Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дашлхүнбэ хийдэд Цагаан дарь эхийн насны авшиг хайрлалаа 2025 он 2 дугаар сар 15

Түгээх

Энэтхэг, Карнатака, Былакүппэ, Дашлхүнбэ хийд, 2025 оны 2 сарын 13.

Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн Далай лам Дашлхүнбэ хийдийн ном хаялцах мэтгэлцээний талбайд "Үхэлгүй мөнхийн шидийг хайрлагч" хэмээх Цагаан дарь эхийн судрын талаар айлдаж, насны авшиг хайрлалаа. Уг авшгийн зан үйлийг Дээрхийн гэгээнтний багш байсан Такдак Ринпоче, Нгаванг Сунграб Тхутоп нар зохиосон билээ.

Цагаан Дарь эхийн насны авшиг хүртэхээр 25,000 хүн цуглав. 2025 оны 2-р сарын 13-нд Энэтхэг, Карнатака, Былакүппэ, Дашлхүмбэ хийд. 2025 оны 2 дугаар сарын 13. Зургийг Дэнзин Чойжор.

Лам, хандмаа нар дуганыг дүүргэж, дотор багтаагүй лам, хандмаа болон энгийн хүмүүс гадаа ном хаялцах мэтгэлцээний талбайд том саравчны дор сууцгаажээ. Насны авшиг авахаар 25000 орчим хүн цугларсны дотор Карнатака мужийн бусад суурингаас ч олон төвөд хүмүүс ирсэн байлаа. Дээрхийн гэгээнтэн гольфын тэргээр хийдийн үүдэнд морилон ирээд сэнтийдээ заларлаа. Түүнийг сэнтийдээ заларсны дараа залбирал уншиж, цай, талх, шар тостой будаа тарааж, өргөл өргөн ерөөл тавив.

Дээрхийн гэгээнтэн сүсэгтэн олонд хандан хэлэхдээ: "Былакүппэд хийж байгаа айлчлал маань ийнхүү өндөрлөх дөхөж байна. Өнөө цагт бид олон бэрхшээлтэй тулгарч байгаа тул насны авшиг өгөх нь өлзийтэй сайн байх болов уу гэж бодоод ийнхүү үйлдэх гэж байна. Зүүдэнд минь намайг 110 насална гэсэн шинж тэмдэг үзэгддэг юм. Ямартай ч та бүхэндээ насны авшиг өгч энэ удаагийн айлчлалаа өндөрлөе гэж бодлоо.

“Энэхүү насны авшиг нь бидэнтэй хүчтэй барилдлагатай Цагаан Дарь Эхийн насны авшиг юм. Нэр төр, эрх мэдлээ өсгөхийн төлөө бус буян номд шамдах хүсэл зоригтой хүмүүс энд олноороо цугларчээ. Тиймээс би энэхүү айлчлалынхаа өлзий дэмбэрлийг бодож Цагаан Дарь Эхийн насны авшгийг өгч байгаа юм шүү."

“Бурхан багш биднийг мэлмийдээ тольдон таалал нь ихэд баясаж байна хэмээн төсөөлөх бясалгалыг бид сүүлийн хэдэн хоног хийлээ. Үнэхээр тийнхүү баясах байсан нь тодорхой.

“Тун саяхан би Бодгаяа дахь Тайланд хийдэд уулзалтад оролцож байх үеэр Бурхан багшийн дүрийг сэтгэлдээ маш тод буулгалаа. Бурхан багш бээр над руу дохих шиг санагдахад би өөдөөс нь ихээхэн хүндэтгэл бишрэлтэйгээр харж, түүний энэрэл нигүүлслийг мэдэрсэн билээ. Тэр бээр надад ер бусын энэрэнгүй хандаж, сэтгэл хангалуун байсанд би баярлаж байсан.

Дашлхүмбэ хийдэд Цагаан Дарь эхийн насны авшиг хүртэж буй зон олон. Энэтхэг, Карнатака, Былакүппэ, Дашлхүмбэ хийд. 2025 оны 2-р сарын 13. Зургийг Дэнзин Чойжор

“Бурхан багшийн ном дэлхий даяар түгж, урьд өмнө нь Бурханы шашингүй байсан газруудад хүртэл дэлгэрч байна. Үүнд би өөрийгөө тодорхой хувь нэмрээ оруулсан гэж боддог.

“Бага балчраасаа эхлэн би багш нарынхаа хажууд номонд суралцаж өссөн агаад үүний ачаар амьдралаа хэрхэн утга учиртай болгох эрдмийг олж авсан билээ. Би Амдогийн До-ме хотод төрсөн бөгөөд намайг бага балчир байхад ээж, эмээ нар маань надад их эелдэг ханддаг байсан. Сэтгэл оюуныг судлах сонирхлыг минь манай гэр бүлийнхэн надад төрүүлсэн юм. Гурав, дөрвөн настай байхдаа би Гүмбүм хийдэд очиж байжээ. Тэнд шавилан сууж байсан залуу лам нарыг хараад Ом ара база нади тарнийг даган дууриан уншиж сурсан юм. Энэ үеэс ном сурах үр хөрөнгө сэтгэлд минь суусан болов уу.

“Лхамо Лацо нуурын хөвөөн дээр А, Ка, Ма үсэг тодрон үзэгдсэн нь намайг Далай ламын сэнтийд залрахад нөлөөлсөн нэгэн шинж тэмдэг байсан юм. Өөрийнхөө хийсэн үйлдлээр бус хүчтэй үйлийн барилдлага хийгээд урьдын ерөөлийн үрээр би энэ үүрэг хариуцлагыг хүлээсэн юм. Тиймээс төв нутгийн Төвөдүүд болон Амдо, Дхо-төгийн нутгийнхан надад их сүсэг бишрэлтэй байдаг юм.

“Миний амьдралын хамгийн сайхан үе бол Буддын гүн ухаан, бясалгал, шүтэн барилдлагын ухаан, ном хаялцах ухааныг заасан хоёр багштайгаа учирснаас хойш эхэлсэн юм. Тэдний өгсөн урам зоригийн ачаар би Майдар бурханы айлдсан “Илт онохуйн чимэг” (Абхисамаяланкара), Чандракиртигийн “Төвд орохуй” (Мадхьямакавтара) номыг цээжилсэн. Дараа нь багш нараасаа эдгээр номын нарийвчилсан тайлбарын дамжлагыг хүртсэн билээ. Тиймээс би өөрийгөө азтай гэж боддог.

“Лхаст үймээн самуун дэгдэх үед би Норбулингад байдаг Махгал бурханы өмнө залбирсан билээ. Мөн хэрхвэл зохистойгоо тодорхой болгохын тулд биедээ байнга авч явдаг байсан Балдан Лхам бурханы дүрийн өмнө төвөдийн уламжлалт балингийн мэргэ тавьдаг байлаа. Мэргэнд намайг Норбулингаас харанхуй бүрий цагаар дайжин зугтаж байгааг харуулдаг байсан юм. Харин сайн төлөг буухдаа намайг энэхүү эрх чөлөөтэй оронд хүрэлцэн ирж, уулзах боломжгүй байх байсан олон хүнтэй уулзаж буйг харуулдаг байв. Ийнхүү би "Далай лам" гэдэг нэрийг урьд өмнө нь мэддэггүй байсан газруудад таниулж, олны хүндлэлийг хүлээсэн билээ. Тиймээс энэхүү эрдэнэт хүний амьдрал минь үнэ цэнтэй байсан гэж боддог.

“Би ариун шагшаабадыг сахин Бурханы номыг даган мөрдөж тарнийн номыг үргэлжлүүлэн үйлдэх болно. Үүнээс гадна би бясалгал хийдэг. Өглөө бүр бодь сэтгэл болон хоосон чанарыг бодон бясалгадаг. Үүнийг өдөр бүр хийж, бодсадвын явдлаар амьдрахыг хичээдэг билээ. Буддын шашныг сонирхдоггүй хүмүүстэй хүртэл найзалж нөхөрлөдөг болсон.

Дээрхийн гэгээнтэн бээр Цагаан Дарь эхийн насны авшиг хүртэж буй олонд хандан үг хэлж байгаа нь. 2025 оны 2-р сарын 13-нд Энэтхэг, Карнатака, Былакүппэ, Дашлхүмбэ хийд. 2025 оны 2 дугаар сарын 13. Зургийг Дэнзин Чойжор.

"Бага насаа Төвөдөд өнгөрүүлж, залуу насандаа эх нутгаасаа дүрвэн гарч, түүнээс хойш амьдралынхаа ихэнх хэсгийг энд өнгөрүүлсэн билээ. Өмнө нь хэлсэнчлэн, миний зүүдэнд намайг 110 орчим наслах шинж тэмдэг үзэгддэг" гэж хэлэхэд цугласан олон алга ташив.

“Хүмүүс нь нэлээд хатуу, ширүүн гэдгээрээ алдартай Силинээс гаралтай хүн билээ би. Бурханы номд суралцан амьдарсан тул тийм ширүүн дориун байгаагүй гэж би өөрийгөө боддог.

“Өнөөдөр би насны авшиг өгөх гэж байна. Эхлээд тодорхой бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ зуур та бүхэн Дарь Эхийн тарнийг хамтдаа хөгжөөж байгаарай."

Дээрхийн гэгээнтэн цугларсан олонд хандан ийн айлдав.

“Эрдэнэт хүний биеийг олж төрсөн учраас бид утга учиртай амьдрах ёстой. Үүний тулд бид Бурхан багшийн цогц сургаал болон шагшаабад, бясалгал, билиг билгүүн хэмээх гурван эрдэмд суралцан дадуулах нь чухал. Харин эдгээрийг сайтар үйлдэхийн тулд бид урт наслах хэрэгтэй шүү дээ. Мөн Гаадамбын уламжлалыг дагах хүмүүсийг авралдаа багтаана хэмээн тангарагласан Арьяа Дарь Эх шиг бурхныг түшиглэн насаа уртасгах боломж бидэнд бий.

“Дөрвөн тарнийг бодь сэтгэлийг үүсгэн үйлдэх ёстой учраас юуны түрүүнд бодьсадвын санваар авна. Бодь сэтгэлийн сэдэл үүсгэлгүйгээр тарнийн бясалгалыг үйлдвээс зөв чиг алдагдах магадлалтай. Та ямар ч тарнийн бясалгал хийдэг байсан, тэр нь бодь сэтгэл буюу бусдад тустай байх гэсэн сайхан сэтгэл дээр суурилсан байх ёстой билээ. Энэ бол миний баримталдаг арга барил юм. Өглөө сэрээд л би бодь сэтгэлийг үүсгэж эхэлдэг. Өдрийн турш бодь сэтгэлийг огт марталгүй дурьдан сэтгэлдээ барьдаг. Унтахдаа ч бодь сэтгэлийг бясалгасаар байдаг. Та ямар ч үйл хийж байсан хамаг амьтны тусын тулд хийж байна гэж дотроо бодон хийж байгаарай. Ингэснээр та бусдад тустай амьдралаар амьдрах болно.”


Дээрхийн гэгээнтэн бодь сэтгэлийг үүсгэх, бодьсадвын санваар тангараг авах номыг хуврагуудтай хамт хөтлөн явуулав. Үүний дараа тэр бээр насны авшгийг зохих үе шатуудаар хөтлөн явуулсан бөгөөд сүсэгтэн олныг өөрсдийгөө хоосон чанарт уусан шингэж байна хэмээн бясалгахыг айлдав. Үүний дараа тэд Цагаан Дарь Эхийн дүрээр гарч ирж байна хэмээн бясалгаарай гэв.

“Өглөө бүр сэрэхдээ би бодь сэтгэл болон хоосон чанарын тухай бясалгадаг. Өдөр тутмын амьдралдаа арга болон билиг билгүүн гэгдэх эдгээр бясалгалын хоёр ухаанд сэтгэл оюунаа чиглүүлэхийг хичээдэг. Энэ хоёр бясалгалыг өдөр, долоо хоног, сар, жилээр тооцогдох өдөр тутмынхаа амьдралд шингээж оюун сэтгэлдээ бодь сэтгэл, хоосон чанарыг бат суулгахыг чармайдаг юм. Энэ бол зөвхөн залбирал уншаад өнгөрөх биш, харин эдгээр зарчмуудыг миний шашин ном, зан үйлийнхээ гол цөмийг болгодог явдал билээ. Ингэж байж бидний амьдрал утга учиртай болж чадна.”

Авшиг өгч дуусмагц Дээрхийн гэгээнтэн сүсэгтэн олныг өөрсдийн үйлдсэн арвин их буянд даган баясахыг хүсэв. Тэр бээр үүнээс хойш Хүслийг биелүүлэгч Цагаан Дарь Эхийг өөрсдийн авралын бурхан болгон шүтэхийг зөвлөв.

Хурал ном өндөрлөхөд мандал өргөж, “Үнэний залбирал” уншлага болон бусад өлзий хутаг оршоох ерөөл залбирал уншлаа. Дээрхийн гэгээнтэн ном хаялцах мэтгэлцээний талбай дундуур гольфын тэргэнд суун хийдийн хаалгаар гарахдаа сүсэгтэн олон руу инээмсэглэн гараа далласаар өргөө рүү буцлаа.

Орчуулсан Д.Халиун 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт