Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай ламын Вашингтон хотод хийж буй айлчлалын мэдээ 2010 он 2 дугаар сар 20

Түгээх

Дээрхийн гэгээн Далай лам энэ удаагийн айлчлалынхаа төгсгөлд Конгрессын номын санд зочиллоо. Номын санд түүнийг номын санч доктор Жэймс Биллингтон, Ардчиллын Үндэсний Сангийн ерөнхийлөгч Карл Гершман, Ардчиллын Үндэсний Сангийн удирдах зөвлөлийн дэд дарга Жүди Шелтон нар угтан авсан байна. Дараа нь Дээрхийн гэгээн номын сан дахь төвөдийн асар том цуглуулгын зарим үзмэрийг үзэж сонирхсны дотор 13-р Далай ламын Америкийн дипломатч, эрдэмтэн Уильям Рокхиллд 1908 оны 6 сарын 21-нд Хятадын Утайшаньд байхдаа бэлэглэсэн Гандан Лхавжама буюу багшийн егүзэрийг дүрсэлсэн танка байв.

Үүний дараа тэрбээр жижиг хүлээн авалтад оролцоод, хурлын танхим руу явлаа.

Номын санч Биллингтон эхлээд оршил танилцуулга хийж, номын сан болон төвөдийн цуглуулгын талаар тайлбарлав. Тэрбээр Дээрхийн гэгээн Конгрессын номын санд өмнө нь хоёр удаа зочилж байсныг дурдаад, номын сан бол жинхэнэ төлөөллийн төр гэдэг нь мэдлэг, түүнийг ашиглах эрх чөлөөнд суурилсан байх ёстой гэсэн ардчиллын итгэл үнэмшлийг илэрхийлдгийг дурдсан байна.

Дараа нь тэрбээр номын сангийн төвөдийн цуглуулгын талаар ярьсны дотор 1888-1892 оны хоорондох Рокхиллийн номын цуглуулга байв. Биллингтоны хэлж буйгаар 13-р Далай ламын Рокхиллд дурсгасан эд зүйлсийг түүхчид Төвөд, АНУ-ын хоорондох анхны соёлын шууд харилцаа байсан байж магадгүй гэж тодорхойлсон аж. Биллингтон өнөөдөр Дээрхийн гэгээнийг угтаж авах болсныгоо онцгой нэр төрийн хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, "Таны хүрэлцэн ирсэн нь Төвөдийн түүх, соёлын өв уламжлалыг хадгалан хамгаалах үйл хэрэгт онцгой анхаарч, хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм" гэжээ.

Үүний дараа тэрбээр Ардчиллын Үндэсний Сан (АҮС)-гийн дэд дарга Жүди Шелтоныг танилцуулав. Жүди хүрэлцэн ирсэн бүгдийг арга хэмжээнд тавтай морилохыг уриад, АҮС-ийн үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. АҮС нь Төвөдийн ард түмний ардчиллын төлөөх хүсэл эрмэлзлийг 20 гаруй жил дэмжиж ирсэн юм. Түүний хэлснээр эдгээр төслүүдэд цөллөгт буй төвөд иргэдийн дунд ардчиллын талаар мэдлэгийг сайжруулах, ардчилсан институцийг бий болгох, Төвөд, Хятадын хооронд ач холбогдол бүхий харилцааг нэмэгдүүлэх зэрэг багтсан аж. АҮС-ийн ерөнхийлөгч Карл Гершманыг үг хэлэхийг урихаасаа өмнө Жүди энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэд хэдэн хүндтэй эрхмийг танилцуулсны дотор Төрийн департаментын хуучин ажилтнууд болох Уильям Тафт, Паула Добриански нар болон Олон улсын Төвөдийн төлөөх аяны дарга Ричард Гир байлаа.

АҮС-ийн ерөнхийлөгч Карл Гершман цугласан хүмүүст хандан тус байгууллага яагаад Дээрхийн гэгээн Далай ламыг Ардчиллын гавьяаны одонгоор шагнахаар сонгох болсон шалтгааныг тайлбарлав. Тэрбээр "Бид өнөөдөр энд Далай ламын ардчиллын зарчим, үнэт зүйл, үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг хүндэтгэхээр цуглаад байна. Энэ хувь нэмрийг сайн ойлгож, нийтээр хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа. Дээрхийн гэгээн Төвөдийн ард түмний соёл уламжлалаа хадгалж үлдэх тэмцлийг манлайлж буйгаараа дэлхий дахинд алдаршиж, шашны удирдагч, энх тайвны зүтгэлтэн хэмээн хүндлэгддэг ч ардчилалд оруулсан түүний хувь нэмэрийг зохих ёсоор үнэлээгүй байлаа. Бидний өнөөдрийн зорилго бол Далай ламыг бидний амьдарч буй дэлхий ертөнцийн ирээдүйд онцгой ач холбогдолтой болгож байгаа зүйл болох итгэл үнэмшил, зорилгынх нь энэ талыг тодруулах явдал юм" гэв.

АҮС-ийн ерөнхийлөгч цааш нь, "Ардчиллын институци, үнэт зүйлс, зорилгыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, ардчиллыг хэрхэн амьдралын хэв маяг болгох үлгэр жишээг бидэнд харуулж, Төвөдийн ард түмний оршин тогтнол, соёл уламжлалыг хамгаалах үйлсээрээ дэлхийн энх тайван, хүн төрөлхтний харилцан ойлголцолд ч хувь нэмэр оруулсны төлөө Ардчиллын Үндэсний Сан Дээрхийн гэгээн Далай ламд Ардчиллын гавьяаны одонг гардуулж байгаадаа бахархаж байна" хэмээн үгээ дуусгалаа. Түүний хэлсэн үгийн бүрэн эхээр нь доор хүргэж байна.

Ингээд Карл Гершман, Жүди Шелтон нар хамтран Дээрхийн гэгээнд одонг гардуулж, үг хэлэхийг урилаа.

Дээрхийн гэгээн одонг хүлээн аваад хэлсэн үгэндээ энэхүү медалийг ардчилсан үнэт зүйлсийг сурталчлахад оруулсан өөрийнх нь өчүүхэн хувь нэмрийг үнэлж буй хэрэг гэж үзэж байна хэмээв. Тэрбээр ардчиллын үнэ цэнийг албан ёсны боловсролоор бус амьдралын туршлагаараа олж мэдсэн хэмээгээд хэрхэн гэдэг дээр хэд хэдэн жишээ татлаа. Тэрбээр 1942 онд долоон настай байхдаа Ерөнхийлөгч Рузвельтээс захидал, бэлэг хүлээн авчээ. Гэвч ямар ч хүүхдийн нэгэн адилаар тэрбээр хавьгүй чухал зүйл болох захидлыг үл тоомсорлож, бэлгийг илүү сонирхсон байна. Захидал хаачсаныг ч мэдэхгүй байсан тэрбээр өчигдөр буюу 68 жилийн дараа Ерөнхийлөгч Барак Обамагаас 1942 онд бичигдсэн захидлын хуулбарыг хүлээн авснаа ярив.

Хоёрдугаарт, Дээрхийн гэгээн албан ёсны арга хэмжээнүүдийн үеэр өдөр тутамдаа сэнтийд залрах шаардлагатай болдог байсан ч жирийн хүмүүстэй ойр дотно харилцдаг байсан бөгөөд Төвөд дэх гэрийнхээ үйлчлэгчидтэй ярилцаж, нийгэм дэх шударга бус байдал, тэдгээр хүмүүсийн санал гомдлын талаар мэдэж авдаг байснаа дурсав. Тэрбээр хэдийгэр өнгөрсөн хугацаанд Төвөдийн нөхцөл байдал Хятадын талаас сурталчилдаг шиг муу байгаагүй ч тодорхой хэмжээнд дутагдал, шударга бус байдал байсан хэмээн ярилаа..

Дээрхийн гэгээний дурсан ярьсан бас нэг зүйл нь 1954 онд Хятадад, 1956 онд Энэтхэгт хийсэн айлчлалууд байлаа. Энэ үеэр түүнд хоёр улсын парламентын үйл ажиллагааг ажиглах боломж гарчээ. Хятадын парламентын чуулганы үеэр нэгэн гишүүн шүүмжлэлтэй үг хэлж байх шиг харагдахад өөр нэгэн албан тушаалтан тэр даруйд нь түүнийг дуугүй болгож байсан талаар Дээрхийн гэгээн ярив. Эсрэгээрээ Энэтхэгийн парламентын үйл ажиллагааг ажиглахад дуу шуугиан ихтэй ч идэвхтэй, гишүүд нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй мэт санагдсан байна. Дээрхийн гэгээн тухайн үед Энэтхэгт айлчилж байсан Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлайтай уулзахдаа энэ талаар дурдаж байжээ. Дээрхийн гэгээнд энэ хоёр орны ялгаа нь авторитар болон нээлттэй нийгмийн хоорондох ялгааг харуулж байх шиг санагдсан байна.

Дээрхийн гэгээний хамгийн сүүлд ярьсан дурдатгал нь 1959 онд болсон Энэтхэгийн Ерөнхий сайд Пандит Нерутай холбоотой явдал байв. Дээрхийн гэгээн Ерөнхий сайд Неруд Төвөдийн асуудлыг НҮБ-ээр хэлэлцүүлэх талаар дурдсан байна. Гэвч Неругийн эсрэгээр зөвлөснийг үл харгалзан Төвөдүүд төлөвлөсөн ёсоороо асуудлыг НҮБ-д өргөн барьжээ. Ерөнхий сайд Нерутай дахин уулзах үедээ Дээрхийн гэгээн зөвлөгөөг нь сонсоогүйгээсээ болоод Ерөнхий сайдын хариу үйлдлээс бага зэрэг түгшиж байсан боловч Неру сэтгэл дундуур байгаа шинж тэмдэг огт үзүүлээгүй аж. Дээрхийн гэгээн тэр үед хүмүүс ямар нэг айдасгүйгээр бие биетэйгээ санал зөрөлдөж болдог ардчиллын үнэ цэнийг ойлгож байжээ.

Дээрхийн гэгээн иймэрхүү туршлагуудаар дамжуулан ардчиллын талаар суралцаж, үнэ цэнийг нь ойлгох завшаан олдсон юм хэмээв.

Дээрхийн гэгээн 1952 оны орчимд Шинэчлэлийн хороо байгуулан Төвөд дэх шинэчлэлийн үйл явцыг эхлүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авахад өөрсдийн шинэчлэлийн системийг бий болгох төлөвлөгөөтэй байсан Хятадын эрх баригчид үүнд таагүй хандсан аж. Тэрбээр 1959 оноос хойш хилийн чанад дахь улс төрийн системээ шинэчлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болжээ. 1969 онд Далай ламын институцийн ирээдүй Төвөдийн ард түмний гарт байгаа бөгөөд энэ нь тэдэнд ямар нэгэн ашиг тустай эсэхийг тэд өөрсдөө л шийдэх болно гэдгийг албан ёсоор тодорхой болгосон байна. Өөрийн үүргийн талаар тэрбээр 14-р Далай лам мэдээж хамгийн шилдэг нь биш ч, хамгийн муу нь ч бас биш хэмээн олонтаа хэлж байсан юм. Дээрхийн гэгээний ярьснаар 2001 онд улс төрийн эрх мэдлийг сонгуулийн зарчмаар сонгогдсон удирдлагад шилжүүлснээр ардчилсан өөрчлөлт явагдсан аж.

Уулзалтад оролцогчид дунд Хүний эрхийг хамгаалагчдын хурлын төлөөлөгчид байсанд Дээрхийн гэгээн завшааныг ашиглан тэдэнд хандаж, хийж буй ажилд нь гүнээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр хүний эрхийг зөвхөн хувь хүний асуудал гэхээсээ илүү нийт нийгмийн асуудал гэж үздэгээ ярив. Хувь хүний эрхийг хамгаалах нь нийгмийн хөгжил, дэвшлийг хамгаалж байгаа хэрэг бөгөөд боловсрол бол ардчилсан үнэт зүйлсийг сурталчлах гол хүчин зүйл мөн хэмээгээд, төвөдүүдийг дүрвэн гарсны дараа Төвөдийн Төв Захиргааны хамгийн эхний ажил нь сургууль байгуулах явдал байсныг дурслаа.

Дээрхийн гэгээн Төвөдөд үлдсэн төвөдүүдийг "бидний жинхэнэ дарга" хэмээн нэрлэж, Төвөдийн буддын соёлыг хадгалахын чухлыг онцоллоо. Дээрхийн гэгээн буддын шашныг буддын шинжлэх ухаан, буддын үзэл баримтлал, буддын шашин гэсэн гурван ангилалд хувааж ярьснаас эхний хоёр ангилал нь хүн бүрд хамаатай байхад, буддын шашин зөвхөн буддистуудад хамаатай хэмээв.

Үг хэлснийхээ дараа Дээрхийн гэгээн үзэгчдийн зарим асуултад хариулав. Үүнд ардчилсан Энэтхэг, Коммунист Хятад хоёрын аль нь ирээдүйд илүү ач холбогдолтой байх вэ гэсэн асуулт байлаа (Энэ асуултад Дээрхийн гэгээн "гэгээнтэн мэт Ерөнхий сайд" хэмээх Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхийн Энэтхэгийн нийгмийн мөн чанарын тухай хэлсэн үгийг жишээ татаж, Энэтхэгийн тогтолцоо яагаад илүү ач холбогдолтой болохыг тайлбарлав). Өөр нэг асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн Хятадын Коммунист удирдагчид түүний хэлсэн коммунист системийг "нэр төртэйгөөр" тэтгэвэрт гаргах тухай үгийг нухацтай хүлээж авах хэрэгтэйг онцлоод, ямар ч улс төрийн нам мөнхөд эрх барих боломжгүй гэж хэлэв. Хятадын Коммунист нам олон буруу зүйл хийсэн боловч үүний зэрэгцээ хүчирхэг Хятадыг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Тиймээс тэрбээр тус намыг нэр төртэйгөөр тэтгэвэрт гарах боломжтой юм гэж бодож байна хэмээв.

Дээрхийн гэгээн хүн төрөлхтний нийтлэг шинж чанар болон бид бүгд энэрэнгүй сэтгэлийн үндсэн дээр дотоод хүчээ хөгжүүлэх адил боломжтой гэдэг итгэл үнэмшлээ дэлгэрүүлэн тайлбарлаад үгээ дуусгалаа.

Жүди Шелтон Дээрхийн гэгээнд талархал илэрхийлээд, түүний "Аз жаргалын урлаг" номоос иш татаж, "Та бидэнд маш их аз жаргал бэлэглэлээ" хэмээв.

Конгрессын номын сан энэхүү арга хэмжээтэй давхцуулан хүмүүст үзүүлэхээр төвөдийн цуглуулганаасаа тусгай үзэсгэлэн гаргасан байна.

Уг арга хэмжээнд томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцлоо. Америкийн дуу хоолойн төвөд хэлний албаны Күнлэн нэвтрүүлэг өнөөдрийн дугаараа Капитол Хиллээс шууд дамжуулав. Улс төрийн болон бусад чухал үйл явдлуудыг сурвалжилдаг Америкийн кабелийн сүлжээ C-Span уг арга хэмжээг шууд нэвтрүүлгээр цацжээ. Үйл ажиллагааны бүрэн бичлэгийг http://www.c-spanvideo.org/pro... цахим хуудаснаас үзэх боломжтой.

Ардчиллын Үндэсний Сангийн арга хэмжээний дараа Дээрхийн гэгээн АНУ дахь айлчлалынхаа хоёр дахь хэсэг болох Лос Анжелес руу нисэхээр Вашингтон Ди Си хотын гадна орших Даллес нисэх онгоцны буудал руу хөдөллөө. Дээрхийн гэгээнийг нисэх онгоцны буудал дээр тусгай элч Лоди Жари, АНУ-ын Засгийн газрын Протоколын ажилтан, Энэтхэгийн Элчин сайдын яамны төлөөлөгч нар үдэж өгсөн байна.


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт