Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай ламыг Ромын хүндэт иргэн одонгоор шагнав. 2009 он 2 дугаар сар 10

Түгээх

Итали, Ром хот- Даваа гарагт Дээрхийн гэгээн Далай ламд Ромын хүндэт иргэн одон хүртээсэнд Төвөдийн оюун санааны удирдагч бээр эл завшааныг тохиолдуулан хүчирхийлэл үл хэрэглэх тухай үзэл санааныхаа төлөө тууштай зүтгэсээр байх болно гэдгээ дахин батлан илэрхийллээ.

Өдгөө 73 сүүдэр зооглож буй Дээрхийн гэгээн “Ромын хүндэт иргэн хэмээх хүндтэй одонгоор намайг шагнасан явдал нь хүч үл хэрэглэх үзэл санаа, үйл хэргийн төлөө тууштай зүтгэх урам зоригийг минь бадрааж байна. Энэ насаа дуустал эл зарчимдаа үнэнч хэвээр байх болно” хэмээн мэдэгдлээ.

Одон гардуулах ёслолын үеэр Ром хотын дарга Жанни Алеманно бээр 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан Далай ламд “Капитолийн өлөгчин чоно” /орч. Ром хотыг vндэслэгч Ромул, Рем хэмээх хоёр ихэр хүүг тэжээн өсгөсөн гэдэг домогтой/ гэдэг баримал гардуулсан бол, Дээрхийн гэгээн түүнд төвөд уламжлал ёсоор цагаан хадаг барив.

Ромын захирагч Алеманно Дээрхийн гэгээнийг хотын захиргааны байрандаа угтан хүлээн авч уулзахдаа “Таныг энд хүлээн авч байгаагаараа бид шударга бус байдал, хүчирхийлэл, дарангуйллыг ёс суртахууны үүднээс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Энэ бол ард түмний, бидний, хүн нэг бүрийн өөрийн гэсэн үндэсний онцлог, оюун санааны үнэт зүйл, өв соёлоо илэрхийлэх эрхийн төлөөх ёс суртахууны эсэргүүцэл мөн” гэв.

Хотын захирагч бээр Далай ламыг хотынхоо хүндэт иргэнээр өргөмжилж буйгаа “Хүч хэрэглэхээс татгалзаж, хүлээцтэй, энэрэнгүй байх үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө хичээн зүтгэж, хүний эрх болон өөрийн ард түмний эрхийн төлөө цуцалтгүй тэмцэж буйг тань үнэлж буйгаа илэрхийлж энэ одонг бид Танд гардуулж байна” хэмээн тайлбарлалаа.

Мөн тэрбээр “Бид бүгд Таныг дэмжиж, төвөд үндэстний өөртөө засах эрхийг бүрэн хүлээн зөвшөөрөхийг хүчтэй уриалж байна. Өөртөө засах эрх нь БНХАУ-ын Үндсэн хуулийн зарчимтай бүрэн нийцэж байгаа. Одооноос эхлэн Та манай хотын эрхэм хүндтэй зочин төдийгүй Ром хотын иргэн боллоо" хэмээн үгээ төгсгөв.

Далай лам хариу үг хэлэхдээ өөртөө хүлээсэн гурван үүргээ дурдав. Дээрхийн гэгээний гурван үүрэг нь:

  • Хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх (энэ нь аль нэг шашинд харьяалагдах, итгэхтэй ямар ч хамаагүй);

  • Шашин хоорондын эв зохицол, яриа хэлэлцээрийг дэмжих;

  • Төвөдийн асуудлыг шийдвэрлэх зэрэг болно.

Мөн тэрбээр “Намайг Ром хотод хүрэлцэн ирж, энэхүү хүндэт иргэний одонг хүлээн авч байгааг хараад төвөд зон олон минь өөрсдийгөө ганцаардахгүй, орхигдоогүй гэдгийг ойлгож мэдэрнэ гэдэгт итгэж байна” хэмээн хэллээ.

Хятадын зүгээс Төвөдөд хэрэгжүүлж байгаа дарангуйлал

“Маш ноцтой" байна.

Италийн нийслэлд морилон ирээд хэлсэн үгэндээ Далай лам бээр өнгөрсөн жил Хятадын эрх баригчдын зүгээс буддын шашны лам нарын эсрэг авсан хатуу арга хэмжээний улмаас Төвөд дэх нөхцөл байдал тун хүнд болсныг дурдлаа.

Мөн уугуул төвөд үндэстэн болон хятад иргэдийн дунд маш их бухимдал, зөрчил үүссэн тул нийгмийн нөхцөл байдал ч хүнд байгааг нэмж хэлэв.

Италийн парламентын 25 гишүүнтэй уулзахдаа Далай Лам тэднээс "чөлөөт ертөнцийн" парламент, Засгийн газруудыг "мөхлийн ирмэг дээр байгаа" Төвөдийн ард түмэнд туслахыг хүслээ.

50 жил эх орноосоо дүрвэн амьдарч буй Далай лам өөрөө ч тэр, Төвөдийн бусад удирдагчид ч тэр Хятадаас тусгаар тогтнохыг бус, харин илүү өргөн хүрээний өөртөө засах эрх олгохыг шаардаж байгаа бөгөөд үүндээ зөвхөн хүч үл хэрэглэх арга замаар хүрэхийг хүсэж байгаа гэдгийг хэлэв.

Сөрөг хүчин Ардчилсан намын гишүүд болох Маттео Мекаччи, Паоло Кончиа нар Ерөнхий сайд Силвио Берлусконигийн тэргүүлж буй баруун төвийн чиг баримжаатай Засгийн газарт төвөд зон олны зовлон зүдүүрийг үл тоож болохгүй хэмээн сануулж байлаа. Тэд “Энэхүү эмгэнэлт явдлын өмнө Италийн парламент, Засгийн газар гар хумхин сууж болохгүй” гэв.

Далай ламтай Засгийн газар болон төрийн удирдлагын түвшний удирдагч уулзаагүйг буруушаан "Энэ янзаар байвал Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой тусалж чадахгүй" гэж Мекаччи тэмдэглэжээ. Францын Ерөнхийлөгч Николь Саркози, Германы Канцлер Ангела Меркель нар Далай ламтай уулзаж байсантай адил тус улс ч мөн Далай ламыг хэлэлцээр хийх хэмжээнд авч үзэх учиртай. Чингэвэл "Хятадын зүгээс Далай ламтай хэлэлцээр хийхийг зөвшөөрөхөд түлхэц өгөх анхны алхам болно" гэж тэрээр нэмж хэлэв.

"Бид энэ бүхэн цаанаа улс төрийн үр дагавартайг ойлгож байгаа ч Хятад улс ардчилал ба авторитар дэглэмийн аль нэгийг сонгох хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүд мэдэгдлээ. .

Ром хотод хийсэн айлчлалынхаа дараа Далай лам Венец, Германы Баден-Баден хотыг зорив.

Орчуулсан Д.Дуламжав


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт