Саяхан Ладакт ислам, буддын шашинтнуудын дунд үймээн самуун болсон талаар сонсоод маш их гуниглаж байна. Ийм хүч хэрэглэсэн үйлдэл гарсан нь тун харамсалтай хэрэг. Би Ладакийн ард иргэдээс тайван байж, дахин хүч хэрэглэхгүй байхыг хүсэж байна.
Буддын шашинтан болон хүч үл хэрэглэх үзлийг баримтлагчийн үүднээс би хүч хэрэглэх нь ямар ч асуудлыг шийдэхгүй гэдэгт бат итгэдэг. Хүчирхийлэл зөвхөн илүү их хүчэрхийлэлд л хүргэнэ.
Энэ хоёр шашныг дагадаг хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. Тэдний шашны эв нэгдлийг эсэргүүцэгч хүчнүүд энэ явдлыг харилцан өдөөн турхирахад ашиглаж болзошгүй. Иймд ладакчуудад энх тайвныг сахиж, эв нэгдлээ хамгаалахыг хүсэж байна.
ДАЛАЙ ЛАМ