Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Нидерланд улсад хүрэлцэн ирэв. 2009 он 6 дугаар сар 3

Түгээх

Нидерланд, Амстердам. 2009 оны 6 дугаар сарын 3. Дээрхийн гэгээн Далай лам Исланд улсад анх удаа айлчилсныхаа дараа Исландын нийслэл Рейкьявик хотоос нисэж, Амстердам хотын Схипхол нисэх буудалд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн айлчлал нь Дээрхийн гэгээн Далай ламын Нидерландад хийж буй 6 дахь удаагийн айлчлал бөгөөд өмнө нь 1999 онд тус улсад зочилж байжээ. Түүнийг төлөөлөгч Дашвандан болон айлчлал зохион байгуулах хорооны гишүүд угтан авсан байна.

Дээрхийн гэгээн нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийж, Нидерландын томоохон телевизийн сувгууд, сонины сэтгүүлчид оролцжээ. Тэрбээр Нидерландад хийж буй айлчлалынхаа зорилго, Нидерландын нийгэм дэх хүүхдийн үүрэг, эмэгтэйчүүдийн байр суурийн талаар тавьсан асуултад хариулсан байна. Дээрхийн гэгээн Европт айлчлах болсон зорилгынхоо талаар нийгэмд энэрэл нигүүлсэл ямар чухал болох мөн шашин хоорондын хүлээцтэй харилцааг төлөвшүүлэх шаардлагын талаар ярихыг гол зорилгоо болгосноо хэлжээ.

Нидерланд улсын ерөнхий сайд Ян Петер Балкенендэ Дээрхийн гэгээнтэй уулзах хүсэлгүй байгаагийн талаар асуухад тэрбээр энэ айлчлал нь улс төрийн ямар нэгэн зорилгогүй бөгөөд албан тушаалтнуудад хүндрэл учруулахыг хүсэхгүй буйгаа илэрхийлжээ. Ерөнхий сайдын шийдвэрт хятадын шахалт нөлөөлсөн эсэх тухай асуултад “Энэ нь ерөнхий сайд Балкенендэгээс өөрөөс нь асуух ёстой асуулт байна” хэмээн хариулжээ.

Хүүхдийн нийгэмд гүйцэтгэх үүргийн тухайд Дээрхийн гэгээн Далай лам “Нидерландын хүүхдүүдэд зориулсан тусгайлан бэлдсэн илтгээлт байхгүй ч ерөнхийд нь авч үзвэл XX зуунд шинжлэх ухаан, технологи асар их хөгжихийн зэрэгцээ цус урсгасан олон үйл явдал тохиолдлоо. Харин XXI зуун энэрэн нигүүлсэхүйд суурилсан үнэт зүйлс хөгжих зуун байх ёстой. Миний үеийнхэн XX зууныг төлөөлж байсан бол өнөөгийн залуус XXI зууны хөгжил дэвшлийг төлөөлж байгаа билээ” хэмээн айлдсан юм.

Эмэгтэйчүүдийн үүргийн талаар ярихдаа Далай лам амьдралдаа хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн нь өөрийг нь өсгөн хүмүүжүүлж, энэрэл нигүүлслийн үнэт зүйлсийг зааж сургасан ээж нь байсныг онцолжээ. Тиймээс эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо түүний хувьд үргэлж онцгой ач холбогдолтой, дотно утга учиртай байсаар ирсэн байна. XXI зууныг энэрэл нигүүлслийн зуун болгох тухай түүний үзэл бодол нь орчин үеийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголттой нь мөн холбоотой ажээ. Дээрхийн гэгээн Далай лам нийгэмд эрэгтэйчүүд давамгайлж ирсэн нь удирдах чадварыг биеийн хүч чадалтай холбон ойлгодог байсан балар эрт үеийн нийгмийн тогтолцооноос үүдэлтэй гэж үзэж байгаагаа тайлбарлажээ.

Далай лам үдээс хойш Нидерландын “NOVA College Tour” телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. Энэ нэвтрүүлэг бол нэр хүндтэй зочдыг урьж, оюутнууд амьдрал, үзэл бодлынх нь талаар асуулт асуудаг, нидерландын алдартай нэвтрүүлэг юм. Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт, Америкийн улс төрч Жесси Жексон, Нидерландын улс төр, соёлын амьдралын олон нэр хүндтэй төлөөлөгч тус нэвтрүүлэгт оролцож байжээ.

Нэвтрүүлэг эхлэхдээ 1960-аад онд Нидерланд улс төвөдүүдэд тусламжийн гараа сунгаж байсныг дурдсан байна. Хандив, санхүүгийн тусламжийн ач холбогдлын талаар асуухад Далай лам “Төвөдүүдийн адил дүрвэгсэд бие даан амьдрах чадвартай болох хүртэл үзүүлсэн тусламжийг үргэлж талархан хүлээн авдаг билээ. Гэхдээ дүрвэгсэд ийм тусламжид дасаж, найдаж амьдрах бус, өөрсдөө шаргуу хөдөлмөрлөхөө үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн сануулсан байна.

Нидерланд улсын ерөнхий сайдтай уулзаж чадаагүй зэрэг олон улсын улс төрийн дэмжлэг дутмаг байгаагаас шалтгаалан тусгаар тогтнол бус, өөртөө засах эрхийг шаардах болсон эсэхийг Далай ламаас асуужээ. Тэрбээр энэ шийдвэрийг 1970-аад оны дунд үед, Хятад улс Соёлын хувьсгалын хүнд үеийг туулж байх үед гаргасан хэмээн тайлбарласан байна. Дүрвэн амьдарч байсан төвөдүүд хятадын эрх баригчидтай хэлэлцээр хийх шаардлага хэзээ нэгэн цагт тулгарна гэдгийг ойлгож, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлэх хамгийн боломжит зам нь “Дундад замын бодлого” гэж үзсэн ажээ. Иймээс уг шийдвэрийг Төвөд болон Хятадын нөхцөл байдлыг харгалзан гаргасан бөгөөд Нидерландын Ерөнхий сайдтай уулзаж чадаагүй явдалтай холбоогүй гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн 1979 онд өөрийн төлөөлөгч Дэн Сяопинтэй удаан хугацаанд уулзсан тухайгаа дурджээ. Тэр уулзалтаар Дэн Сяопин тусгаар тогтнолоос бусад асуудлыг хэлэлцэж болно хэмээн мэдэгдсэн байна.

Төвөдөд үүсээд буй нөхцөл байдал найдваргүй болсон эсэх тухай асуултад Дээрхийн гэгээн орон нутагт ноцтой асуудлууд буйг хүлээн зөвшөөрч, эдгээр нь өөрт нь ихээхэн санаа зовнилыг төрүүлж буйг хэлжээ. Тэрбээр Төвөдөд урилгагүй шинэ зочин ирсэн нь гол асуудал болсон хэмээн зүйрлэн хэлсэн боловч төвөдийн нөхцөл байдлыг Хятадын нийт хөгжлөөс тусад нь авч үзэх боломжгүйг онцолсон байна.

Дээрхийн гэгээн Далай лам хятадын хөгжлийг дөрвөн үе шатад хуваан тайлбарлажээ. Маогийн үед үзэл суртал давамгайлж байсан бол Дэн Сяопиний үед эдийн засгийн хөгжил нэн тэргүүнд тавигдсан байна. Харин Зян Зэминьгийн үед дундаж давхарга болоод чинээлэг хятадуудын тоо нэмэгдэж, нийгмийн тэгш бус байдал улам ихэсжээ. Үүний дараа Ху Жиньтаогийн үед бүс нутаг, нийгмийн давхаргуудын хоорондын зөрчил, тэгш бус байдлыг зохицуулах оролдлого өрнөсөн бөгөөд үүнийг “Эв найрамдалт нийгэм” хэмээн нэрлэж байв. Түүний үзэж буйгаар “Энэ нь Хятадын Коммунист нам шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвартайг харуулж байна. Өнөөгийн Хятад улс 30-40 жилийн өмнөх Хятад улсаас эрс өөр болжээ. Үүний илрэл нь Төвөдийн асуудалд санаа тавьж буй хятад сэхээтэн, уран бүтээлч, хуульч, зохиолчдын тоо нэмэгдэж байгаа явдал” хэмээн тэрбээр тайлбарласан байна.

Дээрхийн гэгээн Далай лам “2008 оны дүрэм” (Charter 08), 2008 оны 3 дугаар сарын үйл явдлын дараа төвөдүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн хятад хуульчид мөн Төвөдөд үүссэн нөхцөл байдлын талаарх Хятадын Коммунист намын байр суурийг шүүмжилсэн хятадын эрдэмтдийн сүүлийн үеийн тайланг жишээ болгон дурджээ. Эдгээрийг илүү өргөн хүрээнд авч үзвэл итгэл найдвар төрүүлэх үндэслэл болж буйг хэлсэн байна.

