Дарамсала - Дээрхийн гэгээнтэн Далай лам өнгөрсөн жилийн айлдвар болох "Бодьсадвын явдалд орохуй"-гаас үлдсэн бясалгалын бүлэг, Жигмэдванбуугийн "Эрдэнийн эрих" судар, Гэвш Ланританба Доржсэнгийн айлдсан "Оюун судлахуйн найман бадагт"-ыг таван өдөр тайлбарлан хөтөлж дүүргээд, Солонгосын сүсэгтнүүдийн асуултад хариулж байна.