Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дэлхийн залуусыг соронздон татагч Далай лам 2010 он 1 дүгээр сар 6

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2010 оны 1-р сарын 5 (Налин Верма, Телеграф, Калькутта) - 74 настай тэрбээр залуучуудын хувьд тийм ч нийтлэг "зорих газар" биш байж магадгүй. Гэхдээ 22 настай Бернард Уилсоноос асуувал тэрбээр Далай ламд бараалхах л гэж Мельбурнээс ирсэн гэж хэлнэ.

Тэрбээр оюун санааны удирдагчийг сонсохоор тэнгис далайг гатлан ирсэн цорын ганц хүн биш юм.

Өнөөдөр эхэлсэн төвөд хувраг Далай ламын жил бүрийн Дэлхийн энх тайвны лекцэнд оролцохоор Бодгаяад цугласан 30,000 хүний ​​дотор багадаа 1,000 нь Австрали, Итали, Чех, Испани, Англи, Бразил болон Африкийн хэд хэдэн орон зэрэг буддын шашинтай бус орнуудаас ирсний дотор ихэнх нь 20-40 насныхан байна.

Бернард Вилсон (дээд) ба Мартин (доод). Гэрэл зургийг Дипак Кумар.

Энэ нь өнгөрсөн жил Сарнат хотод зохион байгуулагдсан лекцэнд ирсэн барууны орнуудын 300 орчим хүнээс даруй гурав дахин их байна хэмээн Химачал Прадеш мужийн Дарамсала хотод байрлах Төвөдийн хилийн чанад дахь засгийн газрын дээд албан тушаалтан Жигмэ Цэрэн хэллээ. 

Гурван жилийн өмнө Дарамсалад болсон номонд 350 гаруй барууныхан цугласан байна.

"Харж байна уу, Дээрхийн гэгээнтэн залуучуудыг татаад байгаагийн учир нь тэднийг өөрсдийн шашнаа өөрчлөхийг огт шаарддаггүйтэй холбоотой." гэж Цэрэн тав хоногийн лекцэнд ийм олон барууныхан оролцож байгаа шалтгааныг тайлбарлав. "Буддын шашин шашнаа солих, эсвэл адис хүртээх ёслолыг сурталчилддаггүй. Тэрбээр харин зовлон зүдгүүртэй энэ цаг үед буддын шашин илүү чухал болж байгааг хэлдэг."

Чехээс ирсэн механик инженер Мартин үүнтэй санал нэгдлээ. "Хэдийгээр христийн шашинтай гэр бүлд төрсөн ч гэлээ би атеист." гэж 31 настай тэрбээр хэлэв. "Гэхдээ би энгийн бөгөөд практик ач холбогдолтой учраас буддын гүн ухааныг хүлээн зөвшөөрдөг."

Хэр практик болохыг нь Далай лам өнөөдөр тайлбарлалаа. "Та зовлонгоосоо ангижрахын тулд мөнхийн, эсвэл үл үзэгдэх зүйлд залбирах шаардлагагүй..." гэж тэрбээр цугласан олонд хэлэв. "Дурлаж татагдах мэт мөнх бус төөрөгдлөөс оюун санаагаа чөлөөлөхийн тулд зүгээр л бясалга. Өөртөө итгэ... Гаутам Буддагийн сургаалд байдаггүй ер бусын ид шидэнд бус өөрийн оюун ухаанд итгэ."

Мартин бол Чехословакаас ирсэн 30 гаруй зочдын нэг бөгөөд оюун санааны удирдагч Далай лам дэлхийн өнцөг булан бүрт тавьсан лекцүүдийнхээ хүрээнд 2008 оны 11-р сард тэнд лекц уншсан аж.

Тэгвэл 1935 онд төрсөн ламтан дэлхийн залуучуудыг ингэтлээ татаж буйн нууц нь юу вэ?

Ажиглагчдын хэлж байгаагаар энэ нь 1989 онд Далай лам Нобелийн энх тайвны шагнал хүртэх үеэс эхэлсэн "алгуур үйл явц" юм. Энэ бол Михайл Горбачёвын Зөвлөлтийн эдийн засаг, улс төрийн системийг “өөрчлөх байгуулах” зорилготой шинэчлэлийн дараа коммунизмын хувьд бас нэгэн цохилт болж, Берлиний хана нурсан жил байв.

Коммунизмын нөлөө буурахын хэрээр хурцадмал, тогтворгүй байдалтай дэлхий ертөнцөд буддын шашин залуучуудыг татах болжээ.

Бурхан багш 2500 жилийн өмнө гэгээрэлд хүрсэн газар болох Бодгаяад ирсэн Бостоны номын санч, буддын шашинтай болоод таван жил болж буй Люси, "Бурхны шашин танд зовлонгоос ангид амьдрах аргыг, ялангуяа энэ стресс, түгшүүртэй цаг үед хэрхэн амьдрахыг зааж өгдөг." гэж хэлэв.

"Харин Далай лам бол яаж гэдгийг нь хамгийн сайн зааж өгч чадах хүн." гэж 41 настай тэрбээр нэмж хэллээ.

Зураг. Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам 2010 оны 1-р сарын 5-ны Мягмар гарагт Энэтхэгийн Патнагаас өмнө зүгт 130 км (81 миль) зайд орших Бодгаяа хот дахь Махабоди хийдэд цуврал лекцээ тавихаар бэлдэж байхдаа сүсэгтэн олонтой мэндчилж байна. Бодгаяа бол хунтайж Сиддхарта Гаутама эрчимтэй бясалгал хийсний эцэст гэгээрэлд хүрч, Бурхан багш болсон газар юм. Лекцүүд 1-р сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ. (АП Фото/Ражеш Кумар Сингх)

Люсигийн ярьснаар хачгаар дамжин халдварлаж, мэдрэлийн систем, үе мөч, арьс, зүрхэнд нөлөөлдөг түгээмэл өвчин болох Лаймын өвчний улмаас үүссэн асуудлуудыг нь "ажлын байран дахь стресс" улам хүндрүүлжээ. "Сүүлдээ эмч нар хүртэл намайг эдгэршгүй өвчтэй гэсэн" гэж тэр дурсав. Ингээд тэр буддын нэгэн ламтай танилцжээ. Лам түүний өвчнийг эдгээсэн болов уу?

"Үгүй" гэж Люси хэлэв. "Ламтан миний өвчнөөс илүүг эдгээсэн. Тэр миний төгс бус сэтгэлийг эдгээсэн."

Өнгөрсөн жил эдийн засгийн уналтын улмаас ажилгүй болсон Юрий Жезус, найз бүсгүй Делфин нар Бразилаас иржээ. "Ажил бол түр зуурын зүйл. Хэрэв алга болсон бол дахиад олдоно. Би эерэг байх ёстой. Үүнийг буддын шашин бидэнд заасан" гэж тэр хэлэв.

Италийн иргэн, 40 настай Мариса Галассо өвчин, стрессийг "түр зуурын зүйл" гэж үздэг.

Түүний нутаг нэгтэн, хөлбөмбөгчин асан Роберто Бажжио ч бас Буддын шашинтай аж. Гэхдээ Италийн шашны шинжээч Раймондо Бултринийн хэлж буйгаар Дэлхийн цомын од асан нь Далай ламын номлодог Гэлүгвийн ёсноос бага зэрэг ялгаатай Согакки урсгалыг баримталдаг юм байна.

"Гэхдээ л буддизм бол буддизм бөгөөд дэлхийн бусад залуучуудыг татдаг шигээ Бажжиогийн сэтгэлийг татжээ" хэмээн ахмад сэтгүүлч хэлэв.

Орчуулсан Б.Одгэрэл 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт