Зураг. Дээрхийн гэгээн Далай лам шашны төлөөлөгчдийн хамт...
Португал улс, Лиссабон хот. 2007 оны 9 дүгээр сарын 17. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Лиссабон хотын лалын сүмд тус хотын гол шашны урсгалуудын төлөөлөгчидтэй хамт шашин хоорондын уулзалтад оролцлоо.
Хилийн чанадад буй Төвөдийн тэргүүн Дээрхийн гэгээн Далай ламыг Лиссабоны Лалын шашинтнуудын нийгэмлэгээс шашин хоорондын яриа хэлэлцээнд урьсан юм.
Энэхүү албан бус уулзалтад Лиссабоны ислам, христ, иудей, хиндү, бахай болоод буддын шашны нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцжээ.










