Дээрхийн гэгээний "Бясалгал: Дээрхийн гэгээн Далай ламын эргэцүүлэл" ном Грэммийн “ШИЛДЭГ АУДИО НОМ” шагналыг хүртлээ. Тэрбээл шагнал өргөн барих ёслолын үеэр "Энэхүү шагнал хийгээд хүндэтгэлийг би ихэд талархан, омог үл төрүүлэн, даруу сэтгэлийг хичээн хүлээн авч байна. Үүнийг би эгэл нэг хүний амжилт бус, харин бидний зүгээс бүх нийтийн хүлээх хариуцлагыг сануулж ирсэн хамтын хүчин зүтгэлийг үнэлж буй хэрэг хэмээн үзэж байна. Энх тайван орших, энэрэх сэтгэлтэй байх, байгаль орчноо хамгаалах, хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл хэмээн ухаарах нь дэлхийн 8 тэрбум хүний сайн сайханд зайлшгүй чухаг гэдэгт би бээр чин сэтгэлээсээ итгэдэг билээ. Тиймээс энэ шагнал бидний эрхэмлэж ирсэн утга санааг илүү өргөн хүрээнд түгээхэд тус болно хэмээн машид баяртай байна" гэж айлдлаа.










