Исланд, Рейкьявик. 2009 оны 6 дугаар сарын 2. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр үдээс хойш Исланд улс дахь 2 өдрийн хөтөлбөрөө олон нийтэд зориулсан айлдвараар өндөрлүүллээ. 3000 гаруй хүн цугласан айлдварын үеэр сонсогчид түүний хэлсэн үг бүрийг анхааралтай сонсож байв.
“Энэрэл нигүүлсэл, үнэт зүйл хийгээд аз жаргал” сэдвээр үг хэлэхдээ Дээрхийн гэгээн Далай лам жинхэнэ энэрэл нигүүлслийг төлөвшүүлэн хэрэгжүүлэх нь илүү аз жаргалтай амьдрахын үндэс гэдгийг онцолжээ. Тэрбээр “Хүн өөрт нь эелдэг ханддаг хүмүүст төдийгүй бусад хүмүүст ч энэрэл нигүүлсэл түгээж болно” хэмээн айлджээ.










