Амарвати, 2006 оны 1-р сарын 11 (www.tibet.net) – Өнөөдөр үдээс хойш Дээрхийн гэгээнтэн Далай лам Андра Прадеш мужийн засаг дарга Сушил Кумар Шиндэтэй болон бусад 30 гаруй хүнийг хүлээн авч уулзав. Мужийн захирагч Дээрхийн гэгээнтэнд хүндэтгэл илэрхийлэн, Бурхан багшийн дүр болон цэцэг өргөн барив. Дээрхийн гэгээн хариуд нь Төвөдийн уламжлалт хадаг, Ногоон дарь эхийн дүр бэлэглэв. Тэд 15 минут орчим уулзсан бөгөөд Дээрхийн гэгээнтэн мужийн захирагч, түүний дагалдан яваа хүмүүст Дүйнхорын вангийн талаар танилцууллаа. Маргааш Дээрхийн гэгээнтэн Дүйнхорын урьдчилсан авшиг хүртээх ёслолыг хөтөлнө.