Энэтхэг улс, Ладак мут, Лех хот. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Ладак мужид 20 хоногийн хугацаатай айлчлахаар морилон ирлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Лех хотоос гадна Занскар, Дурбук болоод бусад алслагдсан бүс нутгуудаар зочлохоор төлөвлөөд байна.

Дээрхийн гэгээн Далай ламыг тус мужийн Аялал жуулчлалын сайд Наваанрэгзэнжур дагалдан ирсэн бөгөөд онгоцны буудал дээр Ладакийн автономит уулын хөгжлийн зөвлөлийн (LAHDC) удирдах албан тушаалтнууд хүлээн авлаа.
Мөн угтан авах ёслолд тус бүс нутгийн шашны тэргүүнүүд, Мужийн хууль тогтоох зөвлөлийн гишүүд (MLCs) болоод бусад төлөөлөгчид оролцсон байна.
Дээрхийн гэгээн Далай лам нисэх онгоцны буудлаас шууд Лех хотоос 10км-ийн зайд орших Чогламсар сууринг чиглэн хөдөлсөн бөгөөд тэнд 4-5 хоног саатах төлөвлөгөөтэй аж. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, Дээрхийн гэгээний барааг харах гэсэн 35,000 гаруй хүн онгоцны буудлын ойр орчимд цуглажээ.










