Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дармакиртийн “Шалгадгийн тайлбар” номын хоёрдугаар бүлгийн айлдварын гурав дахь өдөр 2022 он 10 дугаар сар 5

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам “Шалгадгийн тайлбар” номын айлдварын гурав дахь өдрийг эхлүүлээд, буяны чуулганаа нэмэгдүүлэхийн тухайтад бодон Бодьсадвын сахилыг хүртээх гэж буйгаа олонд мэдэгдлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам “Шалгадгийн тайлбар” номын айлдварын гурав дахь өдөр гол төвөд хийдэд морилон ирэхдээ түүнийг угтахаар хүлээн буй сүсэгтнүүдтэй мэндчилж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 10 дугаар сарын 5. Зургийг Дэнзэн Чойжир.

Дээрхийн гэгээн ийн хэмээн айлдав. “Би энэ тангараг санваарыг өдөр бүр хүртэж, санан дурддаг. Бодь сэтгэлийн санваарт 18 үндсэн унал, 46 гэмт гишүүн үйл оршино. Товчилбоос 18 үндсэн болон 46 гишүүн сахил. Зургаан тасалгаат багшийн егүзэрт 18 үндсэн унал орсон байх агаад хэрэв сахилаа доройтуулсан ч үндсэн дөрвөн уналыг үйлдээгүй бол санваар алдаагүй гэж үздэг”.

Дээрхийн гэгээн “Шалгадгийн тайлбар”-ын 2 дугаар бүлэг Итгэмжит багшийн танин барих хэсгийн сүүлийн шадыг уншлаа.

Дээрхийн гэгээн мөн ийн өгүүлэв. “Будда бол гэгээрлийн зам мөрөөр замнаж, номыг дадуулсан. Тэрбээр аажим аажмаар ахиц дэвшлийг гаргасан. Харьцуулбаас эгэл жирийн бидний хувьд амин хувиа хичээхэд илүү автсан байдаг. Шантидэва гэгээн “Бодьсадвын явдалд орохуй” номдоо үүнийг тодорхой айлдсан байдаг. Үүнд:

Олныг номлохын хэрэг юун

Нялхас өөрийнхөө тусыг л үйлдэх ба

Бурхад бусдын тусыг зохиохуй

Энэ хоёрын ялгааг шинжсүгэй.

Гол оньс нь хамаг амьтанд аз жаргалыг үүтгэж, хорлол хүргэхгүйд оршино.

Ертөнцийн амгалан юу буй

Тэр бүхэн бусдыг жаргуулах сэтгэлээс төрьюү

Ертөнцийн зовлон юу буй

Тэр бүхэн өөрийгөө жаргаах хүслээс үүдэнэ

Өөрийн жаргалыг бусдын зовлон лугаа

Үнэхээр эс арилжваас

Бурхан үл бүтэх бөгөөд

Орчлонд ч жаргал үл гарах.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын гурав дахь өдөр Тайваниас ирсэн хувраг судар уншиж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Зүглэгхан. 2022 оны 10 дугаар сарын 5. Зургийг Дэнзэн Чойжир.

“Хэрэвзээ зөвхөн өөрийгөө л бодоод байх аваас чи жаргалгүй байх болно. Бусдыг бодон, бодь сэтгэлийг төрүүлэх аваас сөрөг муу зүйлсийг ариусган, буяныг хураах болно. Бусдыг өөр шигээ үзэн барьснаар урам зориг, дотоод хүч бий болдог” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн номын айлдварт сууж буй сүсэгтнүүдэд олон төрлийн сэдвээр асуулт асуух цаг гаргаж өглөө. Тэрбээр асуултад ийн хариулав. “Учир шалтгааны ухааныг ашиглах нь өөрийн онцгой шимтэйн дээр дадуулан бясалгах үйл хэрэгт эргэлзээ төрвөл арилгах ачтай” хэмээв.

“Адиша богд Төвөдөд залран ирээд, “Бодь мөрийн зул” номоо айлдаж байсан. Үүнээс улбаалан “Зам мөрийн дараалал, үе шат”-ны тухайтад бичсэн бүтээл туурвилууд олонтоо гарах болсон агаад Богд Зонхавын “Их, Дунд, Бага бодь мөрийн зэрэг” бүтээл үүнд багтдаг. Тайваньд Гэлүгбагийн уламжлал зонхилдог болохоор Чандракиртийн “Төвд орохуй” болон Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номыг сурч судлах нь нэн сайн” хэмээн айлдлаа. Мөн түүнчлэн “Боломж бололцоо байх аваас Төвөдийн бусад уламжлалын номыг сурч мэдэх нь сайн” хэмээн нэмж өгүүлэв.

Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Төвөд дэх Потала ордонд бүтээл бясалгал хийдэг байх цагт миний өрөөнд олон төрлийн танка зураг өлгөөтэй байдаг байлаа. Тэдний дунд Мял богдыг дүрсэлсэн танка байдаг байв. Би түүний намтрыг уншаад, машид их урам зориг авч билээ.

Өнгөрсөн болон ирээдүйн амьдрал нь сэтгэлийн үргэлжлэлд дулдуйддаг. Биднийг үхэх үед бүхий л махбодууд, бүдүүн ухамсрууд бие биедээ хураагддаг. Улмаар цагаан, улаан, хар мөрийн үзэгдлүүд гарч, үүний дараа хамгийн нарийн сэтгэл гарч ирдэг. Энэ нь бурхны хутгийг олоход хүргэх юм” хэмээлээ.

Өөр нэгэн асуулт нь үхэх үед угийн гэгээн гэрэл илэрч гардаг эсэхийн тухайтад Дээрхийн гэгээн бидэнд сэтгэлийн олон төлөвийг туулдаг болохыг тодруулан тайлбарлав. “Бидний энгийн сэрүүн үеийн төлөвийг ухамсар давамгайлж байдаг учраас харьцангуй бүдүүн түвшин юм. Зүүдлэх үеийн төлөв нь нарийн бөгөөд гүн нойр нь үүнээс нарийн төлөвт байдаг. Эцэст нь амьсгал зогсоход угийн гэгээн гэрлийн төлөв урган гарч ирдэг”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварын гурав дахь өдөр зохион байгуулж буй хорооны гишүүд сүсэгтнүүдээс ирсэн асуултуудыг уншиж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Зүглэгхан. 2022 оны 10 дугаар сарын 5. Зургийг Дэнзэн Чойжир.

Дээрхийн гэгээн гүн бясалгаач, егүзэрүүд угийн гэгээн гэрэл дээрээ нэг үзүүрээр төвлөрдөг “түгдам” хэмээх үзэгдлийн тухай дурдав. Түүнд төвлөрч орших үед тэдний бие цогцос шинэ хэвээр байдаг гэв. Москвагийн Их Сургуулийн эрдэмтэд энэхүү гоц үзэгдлийг шинжлэн судалж, шинжлэх ухааны үүднээс үйл явцыг тайлбарлахаар төсөл эхлүүлсэн талаар Дээрхийн гэгээн өгүүлэв.

Дээрхийн гэгээн бидний сэтгэлийн амар амгаланг маш амархан бусниулдаг муу сэтгэл бол уур хэмээн дахин давтан өгүүлэв. “Гэсэн хэдий ч бид бодь сэтгэлийг төрүүлэх тусам уур унтуу багасаж, сэтгэлийн амар амгалан дахин сэргэдэг. Бид бүгд амар тайван байх аваас гэр бүлдээ болон хүрээлэн буй орчиндоо ч сайн сайхнаар нөлөөлдөг” гэв.

Түүнчлэн Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Уур омог, атаа гэх муу сэтгэлүүд нь бидний оюун санааг үймцүүлдэг болохыг бид энгийн үедээ ч бодож шинжилдэггүй. Энэхүү хөнөөлт муу сэтгэлүүд нь өөрийгөө энхрийлэн барихаас эхлэлтэй болохыг Багшийг тахихуйн зан зүйл буюу Ламын чодва дээр дурдсан байдаг.

Өөрийгөө энхрийлэн барих энэхүү ужиг өвчин

Хүсээгүй зовлонгийн уг шалтгаан мөний тул

Үүнийг танин барьж, зэвүүцэн жигшээд

Өөрийгөө энхрийлэх аймшигт мангасыг устгах болтугай.

Өөрийгөө энхрийлэн барих нь бүхий л зовлонгийн үүд агаад

Бүхий л амьтдыг эхэд мэт барих нь сайн сайхны үндэс тул

Бусдыг өөрөөрөө арилжих егүзэрийг

Бясалгал дадлын гол охь болгоход адислагтун” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Багшаа хүндлэх, шүтэх сэтгэлийг хэрхэн төрүүлэх тухай асуултад Дээрхийн гэгээн “Их бодь мөрийн зэрэгт багш хүн шавиа чиглүүлж, дээдийн ном заая гэвэл өөрийн сэтгэлээ засахыг номлосон байдаг” гэв.

Зураг. Тайваниас ирсэн лам нар болон сүсэгтнүүд Дээрхийн гэгээн Далай ламаас асуусан асуултынхаа хариултыг сонсож буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Зүглэгхан. 2022 оны 10 дугаар сарын 5. Зургийг Дэнзэн Чойжир.

“Энгийн хүмүүс ч буддын сургаал номлол, бясалгалыг хийх бүрэн боломжтой агаад тэрхүү буддын онол номлолыг академик хэлбэрээр бусдад түгээн дэлгэрүүлэх нь ч боломжтой. Дээдийн номыг сурч судлан, өөрийн дотооддоо анхааран авч, дадуулан хөгжүүлж чадваас ач тус нь бодитой гарах болно” хэмээн тодорхой өгүүлэв.

“Шинжаан, Төвөдөд олон сүм хийдийг сүйтгэж, лам хувраг, номын ёсоор явагчдыг хэрцгий балмадаар хөнөөж, улмаар машид муу үйлийн үрийг өөрсдөдөө хураасан тэдгээр буруутнуудад уурлаж хилэгнэхээс илүүтэй энэрэл нигүүсэх нь зохилтой” гэлээ.

Номд сууж буй сүсэгтнүүдийг өдөр бүр хоосон чанарыг ойлгож, бодь сэтгэлийг төрүүлэн дадуулахыг уриалсныхаа дараа Дээрхийн гэгээн бидний сэтгэл оюуны нэгэн чухал чадвар нь сайн сайхныг дадуулахдаа машид түргэн гэдгийг онцоллоо.

“Тодорхой дадлыг улам бүр хөгжүүлснээр гайхамшигтай өөрчлөлтийг өөрсдөөсөө олж харах болно. Би хүүхэд байхдаа бодь сэтгэл, хоосон чанарын тухайтад огтхон ч мэддэггүй байсан хийгээд нас ахих тусмаа тэд үнэхээрийн үнэ цэнтэй болохыг ойлгож, талархах болжээ. Хоосон чанар, бодь сэтгэл хоёр нь сэтгэлийн амар амгаланг буй болгох бодитой үндэс суурь нь гэдгийг мэдэж авсан юм.

Танил нэгэн жишээг дурдвал төвөдүүд хүүхэд байхаасаа л бусдад хорлолгүй байж, хамгийн жижиг шавжийг ч хамгаалахад суралцдаг. Тэдний энэхүү үйлдэл нь хамаг амьтан жаргалыг л хүсэхээс зовлонг огтхон ч хүсдэггүй гэдэгт үндэслэжээ” гэв.

Сүм хийдийн амьдралын талаарх асуултад хариулахдаа, гэр бүлээ орхин гэргийтний амьдралаас явж, номын ёсоор замнахыг хүсэгчид бие болон хэлний үйлийг тэвчих сахил авдаг тухай айлдав. “Үр дүнд нь тэд бусдад хорлол үйлддэггүй” хэмээв. Сүм хийдийн амьдралд өөрийн горил хүслээр болон бага залуу насандаа эцэг эхийнхээ шийдвэрээр очсон хүмүүсийн хооронд ялгаа байдаг гэв. Сүүлийн жишээ буюу бусдын шийдвэрээр очсон хүмүүс сүм хийдийн зам мөрөөр явах сонирхол нь буурах магадлалтай байдаг тухай өгүүллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам гурван өдрийн айлдварынхаа төгсгөлд бодьсадвын санваар хүртээж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Зүглэгхан. 2022 оны 10 дугаар сарын 5. Зургийг Дэнзэн Чойжир.

Дээрхийн гэгээн хуран чуулсан олонд бодьсадвын санваар өгөх үедээ сахил авах үеийн уншлага залбирлыг гурвантаа даган хэлэхийг хүсээд, улмаар “Багш бацаг санваараа ямар мэт барьсан. Бид ч тэр адил барих болтугай хэмээн төсөөлөн бодоорой” хэмээв.

“Хэрвээ та бүхэн эдгээр бацаг санваарыг барьж чадваас амар амгалан байх болно. Та машид сайхан унтаж амрах ба түүгээр үл барам дэлхийн энх тайванд бодитойгоор хувь нэмрээ оруулах болно” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Орчуулсан Б.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт