Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээнд бат оршил өргөв 2025 он 5 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала- Шөнөжин орсон ширүүн бороо татарч, цэлмэг сайхан өглөөтэй золгохуйд Дээрхийн гэгээн Далай лам өргөөнөөсө Зүглэгхан дуган руу алхлаа. Дээрхийн гэгээнийг өнөөдрийн өлмий бат оршихын ерөөл өргөх ёслолыг зохион байгуулж буй Балбын Шан Гандан Чойхорлин хийд, Чатрин болон Пари нийгэмлэгийн төлөөлөгчид, Янси ринбүүчи, Лувсаннамдаг нар дагалдан явсан юм. Тэнд 5000 гаруй хүн цугласан байх ба Дээрхийн гэгээн тэднийг харан инээмсэглэж, гар даллан мэндчилж байв. Түүнийг үндэсний урлагийн уран бүтээлчид Өлзий хутгийн ерөөл хэмээх дуу, бүжгээр угтан авлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Балбын Шан Гандан Чойхорлин хийд, Чатрин, Пари нийгэмлэгээс зохион байгуулж буй бат оршил өргөх ёслолд оролцохоор гол дуганд морилж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2025 оны 5 сарын 7. Зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээн, цахилгаан шатаар сүмийн дээд давхарт гарч ирээд, цугласан олонд хандан мэндэлж, гараа даллан зогсов. Дараа нь тэрбээр  Дүйнхор дацанд саатан, энэ сард айлдахаар төлөвлөж буй Дүйхорын ванд зориулан бүтээж буй элсэн мандалыг үзлээ.

Дээрхийн гэгээнийг гол дуганыхаа сэнтийдээ залармагц хуврагууд уншлагаа эхлэв. Өнөөдрийн бат оршил өргөх ёслолыг V Далай ламын зохиосон "Аюуш  бурхны насны бүтээл" хэмээх судрын дагуу үйлдэх юм. Уг ёслолыг Самдан ринбүчи удирдсан бөгөөд түүний баруун талд Жүмэ хийдийн хамба лам, зүүн талд Шан Гандан Чойхорлин хийдийн хамба лам болон өмнөх дүрийн Бромо гэвш ринбүүчи, гэвш Лхүндүв Сопа, Сэ-Гью хийдийн хамбын хойд дүрээр тодорсон бага залуу хувилгаад суужээ. 

Уг ёслолыг Самдан ринбүчи удирдсан бөгөөд түүний баруун талд Жүмэ хийдийн хамба лам, зүүн талд Шан Гандан Чойхорлин хийдийн хамба лам болон өмнөх дүрийн Бромо гэвш ринбүүчи, гэвш Лхүндүв Сопа, Сэ-Гью хийдийн хамбын хойд дүрээр тодорсон бага залуу хувилгаад суужээ. Энэтхэг, ХП, Дарамсала. 2025 оны 5 сарын 7. Зургийг Тэнзин Чойжор. 

Аюуш бурхны насны авшиг бүтээлийн судрын дагуу үйлдэж буй эл ёслолын үеэр "Шид бүтээл хайрлан соёрхоно уу" гэсэн залбирлыг олон удаа урин уншдаг ажээ. Самдан ринбүүчи торгон хадгаар ороосон, насан хутгийг бэлгэдэгч сумыг өргөн залбирал уншаад түүнийгээ  Дээрхийн гэгээнд өргөн барив. Дилго Хэнцэ ринбүүчийн хүсэлтээр Дээрхийн гэгээний өөрийнх нь зохиосон өлмий бататгахын залбирлыг уншиж байхад уг ёслолд зориулсан балин тахилаар өргөл барилаа.

Орчлон ертөнцийг бэлгэдсэн мандал хийгээд лагшин, зарлиг, тааллын шүтээн сэлтийг Дээрхийн гэгээн гэгээнд өргөж, олон зуун галавт эгэл биднийхээ дунд ажирч, номын хүрдээ эргүүлгээр байхыг хүсэн залбирлаа. Үүний дараа насны рашаан, урт наслах эм, өлзийт найман тахил, төрийн долоон эрдэнэ, найман зай тэргүүтнийг өргөлөө.

Жамьян Хэнцэ Чогий Лодой болон түүний хоёр багшийн зохиосон "Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирлыг уншсаны дараа Шан Гандан Чойхорлин хийдийн хамба лам талархлын мандал өргөв. Өнөөдрийн бат оршил өргөх ёслол "Аюуш бурхны залбирал",  "Шашин дэлгэрэхийн ерөөл", "Өлзий хутгийн залбирал"-аар өндөрлөв.

Зураг. Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулж буй олон нийт Дээрхийн гэгээнд өлзий бэлгэдэлт тахил өргөхөөр зогсож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, Төвөдийн гол хийд. 2025 оны 5-р сарын 7. Зургийг Замлин Норов.

Дээрхийн гэгээн сүсэгтэн олонд хандан ийн айлдав: "Өнөөдөр надад эсэн энх оршихын ерөөл өргөсөн  Шан Гандан Чойхорлин хийд, Чатрин болон Пари нийгэмлэгийн гишүүд та бүхэнд гүнээ талархаж байна. Та бүхний итгэл сүжиг эргэлээгүй үнэн байдаг нь нэн бишрэм юм." 

"Би Амдо мужийн Гүмбүмд төрөөд дараа нь Лхаст очсон. Далай лам хэмээх энэ эрхэм алдрын ачаар надад буддын сургаалыг дэлгэрүүлж, хамаг амьтны сайн сайхны төлөө өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах завшаан тохиосон билээ. Хятадын талаас намайг ихэд анхааралтай ажиглаж, тандаж байсан ч би Энэтхэгт дүрвэн ирж чадсан юм. Энэхүү агуу том улсын хойд, урд, зүүн, баруун гэлтгүй олон муж, хотоос мянга мянган хүн намайг зорин ирдэг. Энэтхэгийн ард түмэн, буддын сургаалд итгэдэг эсэхээсээ үл хамааран, миний үйл хэргийг ихэд үнэлэхийн сацуу надтай уулзахдаа баяртай байдаг  билээ. Тиймээс би урт наслах тусмаа хамаг амьтан хийгээд шашиндаа тус хүргэж чадах байх гэж боддог."

"Энэтхэг даяар би маш олон хүнтэй он удаан жил сайхан нөхөрлөж ирлээ. Хятадад буддын шашин дахин сэргэж байгаа тул тэнд ч мөн сургаал номоо дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж болох байх гэж би үздэг. Бурхан багшийн айлдсан сургаалыг түгээх замаар бусдад туслахыг хичээж байна."

Дээрхийн гэгээн гол дуганд цугласан олонд хандан үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсал. 2025 оны 5 сарын 7. Зургийг Тэнзин Чойжор.


"Намайг Төвөдөд төрөх үест Лхамо Лацо гэдэг нууранд тодорхой шинж тэмдэг үзэгдсэн тул Далай ламын хойд дүрээр тодруулсан тул өдгөө ч би буддын ном, сургаалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээсээр буй билээ. Ирэх хэдэн арван жилийн турш ч би мөн энэчлэн зүтгэж Бурхан багшийнхаа энэрэл  нигүүлслийн ачийг хариулна гэдэгтээ итгэж байна. Өнөөг хүртэл би чадах бүхнээ хийсэн билээ."

''Анх би Силинг нуурын хөвөөнөөс Далай ламын дүрд тодроод Лхас орж байлаа. Лхаст өндөр сэнтийд заларч байх үед тэр бүр хүмүүстэй уулзаад байх боломж хомс байсан ч Сэра, Бэрээвэн, Гандан  хэмээх номын их гурван төвд шаргуу суралцаж, шалгалт өгсөн юм. Лхас дахь Жохан хийдэд Их Монлам хурлын төгсөх шалгалтаа амжилттай өгсөн. Би аль чадахынхаа хэрээр суралцаж, хийх ёстой бүхнээ хийсэн. Миний хамгийн гол  багш нарын нэг нь ном хаялцах эрдэмд сургасан, сайхан сэтгэлт Нгодруп Цогни гэдэг хүн билээ. Миний хэлэх үг энэ хүрээд өндөрлөж байна. Даши дэлэг!"

Дээрхийн гэгээн цахилгаан шатаар доош бууж, машинаар өргөө рүүгээ буцан морилох зуураа замын хажуугаар эгнэсэн хүмүүс рүү гар  даллахад тэдний нүүрэнд баярын мишээл тодорч байлаа. 

Орчуулсан Д.Дуламжав 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт