Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ цахим хуудас нээх ёслолд оролцлоо 2015 он 5 дугаар сар 9

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Кангра, 2015 оны 5 дугаар сарын 9 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн амьдардаг Дарамсала хотоос холгүй орших эртний хот Канград өнөөдөр уригдлаа. Түүнийг тус хотод морилон ирэхэд Балажи эмнэлгийг үндэслэгч Шри Балажи, мэдээллийн шинэчлэлийн байгууллагыг санаачлагч, доктор Ражеш Шарма болон Химачал Прадеш мужийн Хууль тогтоох байгууллагын гишүүн, засгийн газрын Орон сууц, хот, орон нутгийн төлөвлөлтийн сайд ноён Судхир Шарма нар угтан авав. Эмнэлгийн байртай залгаа орших мэдээллийн шинэ байгууллагын байранд Дээрхийн Гэгээнтнийг урин залсан юм. Эндээс Himachalabhiabhi.com цахим хуудас хоёр хэл дээр мэдээ гаргах ажээ.

Анил Патвар арга хэмжээний өмнө Дээрхийн Гэгээнтнээс товч ярилцлага авахдаа, ерөнхий сайд Нарендра Моди дараагийн долоо хоногт Хятадад айлчлахдаа ямар сэдвийг хөндөх бол гэсэн асуултыг тавьсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ цахим хуудасны нээлтэд оролцлоо


Анил Патвар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Кангра, 2015.5.9.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Ерөнхий сайдын хувьд тэр ямар сэдвээр ярихаа надаас сайн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа ч, Энэтхэг, Төвөд хоёр орныг 1000 жилийн түүхтэй өвөрмөц харилцаа холбож байдгийг тэр хөндөх болов уу гэж найдаж байна. Бидний бүх мэдлэг Энэтхэг орноос ирсэн учраас бид багш шавийн нандин барилдлагатай. Үнэн чанартаа эртний Энэтхэгийн соёл болох Төвөдийн өв соёлыг хадгалан үлдээх асуудалд өнөөдөр би маш их анхаарал тавьж байна. Бид буддын номыг дагадаг, энэ номыг Бурхан Багш Энэтхэгт айлдсан бөгөөд саяхан ерөнхий сайд Делид болсон Будда Пурнима ёслолд өөрийн биеэр морилон ирсэн билээ. Төвөдөд бидний хадгалан үлдсэн уламжлал бол Наландагаас эхтэй бөгөөд энэ уламжлалыг Шантаракшита гэгээн бидэнд өвлүүлсэн юм.”

“Төвөдөөс эх авч, тэрбум гаруй хүн ундаалж байдаг Брахмапутра болон бусад гол мөрний тухай асуудлыг тэр мөн хөндөн яриасай гэж бодож байна” хэмээн Далай Лам хариуллаа.

Дараагийн төрөлдөө ямар хүн болж төрөхийг хүсч байна гэсэн асуултад тэрээр “Эмэгтэй хүн ч юм билүү?” хэмээн хошигнон хэлснээ Далай Лам эмэгтэй хүн болж төрөх магадлал байж болох талаар нэг удаа францын сэтгүүлчид тайлбарлаж байснаа хүүрнэв. Хойд төрөлдөө эмэгтэй хүн болон төрсөн өөр нэгэн хувилгааны жишээг мөн тэр эш татлаа.

“Би хувьдаа хаана эргэж төрөхөө мэдэхгүй ч, нэгэн залбирлыг байнга санаж явдаг.

Хязгаар үгүй орчлон цэлийн буй цагт
Хамаг амьтан оршин буй үед
Хорвоог зовлонгоос ангижруулахын тулд
Би бээр амьд байх болтугай

“Их сэтгэгч, гайхалтай хувраг байсан нэгдүгээр Далай Лам одоогийн миний насанд хүрэх үедээ шавь нартаа насан өндөрт хүрч байгаагаа хэлэхэд тэд түүнийг Ариун Газарт төрөх байх хэмээн боджээ. Гэтэл Далай Лам үүнийг огтхон ч хүсээгүй гэдгээ хэлсэн байна. Бусдын зовлонг нимгэлэх шаардлагатай тэр газарт тэр дахин төрөхийг хүссэн.”

Далай Лам энх тайвны бэлэг тэмдэг болсоор байгааг үл харгалзан, Хятадын эрх баригчид яагаад түүний талаар буруу төсөөлөлтэй байдаг талаар түүнээс асуухад, “Тэд аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс харах хандлагатай байдаг” хэмээн хариулав. Тэрээр Соёлын хувьсгалыг жишээ болгон ярьсан бөгөөд хувьсгал ид явагдаж байх үед бүгд магтан сайшааж байсан гэлээ. Хувьсгал дуусах үед сайн муу талууд байсан хэмээн тодорхойлж байсан бол нэлээд хугацааны дараа сүйтгэх чанартай байсан хэмээн дүгнэсэн. Үүгээр юмсыг бодитоор дүгнэхийн хүндрэл харагдаж байгаа билээ.
1.3 тэрбум хятад хүн найдвартай, баттай мэдээллийг авах эрхтэй бөгөөд ингэснээр тэд буруу, зөвийг ялгаж дүгнэх боломжтой болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Харьцуулалт болгон тэрээр Энэтхэгийг дурдаад, эрх чөлөө цэцэглэсэн гайхамшигт улс хэмээн магтлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний нэг, сүүлийн 56 жилийн турш Энэтхэг оронд амьдарч байгаа нэгэн хэмээн тэмдэглэн хэллээ.

“Би бол Энэтхэгийн элч, Энэтхэг орны хүү бөгөөд хэрвээ та надаас амьдралынхаа ихэнх цагийг хаана өнгөөрснийг маань асуувал Химачал Прадеш гэж би хариулна. Тиймээс Химачал хүмүүст мэнд дэвшүүлэхийн хамт тэдэнд амжилтаас амжилтад өртөөлөн явахын ерөөл дэвшүүлж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ цахим хуудасны нээлтэд оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Himachalabhiabhi.com цахим хуудсын
нээлтийн ажиллагааны үеэр. Энэтхэг, Химачал Прадеш, Кангра,
2015.5.9. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДоктор Ражеш Шарма болон доктор Судхир Шарма нарын хамт Далай Лам шинэ сайтын нээлтийн туузыг хайчилсны дараа тэрээр компьютер бүхий ширээний ард сууж, Himachalabhiabhi.com цахим хуудсыг Анил Патварын тусламжтайгаар нээн ажиллууллаа.

Энэ арга хэмжээг тохиолдуулан цугласан 200 орчим хүнд тэрээр хандан, энэ төрлийн үйл ажиллагаанд анх удаа оролцож буй, компьютер хэрэглэх талаар маруухан хэмээн хэлэв.

“Гэсэн ч,” хэмээн тэр хэлээд, “компьютер бол 21 дүгээр зууны салшгүй нэг хэсэг бөгөөд энэ эрин зуунд хүмүүсийн хандлага хүртэл өөрчлөгдөж байна гэж би боддог. Хүмүүс хүндрэлтэй асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэхээс зайлсхийж, байгаль орчиндоо илүү их санаа тавих болж, баян, ядуугийн ялгааг арилгах арга замыг хайх боллоо. Авилга, хээл хахууль хэр их газар авсныг тэд ухаарах тусам, төдий чинээгээр авилгатай тэмцэх болно. Учир нь ард иргэдийн мэдлэг мэдээлэл өсөн нэмэгдэж байна. Хүн гэдэг амьтанд заяасан онцгой чанар бол бидний оюун ухаан бөгөөд түүнийг ашиглахын тулд бидэнд илүү их, илүү сайн мэдээлэл хэрэгтэй.

Дэлхийн хамгийн их хүн ам бүхий ардчилсан улсад мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийн өөр нэг үүрэг нь хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх явдал билээ. Гэхдээ дан ганц тархийг боловсруулснаар хүмүүс аз жаргалтай амьдарна гэсэн баталгаа байхгүй. Бид хүмүүст нигүүлсэл, сайхан сэтгэлийн тухай мэдлэгийг мөн олгох хэрэгтэй бөгөөд ингэснээр хүн, гэр бүл, нийгэм аз жаргалтай байж чадна” хэмээн тэр айлдав.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт