү үйлдлийг та зогсоож чадна, зогсоох ч ёстой.”

Хоосон чанарыг маш энгийнээр тайлбарлахыг түүнээс хүсэхэд юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй хэмээн хариулав.

Бизнесийн үйл ажиллагааны явцад төрөн гарах сэтгэлийн сөрөг хандлагаа хэрхэн дарах тухай дараагийн хүн асуув. Өөрийн ашиг хонжооны төлөө бус, бусдыг хууран мэхлэх, ашиглах, эсвэл залилахын тулд бус, харин нийгэмд бүхэлд нь хувь нэмрээ оруулах үүднээс бизнес хийх хэрэгтэй хэмээн Далай Лам зөвлөв.

“Сэтгэлийн сөрөг хандлагын талаар, түүнтэй хэрхэн тэмцэх арга замын талаар сурч мэдэцгээ. Амьдрал ахуйдаа хэвшүүл. Бизнесменүүд гагцхүү сөрөг сэтгэлд автагддаг юм биш, даяанчдын хувьд хүртэл уул агуй нь атаа жөтөө, өрсөлдөөний шалтгаан болдог. Гэвч та бүхэн сөрөг хандлагыг таньж мэдэж чадвал хэрхэн тэмцэх талаар суралцаж чадна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт