Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Далай ламын айлдвар олны сэтгэлд хүрэв. 2008 он 9 дүгээр сар 21

Түгээх

АНУ, Висконсин муж, Мэдисон хот. 2008 оны 7 дугаар сарын 19. Энэ өдрийн үдээс хойш дэлхий дахинаа танигдсан шашны нэрт удирдагчдын нэг Дээрхийн гэгээн Далай лам тайзан дээрх арслант сэнтийдээ завилан сууж, энэрэнгүй сэтгэл, энх тайван, эв нэгдлийн тухай үзэл санаагаа хошин мэдрэмж, цог золбоо, даруу төлөв зангаараа сонсогчдод хүргэв.

Тэрбээр энэ жил төвөдийн соёл хятадын эрхшээлийг эсэргүүцсэн өргөн хүрээний жагсаал өрнүүлэхүйц хэмжээнд хүчтэй хэвээр байгаа эсэх тухай сонсогчдоос бичгээр ирүүлсэн асуултад хариулахдаа улс төрийн асуудлыг ч хөндөв.

“Нэгэн зүйлийг тодорхой хэлье. Бид хятадын төр засгийг бус, хятадын ард түмнийг ямагт хүндэтгэдэг” хэмээн Дээрхийн гэгээн айлдахад танхимд цугласан олон нижигнэтэл алга ташив. Мөн эдгээр бослого, эсэргүүцлийн хөдөлгөөн нь хятадын эсрэг бус, эрх чөлөөний төлөө байсныг онцлов.

Ветеранс Мемориал Колизейд хуран цуглаж, босон алга ташин хүндэтгэл үзүүлсэн 7000 гаруй хүний хувьд тэр бол яах аргагүй Төвөдийн шашин, улс төрийн хилийн чанад дахь удирдагч Дээрхийн гэгээн Далай лам байлаа.

Харин хятадын эрх баригчид түүнийг “ламын нөмрөг нөмөрсөн чоно” хэмээн нэрлэж, энэ оны эхээр Төвөдөд Хятадын эрхшээлийг эсэргүүцсэн, сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчтэй бослого хөдөлгөөнд холбоотой байсан хэмээн буруутгасан юм. Түүнчлэн Хятад улс ирэх сард зуны олимпын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байх үеэр Европ, АНУ-ын жагсагчид олимпын бамбарын буухиаг тасалдуулахыг оролдсон билээ. Дээрхийн гэгээн дээрх бослого хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаалуудтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, эдгээр буруутгалыг няцаасан юм.

Асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн төвөдийн соёл хятадын соёлоос илүү хүчтэй хэмээн онцлов. Мөн зарим хятад хүн өрнөдийнхнийг дуурайн, үсээ буддаг болсон хэмээн хошигножээ. Үүний зэрэгцээ хятад хоол, хятад хүмүүсийн ажилч хичээнгүй зан болон бусад сайн чанарыг нь сайшаав.

Висконсин мужийн амбан захирагч Жим Дойл, Висконсин олон нийтийн радиогийн нэвтрүүлгийн хөтлөгч, эмч Зорба Пастер нар Дээрхийн гэгээнийг танилцуулав. Энэ нь Далай ламын Мэдисон хотод хийж буй 7 дахь айлчлал байлаа. Тэрбээр Мэдисон хотод ирэх бүрдээ анд нөхдийн дунд буй мэт чин сэтгэлийн дотно мэдрэмж төрдөг хэмээн сонсогчдод айлдсан нь ч учиртай.

Төвөд лам гэвш Сопа 1967 онд Мэдисон хотод ирж, буддын судлалын хичээл заан, АНУ-д байнгын орон тоотой профессор болсон анхны төвөд хүн билээ. Тэр үеэс хойш Мэдисон хот буддын эрдэм судлалын нэгэн төв болон хөгжсөн байна. Гэвш Сопагийн удирдлага дор Висконсин мужийн Орегон тосгоны ойролцоох Дийр Парк (Deer Park) буддын төв нь бурхны шашны томоохон сургалтын төв, хийд төдийгүй төвөдийн нандин судар ном хадгалсан сан хөмрөг болон өргөжсөн байна.

Далай лам тус төвийн төвөд хэв маягаар барьсан, 6.1 сая ам.долларын өртөгтэй шинэ дуганд равнай өргөв.

Далай ламын Колизейд үргэлжлэх 4 өдрийн олон нийтэд зориулсан айлдвар болон бусад арга хэмжээ нь бат оршил өргөх ёслолоор өндөрлөнө. Бат оршил өргөх ёслолоор төвөдүүд Дээрхийн гэгээнд эсэн энх урт наслахын ерөөл өргөх бөгөөд өрнөдөд анх удаа болох гэж байна.

Хэл аялга, ярианы өвөрмөц хэмнэлээс нь шалтгаалан Дээрхийн гэгээний үгийг заримдаа ойлгоход бэрх байдаг. Гэвч олон нийтэд зориулсан айлдварын үеэр хүмүүсийн сэтгэлийг татдаг зүйл нь зөвхөн айлдсан үг төдийгүй Дээрхийн гэгээний өөрийнх нь энгийн, дотно төрх байдаг. Зарим хүний хувьд энэ нь бүр айлдаж буй үгээс нь ч илүү нөлөөтэй байж мэднэ.

“Үнэнийг хэлэхэд, Дээрхийн гэгээн англиар энгийн, шулуухан ярьдагт би харин ч баяртай байдаг. Тийм болохоор хэлэх гэсэн санааг нь илүү олон хүн хялбархан ойлгодог болов уу гэж боддог” хэмээн Элк Маунд суурингийн Кэт Луи хэлэв. Тэрбээр айлдварын үг бүрийг ойлгож чадаагүйгээ хүлээн зөвшөөрөөд, “Тиймээс Дээрхийн гэгээн хүч тэнхээнийхээ эх үүсвэрийг сайн нойр, сайн хоол гэж хэлэхэд нь бид шууд ойлгодог” гэжээ.

Түүний хажууд сууж байсан Меномони хотын Мишель Хэмилтон, “Тэрбээр эдгээр ойлголтыг маш энгийн түвшинд буулгаж тайлбарладаг” хэмээн нэмж хэлэв.

Альберта мужийн Калгари хотын цахилгааны инженер Лувсан Хэчокийн хувьд Далай ламын дэргэд байх нь өөрөө гол утга учир байлаа. “Энэ жил Дээрхийн гэгээнийг 3 дахь удаагаа харж байна” хэмээн өмнө нь Лондон, Сиэтлд айлдвар айлдахыг нь сонссон Хэчок өгүүлэв. “Үнэнийг хэлэхэд, олон нийтэд зориулсан айлдваруудынх нь гол санаа бараг ижил байдаг. Гэхдээ бидний энд ирдэг гол шалтгаан бол Дээрхийн гэгээний дэргэд байж, адис ерөөлийг нь хүртэж буйгаа мэдрэх явдал. Бид түүнийг улс төрийн тэргүүн, оюун санааны удирдагч хэмээн үздэг”. Хэчок ээж, эхнэр, хүү, охин болоод бусад төрөл садныхаа хамт Мэдисон хотод зорин ирсэн нь соёл, уламжлалаа хадгалж үлдэх гэсэн гүн шалтгаантай байв. “Төвөдүүд өнө эртний түүх, оюун санааны гүн уламжлалтай бөгөөд ялангуяа Хятадын төр засгийн түрэлтээс” тэдгээрээ хамгаалахыг хүсдэг хэмээн Хэчок хэлэв. “Төвөдүүд Далай ламыг амьд бурхан хэмээн үздэг. Гэхдээ Дээрхийн гэгээн өөрөө ингэж хэлүүлэхээс лавтайяа цэрвэнэ. Төвөдүүд түүнийг хайрладаг. Тэрхүү холбоо миний үеийнхэнд уламжлагдан ирсэн гэж хэлж болно. Би хилийн чанадад төрж, өрнөдөд өсөн, боловсрол эзэмшсэн ч хүүхдүүдээ дагуулж ирдгийн учир энэ. Би хилийн чанад дахь төвөдүүдийн дунд соёлын мөн чанараа хадгалж үлдэхийг хүсдэг. Ингэснээр Төвөд эрх чөлөөтэй болох эсэхээс үл хамааран ядаж гэр бүлийн хүрээнд төвөд мөн чанар минь бат бөх хадгалагдан үлдэнэ”.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт