Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Лех хотноо гүн ухааны хуралд оролцлоо. 2012 он 8 дугаар сар 4

Түгээх

Энэтхэг улс, Жамму Кашмир муж, Ладак, Лех хот. Дээрхийн гэгээн Далай лам Занскараас буцаж ирснийхээ дараа буюу 8 дугаар сарын 2-ны өглөө Лех хотын бурхны шашны төв хүрээлэнгээс зохион байгуулсан “Төвөдийн бурхны шашны дөрвөн томоохон уламжлал дахь төв үзлийн гүн ухааны тогтолцоо” сэдэвт дөрвөн өдрийн хурлыг нээлээ.

Тэрбээр нээлтийн үеэр “Төвөдийн бурхны шашны дөрвөн гол уламжлал нь гүн ухааны үзэл онолыг тайлбарлах арга барилаараа өнгөн хэсэгтээ ялгаатай мэт харагдавч угтаа тэдгээрийн гол санаа нь адил. Банчин Лувсанчойжижалцан айлдахдаа “Эдгээр үзэл онолыг туршлагатай бясалгагч шинжлэн үзвэл бүгд нэгэн ижил утга санаанд зангилагддаг” хэмээсэн байдаг”.

Дээрхийн гэгээн Далай лам Лех хотын Шивацэл талбайд дөрвөн өдрийн айлдвар айлдахаар хүрэлцэн ирэх үеэр бороон дунд зогсож буй сонсогчид.2012 оны 8 дугаар сарын 4. Зургийг: Жереми Рассел / OHHDL

Тэрбээр зарим чухал, нарийн гүн ухааны үзэл онолууд илэрхийлэгдэж буй хэлбэрээрээ ялгаатай боловч мөн чанарын хувьд адилхан гэдгийг дахин бататгав. Учир нь эдгээр нь бүгд оюун ухааны маш өндөр түвшний танин мэдэхүйн үр дүн хэмээн тэмдэглэлээ.

Дээрхийн гэгээн 8 дугаар сарын 3-ны өглөө орон нутгийн төвөд иргэдтэй уулзахаар “Төвөдийн хүүхдийн тосгон” хэмээх сургуульд зочлов. Уулзалтын үеэр Төвөдөд байх залуу насны хүсэл мөрөөдлөөсөө эхлээд цагаачлалын он жилүүд, улмаар Цагаачлалын парламент байгуулагдах хүртэлх Төвөдийн нийгмийг ардчилал руу шилжүүлэх бүхий л үйл явцыг эргэн дурслаа.

Мөн төв үзлийн талаар үнэлэлт дүгнэлт өгөхдөө тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь эхэндээ ихээхэн сэтгэл огшим санагдаж болох ч өнөөгийн нөхцөл байдалд алсдаа хэрэгжих боломжгүй болохыг тайлбарлав. Тайвань шиг өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхтай орон хүртэл тусгаар тогтнолын тухай ярьж эхлэх төдийд олон улсын дэмжлэг сарнидаг болохыг сануулсан юм. Түүнчлэн Гандан Повран засаглал болон сүүлийн үед хийгдсэн бусад шийдвэрлэх өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дээрхийн гэгээн Ладакийн өөртөө засах уулын хөгжлийн зөвлөлөөс (LAHDC) зохион байгуулсан албаны үдийн зоогт уригдан оролцов. Энэ үеэр талархлын үг хэлэхдээ Ладакчуудын өвөрмөц ижилсэл, соёлыг хадгалж үлдэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Ингэхдээ энэ нь зөвхөн өмсөж буй хувцас төдий бус харин тэдний үнэт зүйл, сэтгэлгээний онцлогийг хамгаалахад оршино гэдгийг онцлов. Мөн удирдлагуудад хандан хичээнгүйлэн ажиллахын зэрэгцээ ажил хэрэгтээ авилга, хээл хахууль нэвчихээс ямагт сэрэмжилж явахыг захисан юм.

8 дугаар сарын 4-ний өглөө шуурганы улмаас тэнгэр бүрхэг байсан ч Лех хотын Чогламсар дахь Живцал хийдийн талбайд цугласан 40,000 орчим хүний сүсэг бишрэл, урам зоригийг мохоож чадсангүй. Шиврээ бороо орж эхэлсэн хэдий ч өнцөг булан бүрийн, түүн дундаа Чантаны нүүдэлчин бүс нутгаас ирсэн иргэд, Лех хотод амьдарч буй төвөдүүд болоод жуулчид Дээрхийн гэгээний айлдварыг сонсохоор олноор хуран цуглажээ.

Дээрхийн гэгээн Далай лам дөрвөн өдрийн номын айлдварынхаа эхлэлийг тавьж байна.2012 оны 08 дугаар сарын 04. Зургийг: Жереми Рассел / OHHDL

Дээрхийн гэгээн “Шашны ном сургааль сонсох үед таны сэтгэлийн сэдэл маш чухал юм. Үнэндээ хэрэв та номын үйлийг зөвхөн амиа тэжээх, амьжиргаагаа залгуулах хэрэгсэл болговол амжилтад хүрэх магадлал тун бага.

Би хаана ч ном айлдсан бай тэрхүү айлдвар нь жинхэнэ, уг сурвалжаараа байх ёстойг ямагт онцолдог. Бидний хуваалцаж буй энэхүү сургаал бол анх Хамба Шантаракшитагийн Наланда их сургуулиас уламжлан авчирсан тэр л ном билээ. Наландагийн уламжлалд Винайн ёс буюу гэлэнгийн сахил сахилгыг чанд сахихыг онцгойлон үздэг байв.

Жишээлбэл, гэлэн хүн урт ханцуйтай хувцас өмсөх ёсон үгүй. Харин тарнич буюу гэртээ суудаг даяанчид цагаан нөмрөг өмсөх ёстой гэдэг нь маш тодорхой заагтай зүйл. Зөвхөн номд суухын тулд гэлэн хүний хувцас өмсөж дүр эсгэх, эсвэл гэлэн хувцас өмссөн мөртлөө үсээ урт ургуулах зэрэг нь аль аль нь зохимжгүй үйлдэл юм” хэмээн айлдвараа эхлэв.

Цугласан олны дунд жуулчин олон байгааг анзаарч, нэгэн зүйлийг зөвлөв. Тэрбээр “Хүн өөрийн төрөлх шашнаа шүтэж үлдэх нь илүү дээр бөгөөд аюулгүй. Гэсэн ч бурхны шашныг сонирхох эсэх нь тухайн хүний бүрэн эрх, хувь хүний сонголт юм. Хэн нэгнийг бурхны шашинд заавал орохыг шаардах эсвэл ятгах тохиолдол хэзээ ч байж болохгүй. Үнэндээ Бурхан багш өөрөө ч шавь нартаа хандан миний айлдсан бүхнийг зөвхөн надад үзүүлэх хүндэтгэлийн үүднээс сохроор хүлээн авах бус, харин өөрсдөө шинжлэн судалж, үнэхээр үнэ цэнтэй гэж үзсэн цагтаа л амьдралдаа хэрэгжүүлэхийг сургасан байдаг. Хэдийгээр энэ бүс нутагт ислам шашинтнууд болоод Христэд итгэгчид байдаг ч Ладакийн соёл нь үндсэндээ бурхны шашны соёлд суурилсан хадгалж хамгаалах ёстой нандин өв билээ” хэмээв.

Тэрбээр бага насандаа аливаа зүйл хэрхэн ажилладаг болохыг сонирхон судалдаг байсан дурсамжаа хуваалцан, сүүлийн гучаад жилийн турш эрдэмтэн судлаачидтай тогтмол өрнүүлж буй хэлэлцүүлэг, харилцан ярианыхаа талаар ярив. Шинжлэх ухаан нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хүний олон асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэрээр хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ нэгэн зүйлийг анхаарууллаа.

“Тухайлбал, шинжлэх ухаан

аливаа зүйлийг (жишээ нь, хойд төрөл) баталж чадаагүй байна гэдэг нь тэр зүйл байхгүй гэсэн үг биш юм. Урьд өмнө хүмүүс хий үзэгдэл, чөтгөр шулмаас айсандаа шашинд ханддаг байсан бол шинжлэх ухаан тодорхой хэмжээнд тэрхүү айдсыг нь үргээж чаджээ. Тиймээс одоо бид "XXI зуунд шашны ашиг тус юу вэ?" гэж асуух нь тун чухал болоод байна. Шашин гэдэг нь зүгээр л олон зуун дамжин ирсэн ёс заншлыг хадгалж үлдэх төдий зүйл үү эсвэл өнөөдөр биднийг илүү аз жаргалтай амьдрахад хувь нэмэр оруулж чадах зүйл үү? гэдгийг тунгаах хэрэгтэй” хэмээв.

Тэрбээр Бихар мужийн ерөнхий сайдын урилгаар тус мужийн нийслэл Патна хотод шинээр байгуулагдсан Буддын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцсон түүхээ ярив. Ерөнхий сайд Бихар мужийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө Бурхан багшийн адис жанлавыг гуйн залбирахад тэрбээр нэгэн зүйлийг хэлэхгүй байж чадаагүйгээ дурслаа. Хэрэв Бихар мужийн хөгжил зөвхөн Бурхан багшийн адис жанлаваас хамаардаг байсан бол энэ нутаг аль эрт хөгжин цэцэглэх байсан гэдгийг тэрээр онцолсон байна. Түүнчлэн, Бурхны адис жанлав нөлөөлдөг байлаа ч тэр нь чадварлаг Ерөнхий сайдын гар үйлдлээр дамжин хэрэгжих ёстойг хэлжээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн олонтой мэндчилж буй нь... 2012 оны 8 дугаар сарын 4. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Төвөдүүд бодит арга хэмжээ авахаас илүүтэй залбирал, тарнид хэт их найдсанаас болж эх орноо алдсаныг сануулаад, ладакчуудад хандан зөвхөн залбиралд найдах бус боловсрол болон зөв засаглалыг эрхэмлэхийг захилаа. “Учир нь Бурхан багшийн сургаалийн гол цөм нь шүтэн барилдлагын хууль буюу үйлийн үрийн хууль бөгөөд энэ нь бидний өөрсдийн үйлдэл л ирээдүйд болох бүх зүйлийн шалтгаан болдог гэсэн үг юм. Миний хэлсэн зүйлсийг эргэцүүлэн тунгааж, Бурханы шашин гэж яг юу болох талаар бодож үзээрэй. Хэрэв энэ нь танд сонирхолтой бөгөөд хэрэгцээтэй санагдаж байвал амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй” хэмээн захилаа.

Тэрбээр үргэлжлүүлэн маргааш тайлбарлах номнуудынхаа талаар дурдсан юм. Үүнд Баруун Төвөдийн хааны хүсэлтээр Жову Атиша Дипанкарагийн зохиосон “Бодь мөрийн зул” багтах бөгөөд Дээрхийн гэгээн энэхүү номын дамжлагыг Сэркон Цэншав ринбүүчийгээс хүртсэн байна. Мөн өөрийн багш нар болох Тагдаг ринбүүчий, Лин ринбүүчий, Трижан ринбүүчий нараас хүртсэн Зонхов ламын “Бодь мөрийн гурван эрхэм” номыг заах бөгөөд айлдвар маргааш үргэлжлэх ажээ.











  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт