Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Гадаадын жуулчидтай уулзлаа 2015 он 3 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, 2015 оны 3 дугаар сарын 30- Ази, Австрали, Европ, Хойд ба Өмнөд Америк, Африкийн 56 орноос ирсэн 1100 орчим хүнтэй Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр уулзлаа. Тэдний дунд 100 гаруй энэтхэг хүн байв. Тэрээр орон орны хүмүүстэй зургаа авахуулсны дараа Зүглагханы өмнө зассан суудалд заларлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын жуулчидтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад ирсэн гадаадын
жуулчидтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2015.3.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Энд Дарамсалад хангалттай олон хүн ирдэг учраас тэдэнтэй уулзаж, санал бодол, туршлагаасаа хуваалцвал зүгээрсэн хэмээн би өмнө нь боддог байлаа. Ийм замаар та бүхэн миний нүүр царайг хараад зогсохгүй, миний юу бодож сэтгэдгийг мэдэх боломжтой.”

Бид хүн гэдэг утгаараа бүгд адилхан хэмээн тэр хэлэв. Бидний хэн маань ч аз жаргалтай амьдрахыг хүсч, бие биенийхээ хайр энэрлийг үнэлдэг. Бид амьдралтай залгасан цагаасаа эхлэн хайр халамжийг амсдаг бөгөөд энэ л мэдрэмжийн ачаар хожим бид бусдыг энэрэх сэтгэлтэй болдог. Байнгын уур, үзэн ядалт нь хүний эрүүл мэндэд хөнөөлтэй бол хайр энэрлийн сэтгэл нь сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд өнөөдөр тогтоосоныг тэр тэмдэглэн хэллээ.

Танхимд байсан энэтхэгчүүдэд тухайлан хандаж, Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, төвөдүүд эрдэм мэдлэгийг энэтхэгчүүдээс өвлөн авсан учраас түүхэндээ тэднийг өөрсдийн гүрү багш хэмээн үзсээр ирсэн хэмээв. Цаст Төвөдийн өнгө нь цагаан хэрнээ Энэтхэг орноос билиг билгүүний гэгээ тусах хүртэл үнэндээ харанхуй байсан хэмээн 14-15 дугаар зууны үед амьдарч байсан нэгэн төвөд сэтгэгчийн үгнээс эш татлаа. Наландагийн их сэтгэгчдийн бүтээлийг судлах замаар гүн ухаан хийгээд сэтгэл судлалын чиглэлээр олсон мэдлэгийнхээ ачаар сүүлийн 30 гаруй жилийн турш орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцэн ярилцах боломжтой болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ арга хэмжээ харилцан ашигтай хэлэлцүүлэг билээ. Сэтгэлийн шинжлэх ухаан хийгээд эртний Энэтхэгийн гүн гүнзгий мэдлэгийн бусад салбарыг сүүлийн үед улам олон боловсролтой энэтхэг хүн сонирхох болсныг тэр үнэлээд, тэдгээр мэдлэгийн олонх нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн шашны бүх уламжлал, шашингүйн үзэлтэн бүхий л хүний үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг Энэтхэгийн иргэний онолын урт удаан түүхт соёлыг бишрэн шүтдэгээ тэр илэрхийллээ.

“Дотоод үнэт зүйл, ёс суртахууны зарчимд хандах иргэний хандлагыг бид тодорхойлох ёстой бөгөөд энэ хандлагыг аль нэг шашны сүм хийд төдийгүй, сургуулиудад заах ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гадаадын жуулчидтай уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад ирсэн 56 орны 1100
гаруй жуулчинтай уулзлаа. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала,
2015.3.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн цааш нь шашны гурван гол асуудлыг хөндөж ярьсан ба нэгдүгээрх нь бүх шашинд нийтлэг байдаг хайр, нигүүлсэл, хүлээцтэй байдал ба сэтгэл ханамжийн тухай сургааль юм. Хоёрдугаарт, тэдгээр шашин гүн ухааны үзэл баримтлалаараа ялгагддаг. Тэдгээр үзэл баримтлалыг тэрээр бүтээгч бурханд итгэдэг ба буян үйлдсэн хүн аз жаргалтай амьдарч, нүгэл хийсэн нь зовлонтой учирдаг хэмээн үздэг учир шалтгааны зарчмыг баримталдаг хэмээн тэр зааглан ангиллаа. Гэхдээ хувь заяаг өөрчлөх боломжгүй юм шиг зарим хүн өөрт тохиолдсон зүйлээ ‘үйлийн үр’ луу чихдэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэлэв. ‘Үйлийн үр’ гэдэг нь үйлдэл, хүн өөрөө хувь заяаныхаа эзэн нь гэдгийг тэд мартдаг.

Эцэст нь шашны соёлын болон зан үйлийн талаар тэр дурдаад, гэхдээ эдгээр нь өөрчлөгдөж байдаг гэв. Бурхан Багшийн заасны дагуу эрэгтэй эмэгтэй хүмүүст ижил тэгш боломж байх ерөнхий зарчим байгаа ч, нийгэмд эрэгтэйчүүд давамгайлсаар байгааг тэр тэмдэглэн хэллээ.

“Үүнийг өөрчлөх цаг болсон,” хэмээн тэр хэлэв. “Эрх тэгш байдлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Бурхан Багш Энэтхэгийн кастын тогтолцоог буруутгадаг байсан бөгөөд кастаар ялгаварлан гадуурхдаг явдлыг эцэс болгох цаг нь болсон. Шашны соёлын ийм хоцрогдсон уламжлалын эсрэг шашны удирдагчид үгээ хэлэх ёстой”

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн төвөд хүний хувьд, амар амгалан, хүч үл хэрэглэх зарчим, нигүүлслийн соёл болох Төвөдийн соёлыг хамгаалах талаар сэтгэл ихэд зовниж буйгаа илэрхийлэхийн хамт энэ соёл хэн бүхэнд үр өгөөжөө өгөх соёл хэмээн тэмдэглэн хэллээ. Дэлхийн гурав дахь туйл хэмээн нэрлэгдэж байгаа Төвөд орны байгаль экологийг хамгаалахыг зорьдог хэмээн тэр мөн өгүүлэв. Энэ л өндөрлөгөөс тэрбум хүн амын усны хэрэгцээг хангадаг Азийн томоохон голууд эх авдаг.

Уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн өөртөө хүлээсэн гурван үүрэг буюу хүний жинхэнэ аз жаргалын эх сурвалж болсон үнэт зүйлийг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвөд хэл, соёл, байгаль орчныг хайрлан хамгаалах явдал хэмээн тайлбарлан ярив.

“Миний хэлж ярьсныг сонирхолтой гэж үзвэл дахин тунгаан бодож, гэр бүл, найз нөхөдтэйгээ хэлэлцэн ярилцаарай. Та бүхэнд баярлалаа. Нөгөөдөр би Япон явна. Дахин уулзахын ерөөл дэвшүүлье” хэмээн тэр төгсгөлд нь хэллээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт