Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай лам Кантербери хотын шинэ хамба лам, эрхэм дээд Сара Муллаллид чин сэтгэлийн баяр хүргэж захидал илгээв. Тэрбээр захидалдаа...
"Энэхэн дэлхий ертөнц минь гүн гүнзгий олон сорилттой тулгарч байгаа бөгөөд хүний соёлын суурь үнэт зүйлсийг сорьсоор байна. Шашны тэргүүнүүдийн хувьд бидэнд энэ үнэт зүйлсийг дахин баталгаажуулж, олон нийтийн анхаарлын төвд авчрах машид том, тусгай хариуцлага ногдож байна хэмээн би бээр итгэнэм. Дэлхийн бүх агуу шашин энэрэл нигүүлсэл, тэвчээр, өөрийгөө жолоодох сахилга бат, сэтгэл хангалуун байдлыг зөвлөдөг бөгөөд тэдгээрийг хэрхэн төлөвшүүлэх талаар сургаалыг айлддаг билээ. Энэ бол хүн төрөлхтний утга төгөлдөр хуваалцаж болох чанарууд юм.
Эрхэм таныг Англикан сүмийг тэргүүлэх анхны эмэгтэй хамба лам болж буйд би бээр машид баяртай байна. Эмэгтэйчүүд бусдын сайн сайхны төлөө, ялангуяа энэрэнгүй байдлын хувьд илүү мэдрэмжтэй байдаг гэдгийг шинжлэх ухааны олон судалгаа, нотолгоо улам бүр харуулж байна. Тиймээс эмэгтэйчүүд манлайлж буй энэхэн ертөнц илүү ойлголцолтой, энх тайванч байх болно гэдэгт би бээр чин сэтгэлээсээ итгэж байна. Та бол итгэл найдварын гэрэл гэгээ билээ" хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай лам тус баярын захидлаа өөрийн залбирлаар төгсгөжээ.










