Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. Энэ өдөр ерөнхий сайд Модигийн мэндэлсэн өдөр бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам түүнд захидал илгээж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг даатган ерөөв.
“Энэтхэг улс дэлхийн хүчирхэг нэгэн улс болон хөгжин буй билээ. Энэ агуу улсын амжилт нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Би бээр өөрийгөө энэтхэгийн эртний сэцэн ухаанаас үүдэлтэй Ахимса, Каруна буюу энх тайван, эв найрамдлыг дэлхий дахинд толилуулж буй “Энэтхэгийн бахархалт элч” хэмээн үздэг.
Надад болоод миний төвөд ахан дүүст 67 жилийн турш халуун дотно сэтгэлээр, өгөөмөр зочломтгой зангаар хандаж буй Энэтхэг улсын Засгийн газар болоод таны сайхан улсын ард түмэнд машид талархал илэрхийлье” хэмээсэн байна.
Дээрхийн гэгээн Далай лам захидлынхаа төгсгөлд дахин сайн сайхныг хүсэж, ерөөл өргөжээ.










