Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дэлхийн буддын шашны дээд хэмжээний уулзалт-2023 2023 он 4 дүгээр сар 21

Түгээх

Энэтхэг улс, Шинэ Дели хот. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний уулзалт-2023” хурлыг зохион байгуулж буй “Ашок” зочид буудалд морилон ирэхэд Олон улсын Буддын шашны холбооны ерөнхий захирал, доктор Абхижит Халдер, ОУБШХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Дхаммапия нар угтан авлаа. Уулзалтын зохион байгуулагчид Дээрхийн гэгээнийг хурлын танхимд залахаар жижиг гольфын тэрэг бэлдсэн байв. Түүнийг танхимд орж ирэхэд хуралд оролцогсод бүгд суудлаасаа босон, хүндэтгэл үзүүлэв.

Зураг. “Ашок” зочид буудалд болсон “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний уулзалт 2023” хурлын танхимд Дээрхийн гэгээн Далай ламыг морилон ирэхэд төлөөлөгчид босож, хүндэтгэл үзүүлж буй нь... Зургийг Данзанчойжир.

Дээрхийн гэгээн индэрт залран, тэнд залсан Бурхан багшийн сэрэг дүрд мөргөн, хүндэтгэл үзүүлэв. Дараа нь индэрт хамт суух буддын шашны хүндэт зочидтой мэндчилэн, суудалдаа суухаасаа өмнө танхимд цугласан олонд хүндэтгэл үзүүлжээ.

Дээрхийн гэгээний зүүн талд хамба лам гавж Чойжамц Дэмбэрэл (Монгол), Чамгон Кэнтин Тай Ситупа (Төвөд), гэлэн Дхамма Шобхан Махатеро (Балба), Тхич Тхиен Тан (Вьетнам) тэргүүт сууж байлаа. Харин баруун талд Васкадуве Махиндаванса Маханаяке Теро (Шри Ланка), Абхиджа Махарахтаагуру Саядав доктор Ашин Няаниссара (Мьянмар), Дээрхийн гэгээн 43 дугаар Сакья ширээт лам, Хөндүнд Гяана Важра ринбүүчи (Төвөд), Падма Ачарья Карма Рангдол (Бутан), Кябжэ Ёнзин Лин ринбүүчи Дэнзэн Лунток Тинлей Чөпаг (Төвөд), мөн доктор Дхаммапия (Энэтхэг) тэргүүт сууж байв.

Доктор Дхаммапия өглөөний хурлыг нээж, Дээрхийн гэгээн, хүндэт зочид болон хүрэлцэн ирсэн оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр өчигдөр болсон уулзалтаар дэлхийн өөр өөр бүс нутагт хөгжиж ирсэн буддын шашны олон янзын уламжлалын талаар хэлэлцсэнийг дурдлаа. Энэ уламжлал бүр нь Бурхан багш Шагжамунийн сургаал хэмээх нэг ишнээс ургасан өөр өөр өнгийн цэцэгстэй адил юм. “Бурхан багш өөр өөр газар нутагт, өөр өөр түвшний хүмүүст тохируулан олон янзын сургаал айлдсан” хэмээгээд тэрээр “Номын мөр”-ийн 194 дүгээр шүлэгт өгүүлснийг санууллаа.

Бурхан багш мэндлэн тодрохуй юутай баясгалантай
Ариун номыг айлдан соёрхохуй юутай баясгалантай
Бурхны шавь нар эв эетэй байхуй юутай баясгалантай
Эв зохицолтой тэдний бясалгал юутай баясгалантай.

Тэрээр дэлхий ертөнцөд тулгарч буй өнөөгийн сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө буддын шашны бүх Сангха нийгэмлэг хамтдаа урагш алхах хэрэгтэйг хэлжээ. Бид бүгд хүн төрөлхтөн. Бид бие биеэсээ тийм ч ялгаатай биш. Бид нэг агаараар амьсгалж, нэг усыг хэрэглэдэг. Тиймээс дэлхийн энх тайвныг дэмжих, эх дэлхийгээ хамгаалах, энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд бид дэлхий нийтийг хамарсан үзэл бодолтой байх хэрэгтэй. Мөн бид бүгдэд тустай байхын тулд бүх шашны уламжлалд агуулагддаг нийтлэг үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зураг. “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний уулзалт-2023”-ыг үйл ажиллагааг нээж, хурлыг эхлүүлж буй ОУБШХ-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Дхаммапия. Зургийг Данзанчойжир.

“Гар гараасаа барилцан, хамаг амьтны сайн сайхан, аз жаргалын төлөө Бурхан багшийн сургаалыг нэгэн эв санаагаар хүчээ нэгтгэн дэлгэрүүлцгээе” хэмээн уриалав.

Хуралдааныг даргалагч, хурандаа Ражеш Жиндал өлзийт сайн ерөөлийн шүлгүүдийг пали хэлээр хурсан Теравадын уламжлалын лам нарыг танилцууллаа. Тэдний дараа санскрит уламжлалын лам нар төвөд хэлээр уншлага айлдлаа.

Жиндал уулзалтад илтгэл тавихаар уригдсан Абхиджа Махарахтаагуру Саядав доктор Ашин Няаниссараг (Мьянмар) хүрэлцэн ирж чадаагүй шалтгааныг тайлбарлан, түүний илгээсэн захидлыг төлөөлөн уншиж танилцууллаа. Тэрбээр захидалдаа сайхан сэтгэлийг төлөвшүүлэхийн чухлыг онцолж, түүнд шингэсэн хайр, энэрэл, уучлал зэрэг чанарууд аяндаа урган гардаг болохыг тэмдэглэжээ.

“Хүний зүрх сэтгэлд амар амгалан үгүй бол дэлхий ертөнцөд ч амар амгалан байх боломжгүй. Ийм амар амгаланд хүрэх цорын ганц зам нь дотоод мөн чанарт нэвтрэх бясалгал (Випашяна) хийх явдал билээ. Ийм бясалгал нь оюун санаагаа тэнцвэртэй болгоход тусалдаг бол энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нь сөрөг сэтгэлийг эерэг болгон өөрчлөх боломж олгодог”. Дээд ламын илгээлт дэлхий даяар амар амгалан, эв найрамдал ноёлох болтугай гэсэн ерөөлөөр өндөрлөв.

Хурандаа Жиндал дээд хэмжээний уулзалтад буддын шашны академик судалгааны салбарыг төлөөлөн оролцож буй Дээрхийн гэгээн Далай ламын шавь, профессор Роберт Турманыг танилцуулж, үг хэлэхийг урив. Турман эхлээд Дээрхийн гэгээний өмнө үг хэлэх гэж буйдаа багахан сандарч байгаагаа илэрхийлсэн боловч Жанрайсиг бурхны тарнийг уншсанаар үүнийгээ нөхөв. Тэрээр Дээрхийн гэгээн мөн дэлхийн энх тайван дотоод сэтгэлийн амар амгалангаас эхтэй хэмээн үргэлж онцолдог бөгөөд хүмүүс ийм амар амгаланд хүрэх арга ухаанд суралцах шаардлагатай гэжээ.

Зураг. “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний уулзалт 2023”-ын үеэр буддизмыг академик түвшинд судалдаг эрдэмтдийг төлөөлөн профессор Роберт Турман үг хэлж буй нь... Зургийг Данзанчойжир.

Турман, ерөнхий сайд Моди өчигдөр дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ Энэтхэг улс түүхийнхээ турш “ахимса” буюу хүчирхийлэл үл үйлдэх, бусдад хор хүргэхгүй байх зарчмыг эрхэмлэж ирсэн хэмээн мэдэгдсэнийг дурсав. Хүний амийг хөнөөхийн оронд амь насаа өргөхөд бэлэн байх энэ зарчим чухал ач холбогдолтой гэжээ. Турман Бурхан багш дайчин угсааны гэр бүлд төрсөн боловч оюун санааг нь бүрхсэн мунхрал, хилэнцийг арилган гэтлэхийн тулд дайн тулаантай амьдралаас татгалзсан болохыг тэмдэглэв. Наланда зэрэг эртний Энэтхэгийн их сургуулиуд бодит байдлын мөн чанарыг танин мэдэх, сэтгэл зүйн үүднээс оюун санаагаа хэрхэн өөрчлөх боломжийг хүмүүст олгодог боловсролын арга барилыг хөгжүүлж байжээ. Наландагийн үндсэн сургалтын уламжлал нь Өмнөд Энэтхэгт дахин сэргээн байгуулсан Гандан, Бэрээвэн, Сэра зэрэг томоохон хийдүүдэд өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Буддын шашинтнууд эрдэмтэн судлаачидтай харилцан ярилцах, санал бодлоо солилцох нь ямар чухлыг Турман онцоллоо. Хүн нас барахад юу ч үгүй болдог гэх шинжлэх ухаан, материалист үзэлд тулгуурласан нийтлэг ойлголт нь алдаа бөгөөд ёс зүйн үр дагавартай гэж тэр үзэж байв. Хэрэв хүн нас барахад юу ч үгүй алга болдог гэж үзвэл өөрийн үйлийн үр дагавартай нүүр тулах шаардлагагүй гэж бодоход амархан байх. Харин үүний оронд хүн бүрийг халамжлан хамгаалах арга замыг бид эрэлхийлэх ёстой хэмээн дүгнэжээ.

Үүний дараа хурандаа Жиндал Дээрхийн гэгээнийг “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний уулзалт 2023”-д хандан үг айлдахыг урив. Дээрхийн гэгээн төвөдөөр айлдвар айлдан, доктор Төвдөнжамба англиар хэлмэрчиллээ. Тэрбээр эхлээд Бурхан Шагжамунид хүндэтгэл өргөсөн нэгэн магтаалыг уншив.

“Бурхан багшийн сургаалыг тодорхойлдог нэгэн зүйл бол шүтэн барилдлагын тухай түүний тайлбар юм. Төвөд хэлээр үүнийг “тэн жүн” хэмээн хэлдэг бөгөөд хоёр үеийн эхнийх нь “шүтэн”, хоёр дахь нь “үүсэх” гэсэн утгатай. Энэ нь бидэнд бодит байдлыг танин мэдэх ойлголтыг өгдөг. Бүх зүйл бусдаас хамаарна. Бие даан оршдог нэг ч зүйл үгүй. Аливаа юмс бусад хүчин зүйлээс хамааран үүсдэг. Юу ч бие даасан бус учраас бүх зүйл харилцан хамаарлын үндсэн дээр бий болдог билээ”.

Зураг. Дээрхийн гэгээн далай лам “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний уулзалт-2023”-т оролцогдод айлдвар айлдаж буй нь... Зургийг Данзанчойжир.

“Шүтэн барилдлагыг ойлгох нь яагаад чухал вэ? Учир нь бид энэ үнэнийг ухаараагүй цагт өөрийгөө бодитой оршиж буй зүйл мэтээр эндүүрэн зууралдсаар байдаг. Үүнээс улбаалан “бид” болоод “тэд” хэмээн ялгаварлаж, улмаар зөрчил тэмцлийг бий болгодог. Өөртэйгөө адил гэж үзсэн хүмүүстээ татагдаж, өөр гэж үзсэн бусдадаа дургүйцэх сэтгэл төрдөг. Энэрэнгүй сэтгэл ч мөн Бурхан багшийн сургаалын гол цөм юм. Чандракирти “Төвд орохуй” бүтээлийнхээ эхэнд энэрэнгүй сэтгэлд хүндэтгэл өргөхдөө үүнийг үртэй зүйрлэсэн нь бий. Үрийг ургуулах чийг, улмаар боловсорч гүйцэх жимстэй зүйрлэжээ. Бурхан багшийн сургаалын гол цөм нь энэрэнгүй сэтгэл хийгээд билиг ухааны хослол юм. Буддын шашинтнууд бидний хийх ёстой зүйл бол энэ хоёр чанарыг төлөвшүүлэх явдал билээ. Бидний өмнө тулгарч буй олон асуудал бодит байдлыг хэрхэн харж байгаатай минь холбоотой. Аливаа зүйл харагдаж байгаа тэр байдлаараа оршдог хэмээн бид хүлээн авах хандлагатай. Бидний өмнө үзэгдэж буй зүйлсийг бодитой оршин байгаа мэтээр төсөөлдөг. Бурхан багшийн хоосон чанарын сургаал нь бидний танин мэдэж буй зүйл бодит байдлыг байгаагаар нь тусгадаггүйг ойлгоход тусалдаг. Ингэснээр бид зууралдаж буй шунах сэтгэлээ даван туулж чадна. Харин үүнийг хийж чадвал сэтгэл ариусна. Буддын шашинтнууд бид аливаа юмсыг бодитой оршдог хэмээн баримтлах сэтгэлийн үйл явцад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв бидний асуудалд ямар ч шийдэл байхгүй хэмээн үзээд, зөвхөн зовлонгийн тухайд анхаарвал энэ нь бидний урам зоригийг мохоох болно. Харин бодит байдлын мөн чанарыг гүнзгий ухаарснаар гэгээрэлд хүрэх боломжтой гэдгээ ч ойлгож чадна. Ийнхүү гүнзгий эргэцүүлэн тунгаасны үр дүнд бид эрх чөлөөний мэдрэмжийг олж авдаг билээ”.

Зураг. “Дэлхийн Буддын шашинтны дээд хэмжээний уулзалт-2023”-ын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын айлтгалыг сонсож оролцогчдын төлөөлөл. Зургийг Данзанчойжир.

“Би ч мөн үүнтэй тэмцсээр байгаа бөгөөд тодорхой ахиц гаргаж байна гэдгээ мэдэрдэг. Чандракирти бодит байдлын мөн чанарыг гүнзгий ухаарч чадвал зовж буй хамаг амьтныг гэсэн энэрэнгүй сэтгэл аяндаа төрнө хэмээн айлдсан байдаг. Тэрбээр билгүүний ухаарал болоод энэрэнгүй сэтгэл хэмээх хоёр жигүүрийн хүчээр бид гэгээрлийн эрх чөлөөний нөгөө эрэгт хүрнэ хэмээн өгүүлсэн байдаг. Би одоо 80 гаруй насыг зооглож байгаа ч бясалгалаа үргэлжлүүлж, бэлтгэлийн мөрд хүрэхийг зорьсоор байна” хэмээжээ.

Дээрхийн гэгээн төвөдийн уламжлалд тарнийн ёс, бурхдын бясалгал мөн багтдагийг дурдсан ч оюун санаанд үнэхээр нөлөөлдөг зүйл нь билиг ухааныг төлөвшүүлэх, бодит байдлын мөн чанарыг танин мэдэх, хамаг амьтныг энэрэх сэтгэлийг хөгжүүлэх явдал гэж үздэгээ айлджээ. Эдгээр нь өөрийнх нь сэтгэлийг өөрчлөхөд хамгийн ихээр тус дэм болсон бясалгалууд болохыг дурдав.

Энэ удаагийн уулзалт Бурхан багшийн сургаалыг дагагчдын цугларалт учраас өөрийн туршлагаасаа хуваалцаж буйгаа тэрбээр ийн илэрхийлэв. “Хэрэв бид буддын шашны бясалгалаа нухацтай хэрэгжүүлж, бодит байдлын мөн чанарыг гүнзгий шинжлэн судалж, энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тогтон барих болон шинжлэн бясалгах аргыг хөгжүүлбэл энэ нь өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт авчирна. Бид бүгд ухаарал, ухамсрын өндөр түвшнинд хүрэхийг зорьж болно. Ёслол, зан үйл тийм ч чухал биш. Бидэнд хэрэгтэй зүйл бол тогтоон барих, шинжлэн бясалгах бясалгалыг хөгжүүлэх, бодит байдлыг ойлгох, энэрэнгүй сэтгэлийг дадуулах явдал юм. Эдгээр нь таны дотоод сэтгэлд амилан хэрэгждэг сургаалууд учраас хүчин чармайлт гаргах нь зүйтэй. Энэрэнгүй сэтгэлийн зориг гаргахад анхаарлаа хандуулах нь бэрхшээлийг боломж болгон хувиргах боломжийг танд олгоно гэдгийг ч мөн итгэлтэй хэлж чадна. Би Төвөдийн зүүн хойд нутагт төрж, Лхас хотноо ирээд, билиг ухаан, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх арга замыг заасан буддын их багш нарын бүтээлүүдийг судалсан. Тэдний зөвлөгөө надад гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Буддын шашныг бусад шашнаас онцгойлон ялгаруулдаг бас нэг зүйл бол дотоод сэтгэлийг өөрчлөх асар өргөн хүрээтэй арга замууд юм. Энэ нь бидний өдөр тутмын үйл хэрэгт нөлөөлөх бясалгалын аргуудын баялаг уламжлалтай. Буддын ном сургаалыг амьдралдаа шингээж хэрэгжүүлэх нь багш нартаа талархлаа илэрхийлж буй нэг хэлбэр билээ” хэмээн айлджээ.

Зураг. “Дэлхийн Буддын шашинтны дээд хэмжээний уулзалт-2023”-ын үеэрх “Ашок” зочид буудлын хурлын заал. Зургийг Данзанчойжир.

Шарзэ Хэнсүр Жанчив Чойдон талархлын үг хэлэв. Тэрээр Дээрхийн гэгээнд урам зориг хайрласан, уран сайхан айлдвар айлдсанд нь талархлаа илэрхийлэв. “Та энэ дэлхий дээрх олон хүнд урам зориг өгдөг бөгөөд энэ нь хойч үеийнхэнд ч уламжлагдан үлдэх болно. Бидэнд таны зөвлөгөө машид хэрэгтэй. Та минь урт удаан наслаарай” хэмэээв. Тэрээр мөн профессор Роберт Турман, Ситагу Саяадав нарын оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэв. Мөн индэрт суугаа хүндэт зочид, танхимд хүрэлцэн ирсэн нийт оролцогчдод талархлаа дэвшүүлэв.

Үдийн зоог хүртэл үргэлжилсэн олон улсын буддын шашны төлөөлөгчдийн тэргүүдтэй хийсэн уулзалтын үеэр Дээрхийн гэгээн дэлхий даяар буддын шашныг сонирхох сонирхол нэмэгдэж буйг тэмдэглэв. “Өнөө үед буддын шашин хүмүүсийн сонирхлыг татаж буй нэгэн шалтгаан нь учир шалтгааны үндэслэлд тулгуурладагт оршиж байна” хэмээн хэлжээ.

Доктор Дхаммапия Дээрхийн гэгээнийг хамаг амьтны тусын тулд цаашид ч дахин дахин морилон ирэхийг хүсэв. Дээрхийн гэгээн хариуд нь өөрийнх нь өдөр бүр үйлддэг залбирлуудтай нийцэж буйг хэлээд, Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” бүтээлийн дараах шүлгийн мөрүүдийг онцлон айлдав.

Огторгуй оршин ахуй цагт
Хамаг амьтан оршин ахуй цагт
Тэр цаг хүртэл би бээр мөн оршиж
Ертөнцийн зовлонг нимгэлэхэд тусалсугай.

Дээрхийн гэгээн суралцах, шинжлэн судлахын чухлыг онцлов. “Бурхан багш өөрийн сургаалыг сохроор итгэж, хүлээн авахгүй байхыг шавь нартаа захиж, сайтар шинжлэн судалж, учир шалтгааныг нь нягтлан үзэхийг зөвлөж байсан” хэмээн айлдлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам “Дэлхийн Буддын шашинтны дээд хэмжээний уулзалт-2023”-ын үеэр олон улсын буддын шашны төлөөлөгчдийн тэргүүнүүдтэй хамт үдийн зоог барьж буй нь... Зургийг Данзанчойжир.

Мөн VIII зууны Төвөдөд Тэсрон Дэцэн хаан Хятадын Хвашан бясалгагчид болон Энэтхэгийн их багш Камалашила нарын хооронд ном хаялцаан зохион байгуулсныг дурсан ярив. Хаан Камалашилаг ялагчаар тодруулж, улмаар хятадын лам нарыг Төвөдөөс явахыг хүссэнээрээ Цаст оронд дэлгэрсэн буддын шашны гол урсгал нь энэтхэгийн уламжлал болон тогтох нөхцөл болсон юм. Дээрхийн гэгээн Наландагийн их гүн ухаантан Шантаракшита гэгээн болоод түүний шавь Камалашила гэгээн нар логик, мэтгэлцээнд өндөр ач холбогдол өгч ирсэнд төвөдийн буддын шашинтнууд талархаж явдгаа илэрхийлэв.

Дээрхийн гэгээн өөрийн амьдралаа дурсан, Төвөдөд суралцаж байх үедээ багш нараасаа гадна олон хичээнгүй туслахынхаа үнэтэй дэмжлэгийг авч байсан тухайгаа ярив. “Өдгөө эргэн дурсахад тэд бүгдийн өмнө үнэхээр их өртэй мэт санагддаг юм” хэмээжээ.

Уулзалт өндөрлөж, Дээрхийн гэгээн дээд хэмжээний уулзалтаас мордохынхоо өмнө буддын шашны төлөөлөгчдийн тэргүүн тус бүрд Бурхан багшийн сэрэг дүрийг таалан болгоов.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт