Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дармакиртийн "Шалгадгийн тайлбар" номын (хоёрдугаар бүлэг) айлдварын нэг дэх өдөр 2022 он 10 дугаар сар 3

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам гол хийд рүү алхах зуураа түүнийг угтахаар цугласан 55 орны 5000 орчим сүсэгтэнтэй инээмсэглэн, даллан мэндчилэв. Тэрбээр өнөөдөр ахмад сүсэгтнүүдэд онцгойлон анхаарч, түр зогсон мэнд мэдэж, толгой, гарыг нь энэрэхүйн үүднээс илэх зэргээр мэндчилээд, цааш морилон явлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварын эхний өдөр унзад лам хурлыг тэргүүлэн Билиг билгүүний зүрхэн “Ширнэн” судрыг хятад хэлээр уншиж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 10 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжир.

Дээрхийн гэгээнийг арслант ширээнээ залрах үест Билиг билгүүний зүрхэн “Ширнэн” судрыг унзад лам хятад хэлээр уншсан агаад Тайваны 570 сүсэгтэн хамтран уншлаа. Олны дунд тэнэн явах нэгэн муурыг Дээрхийн гэгээн заагаад, “Сандарсан байж магадгүй. Эзэнд нь өгнө үү” хэмээв.

Билиг билгүүний зүрхэн судрыг төвөд хэлээр дахин уншлаа.

“Өнөөдөр дээдийн номын хятад нөхөд минь Дармакиртийн “Шалгадгийн тайлбар” номыг айлдана уу хэмээн хүслээ” хэмээгээд, Дээрхийн гэгээн цааш Дармакиртийн айлдвараас уншлаа.

Энэхүү номыг зохион туурвих ам тангарагтаа Дармакирти ийн бичжээ.

“Ихэнх хүн амьдралын энгийн зүйлсэд шунан татагддаг хийгээд оюун ухааны хүч чадлаар дутмаг, хомс байдаг. Тиймийн улмаас дээдийн номыг дуршин сонирхох, талархах сэтгэл үгүйн дээр буртагт муу сэтгэлд эзлэгдэн, үзэн ядах нь ч бий.

Иймийн тул миний энэхүү зохиол бүтээл бусдад ач тусаа өгнө гэж бодохгүй байгаа ч олон жил сурсан шашны болон шинжлэн ухааны мэдлэгтээ дулдуйдан, сэтгэлд эргэх их эрмэлзлээ даган, энэхүү зохиолыг туурвих ажилдаа сэтгэл шулуудлаа гэж өгүүлжээ”.

“Хүмүүс материаллаг эд зүйлсээр хөөцөлдөж, түүнд татагдах нь их болжээ” хэмээн Дээрхийн гэгээн өгүүлэв. Бүх л шашны урсгал, уламжлалууд сайхан сэтгэлийг заадаг бол Наландарын уламжлалд оюун ухаанаа ашиглан бидний сэтгэлийн амар амгаланг үймцүүлж буй зүйлсийг тунгаан бодож, ажиглан шинжлэхийг заадаг. Энэ үндсэн дээр Дармакирти шинжлэх ухаан, шашныг удаан хугацаагаар судалсны эцэст "Шалгадгийн тайлбар" хэмээх энэхүү бүтээлээ туурвихаар зорьжээ.

Зураг. Айлдварын эхний өдөр Дээрхийн гэгээн Далай лам гол төвөд хийд болох Зүглэгханд хуран чуулсан олонд айлдвар айлдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 10 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжир.

Өнгөрсөн үед энэхүү номыг гэгээрэлд хүрэх зам мөр, үе шатын тухайд үл анхааран үзэж, бурхан болоход төдийлөн үр дүнгүй, шимгүй хэмээн төвөдийн зарим эрдэмтэн шүүмжилж байв. Харин Жэ Зонхав өөрийн судалж бясалгасан тухайгаа өгүүлсэн “Төгс зохионгуй” бүтээлдээ дээрх шүүмжлэлийг эсэргүүцэн, ийн бичиж байжээ.

“Умард нутгийн олон хүн танин мэдэхүй, учир шалтгааны ухааныг судалсан эсэхээсээ үл хамааран нэгэн дуугаар төгс гэгээрэлд хүрэх зам мөрийн дараалал, үе шатыг “Праманасамуччаяагийн Шалгадгийн товч тэмдэглэл болон Судрын долоон бүтээл (Дармакиртийн "Шалгадгийн тайлбар" тэргүүт)-д тусгаагүй” хэмээн үздэг.

Манзушири богд Дигнагад (Дигнагийн Пранама самуччая бүтээлийн тайлбарыг Дармакирти бичиж байсан) ийн айлджээ. “Энэ номоо бич. Ирээдүйд энэ ном төөрөлдсөн амьтдад нүд нь болох болно” хэмээснийг нь Дармакиртиг шүүмжлэгчид итгэн дагадаг.

Эдгээр туйлын зөрчилдөөнийг хараад учир шалтгааны ухааныг нарийвчлан шалгав. Прамана самуччаяа зохиолын эхлэл шүлгүүдийн утгыг Праманасиддхи (Дармакиртийн зохиол) зохиолд урагшлах болон ухрах логикийн (учир шалтгааны ухаан) аргаар дэлгэрүүлэн тайлбарласан байдаг.

Тиймийн улмаас Ялж төгс нөгчсөн Будда нь төгс гэгээрлийг эрэн хайгчдын аврал гэдгийг баталж, жинхэнэ эрх чөлөө нь түүний дээдийн номд л буйд би гүнээ итгэсэн.

Учир шалтгааны ухаанаар дамжуулан их, бага хөлгөний зам мөрүүдийн оньсыг тодорхойлон тайлбарлаж, үүнээсээ асар их баяр баяслыг би авчээ.

Энэ бүхнийг бодохул миний хувь тавилан гайхамшигтай биелээд

Ялт төгс нөгчсөний билиг билгүүнд хязгааргүйгээр талархнам”.

"Шалгадгийн тайлбар"-ийг сурч судлах нь маш чухал бөгөөд Буддаг шалгадаг оюун ухаан гэдгийг учир шалтгааны үүднээс үзүүлэн таниулсан байдаг. Тиймээс ч Жэ Зонхав “Шалгадгийн тайлбар” номд суралцсан ажээ” хэмээн Зонхавын зохиолоос эш татан өгүүллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын эхний өдрийн айлдварыг сонсож буй Тайванийн сүсэгтнүүд. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 10 дугагар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжир.

“Бид шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед эрдэмтэд Буддагийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх айлдвар номлолууд, түүнтэй холбоотой гүн гүнзгий ухаарал нь сэтгэлийн амар амгаланг олоход хэрхэн хөтөлдгийг ихэд сонирхож буй нь харагдаж байна” хэмээв. Тэрбээр энэрэл нигүүсэл, асрал хайрын сэтгэлийг хөгжүүлэх нь дотоод сэтгэлийн амар амгаланд хөтлөх гол хүчин зүйл гэдгийг онцлов. Дотоод сэтгэлдээ тайван амгалан бол нойрны эм уухгүйгээр тайван унтаж амарна гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дээрхийн гэгээн Дели хотод сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын төлөөлөлтэй хамтран ерөнхий боловсролын хөтөлбөрт энэрэнгүй сайхан сэтгэлийг хэрхэн тусгах талаар уулзалт, ярилцлага хийхээр зорьж буйгаа дурдлаа.

Дээрхийн гэгээн цааш нь ийн өгүүлэв. “Энэтхэгт мянга мянган жилийн туршид баримтлан ирсэн каруна буюу энэрэхүй, ахимса буюу хүч үл хэрэглэх зарчим нь ерөнхий боловсролын хөтөлбөрт хэрэгжих бүрэн боломжтой гэдэгт итгэл дүүрэн байдаг. Махатма Ганди хүч үл хэрэглэх зарчмыг Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлдээ гол зарчим болгон баримталж, улмаар түгээн дэлгэрүүлж чадсан билээ.

Би өглөө сэрмэгцээ асрал хайр, энэрэл нигүүсэлд үндэслэсэн бодь сэтгэлийг дадуулан бясалгадаг ба чухам үүнээс л бусдын төлөө ажиллах урам зоригоо олж авдаг.

Бид Буддагийн үзүүлсэн гайхамшгуудад биш түүний айлдсан дээдийн номд итгэж биширдэг билээ. Дэлхий дахинд энх тайвныг цогцлооё хэмээн сэтгэвэл дотоод сэтгэлдээ амар амгаланг бий болгох нь нэн чухал билээ.

Дээрхийн гэгээн “Шалгадгийн тайлбар” номын хоёрдугаар бүлгийн Итгэмжит багшийг танин барих хэсгийг уншиж эхэллээ. “Дээд дандрын уламжлалд оюун ухааны түвшнийг нарийвчлан тогтоож тайлбарласан байдаг агаад шинжлэх ухааны хоёр баг энэ талаар судалж байгаа” хэмээв.

Зураг. Айлдварын эхний өдөр Дээрхийн гэгээн Далай лам Дармакиртийн "Шалгадгийн тайлбар" номын хоёрдугаар бүлгийг уншиж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 10 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжир.

152 дугаар хэсэгт хүрээд Дээрхийн гэгээн “Шалгадгийн тайлбар” номоо түр өндөрлүүлэв. Тэгээд Дээрхийн гэгээн ийн айлдлаа. “Буддагийн айлдвар номыг хэдий хэмжээнд уншиж судална, төдий хэмжээнд ойлгож, гүнзгийрч байдаг. Учир шалтгааны ухааны талаар илүү мэдэхийг хүсвэл энэхүү “Шалгадгийн тайлбар” хэмээх номд суралцах хэрэгтэй. Тэгэхдээ илүү нарийн гүн ухааны ойлголт тайлбарын тухайтад Чандрагирдийн “Төвд орохуй” номд суралцан, Прасангика Мадхаяамика төв үзлийн онолыг хэрхэн тайлбарласныг үзэж судлах хэрэгтэй.

Ном сургаалаа судалсныхаа дараа эргэцүүлэн тунгааж, дадуулан хөгжүүлж чадвал тэдгээр нь бүхэлдээ таны дадал туршлага болон үлдэх юм” хэмээн айлдав.

Тэрбээр “Төвд орохуй” номын 6 дугаар бүлгийн 34-38 шад шүлгийг эш татаад, хэрэвзээ юмс бүхэн мөн чанараараа оршин байдаг гэж үзэх аваас үүнээс улбаалан учир шалтгааны ухааны дөрвөн зөрчил үүснэ гэдгийг энэ зохиолд нотлон харуулсан гэв.

Дээрхийн гэгээн мөн ийн айлдав. “Хэдийгээр юмс өөрийн мөн чанараас бие даан бүтээгүй ч гэсэн тэдгээр нь огт байхгүй гэсэн үг бус. Тэд бүхэн харьцангуй үнэний түвшинд оршиж байдаг.

Хэрэв бид дээрх ойлголтыг байнга судлан шинжилж, илүү их ойлголттой болж чадвал юмс бие даан оршдог, өөрийн мөн чанараараа бүтсэн гэх ойлголт сулрах юм. Юмс мөн чанараараа бүтсэн гэдэгт шунан автсанаа ойлговол бид бүхэн хамаг амьтдыг хязгааргүй ихээр энэрч нигүүлсэх болно. Өнөөдөр энд хүрээд өндөрлөж байна. Маргааш үргэлжлүүлэн үзье” хэмээгээд, Дээрхийн гэгээн айлдвараа дүүргэлээ.

Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт