Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламыг олон зуун хүн халуун дотноор угтав. 2009 он 6 дугаар сар 2

Түгээх

Зураг. Шашин хоорондын залбирал, мөргөлийн цуглааны үеэр олон нийт Дээрхийн гэгээн Далай ламыг угтан мэндчилж буй нь... Зургийг Рагнар Аксельссон.

Исланд улс, Рейкьявик хот. 2009 оны 6 дугаар сарын 1. Дээрхийн гэгээн Далай лам Исланд улсад анх удаа айлчилж буйтай холбогдуулан өнөөдөр тус улсын нийслэл Рейкьявик хотын алдартай сүм Хатльгримскиркьяд 1200 гаруй хүн цугларч, сүмийн танхим дүүрэн хүнтэй байлаа. Сүмд орж орж чадаагүй олон хүн Далай ламыг гарч ирэхийг гадаа нь хүлээж байв.

Нобелийн Энх тайвны шагналт, Төвөдийн удирдагчийг Исландын хамба лам, эрхэмсэг Карл Сигурбьёрнссон Рейкьявик хотын сүмд зохион байгуулсан “Энх тайван ба залбирал” сэдэвт шашин хоорондын тусгай уулзалтад үг хэлэхийг урьжээ. 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжлэх Далай ламын айлчлалтай давхцуулан зохион байгуулсан энэхүү олон нийтийн арга хэмжээнд исламын шашинтнууд, Исландын католик сүм, Бахайн шашны нийгэмлэг, Исландын Оросын үнэн алдартны сүм тэргүүт олон шашин, итгэл үнэмшлийн төлөөлөгчид оролцсон байна.

Зураг. Шашин хоорондын тусгай уулзалтын үеэр Исландын хамба лам Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авч буй нь... Зургийг Рагнар Аксельссон.

Хамба лам Сигурбьёрнссон Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авахдаа Төвөдийн удирдагчийн энх тайван, итгэл найдварын төлөө тууштай зүтгэж ирснийг дурджээ. Тэрээр, “Таны 50 жилийн өмнө орхин гарахаас өөр аргагүй болсон эх орон, төвөдийн ард түмний зовлон зүдгүүр бидний сэтгэлд гүнзгий хүрлээ. Бид, исландчууд, эрх чөлөөгөө эрхэмлэдэг жижиг үндэстэн. Тиймээс дарангуйлалд өртөхийн зовлонг машид ойлгодог. Хүчирхийлэл, үзэн ядалт, өшөө авалт улам бүр газар авч буй энэ дэлхийд энх тайван, энэрэл нигүүлсэл, эвлэрлийг тууштай харуулж буй таны үйл бүхэн бид бүгдэд гэрэл гэгээ болон туссаар байна. Таны ард түмэн, улс үндэстэн, шашин хоорондын харилцан ойлголцол, хүлээцтэй байдал, хайрыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийж буй үйлсэд хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлэхийг хүсэж байна. Энэ бол өнөөгийн дэлхий дахины сонсож, сэтгэлдээ шингээх шаардлагатай илгээлт билээ” хэмээн хэлжээ.

Дээрхийн гэгээн Далай лам уулзалтын үеэр Исланд улсад анх удаа айлчилж буйдаа баяртай буйгаа илэрхийлээд, олон нийтийн өмнө оролцож буй анхны арга хэмжээ нь шашин хоорондын уулзалт байгаад машид сэтгэл хангалуун буйгаа хэлжээ. Энэ нь шашин хоорондын эв найрамдлыг дэмжих өөрийн гол зорилгуудын нэгтэй нийцэж байгааг ч онцолсон байна.

“Энх тайван ба итгэл найдвар” сэдвийн хүрээнд үг хэлэхдээ “Ирээдүйг хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй учир амьдралаа итгэл найдварт тулгуурлан авч явах нь зүйтэй. Хүн итгэл найдвараа алдвал заримдаа амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг тул итгэл найдвараа хадгалж, энх тайван, хүчирхийлэл үл хэрэглэх замаар явах нь хавьгүй дээр билээ. Дотоод амар амгаланг төлөвшүүлэх замаар бид дэлхий дахинд тогтвортой, урт удаан хугацааны энх тайвныг цогцлоож чадна. Бүх шашин, итгэл үнэмшил энх тайвныг түгээн дэлгэрүүлэх ижил чадвартай шүү дээ. Шашин нь асуудал үүсгэх бус, харин асуудлыг шийдвэрлэх арга зам байх ёстой” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээн Далай ламыг Исланд улсад урих санаачилгыг анх гаргасан “Исланд дахь Далай лам” бүлгийн зохион байгуулах хорооны тэргүүн Торхалла Бьёрнсдоттир Далай ламын айлчлал орон нутгийн хүмүүст эерэг нөлөө үзүүлж буйг дурджээ. Тэрээр “Дээрхийн гэгээн Далай лам манай улсын олон хүнд хүрч чадлаа. Исландын хүн амын 1% нь олон нийтийн айлдварт оролцох тасалбар худалдан авчээ. Тэрбээр хүн бүрийн сэтгэлийг нээж, исландын ард түмний ийм хүнд цаг үеийг туулж буй энэ үед итгэл найдвар өглөө” хэмээжээ.

Исланд бол 300,000 орчим хүн амтай жижиг улс бөгөөд эдийн засгийн томоохон хямралын нөлөөнөөс хараахан гараагүй байна. Дээрхийн гэгээний айлчлал ард түмэнд итгэл найдвар төрүүлж, хөрөнгө мөнгө дангаараа аз жаргалыг авчирч чадахгүйг ухааруулахад хамгийн тохиромжтой цаг үед тохиолоо гэж олон хүн үзэж байв. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид маргааш болох олон нийтэд зориулсан айлдварын сэдвийг “Энэрэл нигүүлсэл, үнэт зүйл хийгээд аз жаргал” хэмээн сонгосон байна.

Сүмд болсон шашин хоорондын уулзалтын үеэр Далай ламын хэлсэн үг янз бүрийн бүлгийнхний дунд эерэг уур амьсгалыг буй болгожээ. Хамба лам болоод бусад шашны төлөөлөгч Дээрхийн гэгээн Далай ламыг үдэж өгөхөөр сүмийн гадна хүлээж байсан машины цуваа руу явж байхад нэгэн эмэгтэй Далай лам дөхөж, “Исландад морилон саатаж, хүн бүрийн сэтгэлийг нээж өгсөнд баярлалаа” хэмээн хэлсэн байна. Мөн олон хүн инээмсэглэж, заримынх нь нүд баярын нулимсаар дүүрсэн байжээ.

Өглөө нь Дээрхийн гэгээн Энэтхэг улсын элчин сайд, айлчлалын зохион байгуулах хорооны гишүүд болон сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзав. Түүнчлэн Исландын хамгийн ууган сонины нэг “Morgunblaðið”-д ярилцлага өгч, хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ төвөдийн асуудлаас Исландын талаарх сэтгэгдэл хүртэлх олон асуултад хариулжээ. “Исландын тэнгэр Төвөдийнхтэй адил цэлмэг байна” хэмээн сэтгэгдлэ хуваалцсан байна.

Маргааш нь Дээрхийн гэгээн парламентын дарга Аста Рагнхейдурын урилгаар Исландын парламентад зочилж, Гадаад харилцааны хорооны гишүүдэд үг хэлэхээр төлөвлөжээ. Мөн Исландын Их Сургуульд зочлон, философи, шашин судлалын чиглэлээр ажилладаг тэргүүлэх эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний семинарт оролцох юм. Үүнээс гадна Исландын Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд тус тусдаа Дээрхийн гэгээн Далай ламтай уулзахаар товлосон байна.

Дээрхийн гэгээн Далай ламын Дани, Исландын айлчлалыг зохицуулж, түүнийг дагалдан яваа Лондонд төвтэй төлөөлөгч Цэрэндаш Таши “Засгийн газрын сайд нар болон улс төрийн бусад удирдагч Дээрхийн гэгээн Далай ламтай уулзахаар бидэнд хандаж буй нь түүний айлчлалыг олон нийт халуун дотноор хүлээн авч, эерэгээр хандаж, хүндэтгэж буйн тод илрэл юм” гэжээ.

Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалыг Исландын телевизийн сувгууд, сонин хэвлэлүүд өргөнөөр мэдээлж байна.

Мэдээллийг Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газраас бэлтгэв.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт