Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Делид 2 дахь өдрөө сургаал айлдав 2013 он 3 дугаар сар 24

Түгээх

Энэтхэг, Нью Дели хот - Дээрхийн Гэгээнтэн үдээс өмнө Дели хотын Таж Махал зочид буудалд сурагчидтай уулзан мянга гаруй жилийн түүхт эртний Энэтхэгийн “ахимса” буюу бусдад хорлолгүй байх уламжлалын ач холбогдлыг шагшин магтан яриагаа эхлүүлэв. Бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлээр ач тусыг хүргэх нь бусдад хорлолгүй үйл хэрэг юм. Үүний нэгэн адил айснаасаа бус ухамсартайгаар бусдын сайн сайхны тусын тулд хор хөнөөл учруулахаас зайлсхийх нь мөн л бусдад хорлолгүй үйл хэрэг болно.

Дээрхийн Гэгээнтэн шашин хоорондын эв зохицлын талаар тайлбарлан ярихдаа таван мянгаад жилийн өмнө хүмүүс сүсэг бишрэлийн янз бүрийн санаануудыг гарган түүнийгээ хөгжүүлж эхэлсэн. Тэдгээр хүмүүс аюул заналаас зайлсхийхийн тулд ямар нэгэн дээд хүчнээс тусламж эрэлхийх болсон билээ. Ийм зүйлийг зөвхөн хүмүүс л бодох чадвартай. Аажимдаа хүний оюун санаа нар, сар, галыг тахин шүтэхээ байж ямар нэгэн бурхан, бүтээгчийг эрэлхийлэх болсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид 2 дахь өдрөө сургаал айлдав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахлах ангийн сурагчидтай уулзав.
Энэтхэг, Нью Дели хот. 2013.03.23 Зураг/Жереми Расселл/ДЛОҮүнээс улбаалан Бүтээгч болоон Бурханы талаархи шашны үзлээ хөгжүүлэн түүнийгээ хязгааргүй хайрыг түгээгч билэг тэмдэг болгож хайрлан нигүүлсэх зарчмыг бий болгожээ. Хайрлан нигүүлсэхүйн эсрэг утга нь хувиа хичээх үзэл бөгөөд үнэн сэтгэлээр сүсэлбээс хувиа хичээх үзэл багасах юм.

Дээрхийн Гэгээнтэн: “Үр төлөө хайрлах эхийн хайр бүхий л хөхтөн амьтанд бий. Энэ нь шашин шүтлэгээр бий болсон бус биологийн хүчин зүйл бөгөөд бүхий л шашинд бусдад санаа тавихыг чухалчлан сургадаг.”

Самхаяа, Жэйн, Буддизмын онолоор Бүтээгч эзэн байхгүй ба бидний оршин буйг учир шалгаан болон карма буюу үйлийн үр гэж тайлбарладаг. Бидний аливаа үйл нь бусдад зовлон гуниг авчирч байвал муу үйл сайн сайхан, баяр баясгаланг авчирч байвал сайн үйл болдог.
“Ийнхүү бидэнд юу тохиох нь бидний үйлээс шалтгаална. Тиймээс бид бусдад чадахын хирээр тусалж, тусалж эс чадваас хорлол үйлдэхгүй байх нь ухаантай хэрэг юм.”

Энэтхэгийн уламжлалт шамата, випасаяана бясалгал нь бидний оюун санаа болон сэтгэл хөдлөлийг ойлгоход ихээхэн тустай. Орчин үеийн шинжлэх ухаанд оюун санааны талаархи Буддын сургааль нилээдгүй нэмэр болж байна.
Дээрхийн Гэгээнтэн Германы эрдэмтэн Вольф Зингерийн тайлбарыг танилцууллаа. Тэрээр гартаа хүний уураг тархиний бүтцийг харуулсан загвар бариад хүний уураг тархи нь ямар нэгэн төвөөс хянасан удирдагч байхгүй. Бүгд харилцан хамааралтай сүлжээ. Үүнийг Буддизмд хоосон чанар гэж нэрлэдэг болохыг тайлбарлав.

“Бүхий л гол гол шашнуудад хайр, энэрэн нигүүлсэх, уучлах талаар номлодог бөгөөд эдгээрийг дагаваас нийтээрээ ач тусыг нь хүртэнэ. Энэ нь олон шашин зэрэгцэн эв зохистой оршиход ач тустай байх болно” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид 2 дахь өдрөө сургаал айлдав


Дээрхийн Гэгээнтэн уулзалтанд оролцсон сурагчидтай
зургаа авахуулав. Нью Дели хот2013.03.23
Зураг/Жереми Расселл/ДЛО“Шинэ үеийн төлөөлөл болсон XXI зууны та нар шашин хоорондын эв зохицлын төлөө хуучин уламжлал хэмээн орхигдуулалгүй ажиллахыг хүсье. Энэтхэгийн олон шашин эв зохицолтойгоор зэрэгцэн оршдог жишээг үлгэрлэх хэрэгтэй. Энэхүү жишээг үйл хэрэг болгон бусаддаа даган мөрдүүлэх нь нэн чухал.”

“Олон хүмүүс өөрсдийн шашны газар ёс журамт хүн шиг дүр үзүүлдэг боловч хээль хахууль авлига аван түүнийгээ үл ойшоодог.Хэдий тийм боловч миний үйлдсэн буруу үйл, хээль хахуулийг минь авран өршөөж хайрла хэмээн залбирдаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ? Шашны ямар ёс вэ?
Дээрхийн Гэгээнтэн залбиран мөргөхөөс илүү зөв үйл нь үр дүнтэй хэмээн айлдав. Хэрвээ хэн нэгний ам цангаж байвал тэрээр ус ууж амны цангаагаа тайлахаас бус залбиран гуйж тайлахгүй. Мөн тэрээр Төвдүүд Хятадын шоронд хоригдож байхдаа өлбөрөн амиа алдаж байх үед та нар бурханаасаа хоол гуй хэмээн харгалзагч нар нь доромжилдог байсан тухай сонссоноо хуваалцав.
Энхийн төлөөх үйлс нь Азийн орнуудад илүү үр дүнтэй байгаа эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн хувь хүн, гэр бүл, үндэстэн, олон улс аль ч түвшинд дотоодын амар амгалангаас гадаад бусад руу хандсан энх амгаланг чухалчилан үзэх хэрэгтэй. Жишээ нь дотроо уур хилэнцийг агуулан гаднаа энх амгалангийн төлөө залбирах нь хуумгай явдал. Түүний оронд уур хилэнгээ даван туулахад оюун бодлоо дадлагжуулах нь үр дүн сайтай болно.
Уур хилэн, үзэн ядалт, атгаг муу санаагаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харилцан ойлголцол, хүндлэлээр шийдвэрлэж чадна. Хувийн ариун цэврээ чандлан сахиж биеийн эрүүл мэндээ хамгаалдагтай адил бид оюун бодол, сэтгэл хөдлөлийнхөө ариун байдлыг сахих хэрэгтэй. Бид сэтгэл хөдлөлөө ажиглан аль нь тустай аль нь хор хөнөөлтэйг ялгаж салгах хэрэгтэй.
Дээрхийн Гэгээнтэн, эрдэм мэдлэгийн бурхан Сарасватигийн бясалгалыг үйлдэн ой тогтоолт, оюун ухаанаа хурцалахыг зөвлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт хүрэлцэн ирэгсэд.
2013.03.23. Зураг/Тензин Пунцаг/NAVAҮдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” номыг тайлбарласан юм. Бурхан багшийн сургааль Хутагтын Дөрвөн Үнэн, шүтэн барилдлагын талаар тайлбарлав. Аливаа юмс учир шалтгаантай бөгөөд учир шалтгаан, үр дүнгийн хооронд шүтэн барилдлага байдаг. Юмс үзэгдэл цаанаасаа гэнэт бий болдоггүй. Ямар нэгэн учир шалтгаантай гээд юу ч бодолгүй зүгээр сууна гэсэн үг биш юм. Жишээ нь аяга байлаа гэхэд өнгө, хэлбэр, хийсэн материалаас нь харж ингэж зохиогдож бүтээгджээ гэж хардаг.

Богд Зонхов: мунхагийн харанхуйг гэтлэн хорлолт сэтгэлийг дараагүй цагт бусдад тус үйлдэх чадваргүй. Бурханы сургаалд ёс зүй, санаа сэтгэлээ төвлөрүүлэх, цэцэн ухааныг суралцахыг чухалчилдаг. Үүнд даруйхан суралцах нь чухал. Гүнтан Дамбы Жуннайн айлдсанчлан: Бид 20 жилээ суралцах чадваргүй өнгөрөөж, 20 жилээ суралцахыг хүссээр өнгөрөөж, үлдсэн 20 жил суралцаагүйдээ харамсан өнгөрөөдөг.”

Дээрхийн Гэгээнтэн Бурхны сургаалаас эш татав:

“Үхэхийн цагт мөнгө, алдар нэр, хүч чадал аль нь ч хэрэггүй. Хэрэв хойд нас бий гэж итгэдэг бол сэтгэлд буй сайн үйл л хэрэг болно. Насан эцэслэх нь зайлшгүй боловч хэзээ гэдэг нь тодорхой бус. Тэр цагт эд хөрөнгө, гэр бүл, найз нөхөд, энэ бие ч тусалж чадахгүй. Мунхагийн харанхуй байсан цагт зовлон шаналан буй. Зовлон шаналангаас ангижрахын тулд мунхагийн харанхуйг гэтлэх хэрэгтэй. Бүхий л муу муухай сэтгэл хөдлөл нь мунхагаас үүдэлтэй. Санаж, сэрж суралцаж байх нь мунхагийг ялан дийлэх арга зам юм. Ингэснээр ёс зүйтэй байж, цэцэн цэлмэг байна.”

Дээрхийн Гэгээнтэн маргаашийн Манал Бурханы авшиг өгөх ёслолын үеэр өөрийн биеийг огоорон бусдын төлөө зүтгэх талаар дурьдан айлдвараа өндөрлөлөө. Энэхүү уулзалтыг Туркийн уран бүтээлчдийн тоглолтоор өндөрлөв.Үзсэн: 2 993

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт