Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 60 жилийн ойг тохиолдуулан хятадын эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, тариаланчид, хуульчид “Харти 08” хэмээх баримт бичгийг гаргасан нь надад ихээхэн урам зориг өгч байна. Тэдний улс төр, хууль эрх зүй, Үндсэн хуулийн шинэчлэл хийхийг уриалсан санаачилга сайшаалтай.
Ху Жиньтао даргын дэвшүүлсэн “эв зохицолтой нийгэм” байгуулах уриалга нь улам олон хятад иргэний илэрхийлж буй үзэл бодлыг хүлээн авч, хэлэлцэх боломж бүрдүүлж чадах сайшаалтай санаачилга гэж би хувьдаа үздэг. Хүмүүс хоорондоо харилцан итгэлцэж, айдас хүйдсээс ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, хууль дээдлэх ёс, шударга ёс, тэгш эрх хангагдсан цагт л эв зохицолтой нийгэм бүрэлдэн тогтоно.
Эв нэгдэл, тогтвортой байдлыг соёлт арга замаар хангахын төлөө хүчин чармайлт гаргахыг хятадын удирдлагад уриалж байна. Мөн энэ завшааныг ашиглан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө хоригдож буй Ху Жя болон бусад үзэл санааны хоригдлыг суллахыг БНХАУ-ын Засгийн газарт уриалж байна.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ ЛАМ
2008 оны 12 дугаар сарын 12










