Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор 10,000 гаруй хүн цуглав 2010 он 4 дүгээр сар 12

Түгээх

Швейцар, Цюрих хот, 2010 оны 4 дүгээр сарын 12 - Өчигдөр үдээс хойш Цюрих хотын хамгийн том танхим болох Халленстадионд 10,000 гаруй хүн цугларч, Дээрхийн гэгээн Далай ламын "Бүх нийтийн үүрэг хариуцлага ба эдийн засаг" сэдэвт олон нийтэд зориулсан айлдварыг сонслоо. Хөтөлбөр Төвөд хэлний сургуулиудын хүүхдүүд Дээрхийн гэгээн болон үзэгчдийн өмнө төвөд дуу дуулснаар эхэлсэн байна.

Зураг. Дээрхийн гэгээн олон нийтэд зориулсан айлдварынхаа үеэр үзэгчдэд мэндчилж байна. (Зургийг Мануэль Бауэр)

Олон нийтэд зориулсан айлдварын дараа Дээрхийн гэгээн үзэгчдийн хэд хэдэн асуултад хариулав. Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуултад Дээрхийн гэгээн "Бид нэг тал нь хожиж, нөгөө тал нь хожигдохыг эрэлхийлээгүй. Бид яриа хэлцлээр дамжуулан (Хятад, Төвөд хоёрт) харилцан ашигтай байхыг эрмэлзэж байна" хэмээв.

Хятадын нэг тэрбум ард түмэн үнэнийг мэдэж, өөрсдөө дүгнэлт хийх эрхтэй тул Хятад улс ил тод байх ёстой хэмээн Дээрхийн гэгээн хэлсэн байна.

Айлдварын дараа Дээрхийн гэгээн Далай лам, хилийн чанад дахь Төвөдийн парламентын дарга Бямбацэрэн, Калон Трипа Самдон ринбүүчи нар Швейцар, Лихтенштайн дахь төвөдийн нийгэмлэгт хандан үг хэлэв. Мөн энэ үеэр Европ даяарх төвөдийн нийгэмлэгүүдийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг танилцуулсан байна. Нийтдээ 4,000 гаруй төвөд хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Зураг. Дээрхийн гэгээн төвөдийн нийгэмлэгийнхэнтэй мэндчилж байна. (Зургийг Мануэль Бауэр)

Нээлтийн үгэндээ Дээрхийн гэгээн Далай лам, энэ бол Швейцарт болж буй төвөдүүдийн хамгийн том цугларалт байх хэмээгээд, төвөдүүдийг Швейцарт үндэсний амьдралын хэв маягаа хадгалж байгаад нь баяр хүргэж, төвөдийн шашин, соёл, хэл, мөн чанарыг хадгалангаа залуу үеээ сайн асран халамжилж байгаа ахмад үеийнхэнд талархал илэрхийлэв. Мөн төрийн үйлчилгээг мэргэжлийн үүрэг даалгавартайгаа хослуулах нь чухал гэдгийг онцоллоо.

Бидний цөллөгт байгаа шалтгаан өөрчлөгдөөгүй бөгөөд бид үүнийг мартаж болохгүй гэж Дээрхийн гэгээн сануулав. "Төвөд дэх элэг нэгтнүүдэд маань тулгарч буй нөхцөл байдал маш ноцтой, аюултай байгаа. Тэд хилийн чанадад буй бидэнд маш их найдлага тавьж байгаа. Бид үүнийг хэзээ ч мартаж болохгүй" гэж Дээрхийн гэгээн хэлэв.

Бид иргэний дайн, гамшгийн улмаас дүрвэгсэд болоогүй, харин урилгагүй шинэ зочин Төвөдөд ирсэн учраас дүрвэгсэд болсон юм гэж Дээрхийн гэгээн хэллээ.

"Үхэн үхтлээ бид төвөдүүд хэвээрээ."

Орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт