АНУ, Нью-Йорк хот. 2009 оны 5 дугаар сарын 3. Төвөдийн оюун санаа, шашны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам америкчуудыг эх нутагт нь очиж үзэхийг уриаллаа. “Ингэснээр төвөдийн ард түмэн тэнд машид жаргалтай амьдарч байгаа хэмээх хятадын мэдэгдэл үнэн эсэхийг өөрсдөө нягтлах боломжтой” хэмээжээ.
Тэрбээр Манхэттэн хотод айлдвар айлдахдаа 1959 онд Хятадын эрхшээлийг эсэргүүцсэн бослого бүтэлгүйтсэний дараа эх нутгаасаа дүрвэсэн Төвөдийн тэргүүн Бээжингийн удирдлагууд “Төвөдүүд машид жаргалтай амьдарч байна” хэмээн байнга мэдэгддэгийг дурдав.
“Хятадын Засгийн газар асуудал байгаа гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Хэзээ ч хүлээн зөвшөөрч байсангүй. Тиймээс яг одоо дэлхий дахинд асуудал үнэхээр байгааг харуулах үүрэг олон улсын хамтын нийгэмлэгт бий хэмээн бодож байна. Хэрэв төвөдийн ард түмний олонх нь жаргалтай байгаа бол бидний мэдээлэл буруу болж таарна. Тэгвэл…”