Танхимд сууж байсан нэгэн аяллын хөтөч Хятадын Засгийн газраас бий болгосон өнгөц дүр төрхийн цаадах бодит байдлыг Төвөдөд очсон жуулчид хэрхэн олж мэдэх боломжтой талаар асуужээ. Дээрхийн гэгээн Далай лам “2008 оны 3 дугаар сараас хойш Төвөдөд болсон эсэргүүцлийн ажиллагааг намйаг өдөөсөн хэмээн буруутгагдаж ирлээ” хэмээгээд, Төвөдөд үүссэн нөхцөл байдал болон хямрал хэрхэн бий болсныг нарийвчлан шалгахыг уриалсан байна. “Нуух зүйл огт байхгүй. Би та бүхнийг Төвөдөд очиж, бодит байдлыг нүдээрээ үзэээсэй хэмээн хүсэж байна. Хэрэв төвөдийн ард түмэн жаргалтай, одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байгаа гэх Хятадын Засгийн газрын мэдэгдэл үнэн бол Засгийн газар илүү олон хүнийг, ялангуяа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг урьж, өөрсдийн ярьж буй бодит байдлыг биечлэн харуулах хэрэгтэй. Мөн зөвхөн Төвөдийн Өөртөө Засах Оронд хязгаарлалгүй, Төвөдийн бусад бүс нутагт очиж, асуудлын шалтгааныг газар дээр нь судлан, ард иргэд минь үнэхээр жаргалтай байгаа эсэхийг нягтлахыг зөвлөж байна. Хэрэв бодит байдал өөр байвал Хятадын Засгийн газар нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, бодит үнэнтэй нүүр тулан, Төвөдөд илүү бодитой бодлого хэрэгжүүлэх ёстой” хэмээн хэлсэн юм.

“Өнгөрсөн жилийн үймээн самуун гэнэтхэн л, ганц удаагийн үйл явдлаас үүсээгүй, харин олон үе дамжин хуримтлагдсан шалтгаантай. Буруу бодлогын улмаас төвөдүүдийн дургүйцэл ихэд төрж, урам нь хугарсан. Үүнийг хятадын зарим эрдэмтэн ч хүлээн зөвшөөрдөг байна. Олон хятад хүн бодит байдлыг ойлгон, үзэл бодлоо илэрхийлдэг бөгөөд Хятадын Коммунист намын дотор ч зөөлөн байр суурь баримтлагчид болон хатуу чиг шугамыг дэмжигчид байдаг” хэмээжээ.

2008 оны 3 дугаар сарын 10-наас хойш Дээрхийн гэгээн Далай лам Хятадын Засгийн газраас заримдаа нааштай, заримдаа сөрөг шинжтэй, харилцан адилгүй дохио авч байжээ. Түүний үзэж буйгаар энэ нь намын дотор үзэл бодлын зөрчил өрнөж буйг харуулж байгаа бөгөөд тухайн үед хатуу чиг шугамыг баримтлагчид давамгайлж байв. Тэрбээр тэднийг асуудлыг зөвхөн нэг талаас нь харж, эрүүл саруул ухаанаар хандахгүй байна хэмээн шүүмжилжээ. “Төвөдүүд бол хүн төрөлхтний нэгээхэн хэсэг. Хүнийг зодож занчих замаар өөрчилж болохгүй. Харин учир шалтгаан, үнэнч шударга байдал, ил тод байдлаар нөлөөлөх ёстой. Хаалттай нийгэмд маш олон зүйл нуугдмал байдаг. Ийм нөхцөлд хүмүүс хэрхэн итгэлцэл бий болгож, хэрхэн эв найрамдалтай амьдрах вэ?” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хэлсэн байна.

Хятад хүмүүстэй, түүн дундаа хятад залуустай харилцаа тогтоох тухайд нэгэн төвөд оюутан нээлттэй сэтгэлээр харилцахыг хичээсэн ч олон удаа няцаасан хариутай тулгарснаа ярьжээ. Олон залуу хятад хүн төвөдүүдтэй нөхөрлөх, ойр харилцах хүсэлгүй байдаг тул найрсаг харилцаа тогтооход хүндрэлтэй байдгийг хэлээд, харилцаа зөвхөн нэг талаас өрнөхөөс хэрхэн сэргийлэх талаар асуусан байна.

Дээрхийн гэгээн 20 жилийн өмнө Тяньаньмэний үйл явдал болохоос ч өмнө төвөдүүдэд хятад хүмүүстэй уулзаж, харилцаа тогтоох бүх боломжийг ашиглахыг зөвлөж байснаа дурджээ. Тяньаньмэний үйл явдлын дараа зарим төвөд, хятад хүний хооронд харилцан ойлголцол нэмэгдсэн бөгөөд одоо олон хятад хүн Төвөдийн асуудлын талаар эргэлзэлгүй ярьдаг болжээ. “Эхэндээ харилцаа сөрөг өнгө аястай байж болох ч ярилцаж ойлголцохын хэрээр уур амьсгал сайжирдаг билээ. Төвөдүүд тууштай байх хэрэгтэй. Учир нь тэдний талд үнэн байгаа бөгөөд нуух, алдах зүйл үгүй юм. Бидний хүч бол жинхэнэ үнэн” хэмээн Далай лам айлдсан юм.

Өнгөрсөн оны 3 дугаар сараас хойших дипломат хүчин чармайлтын талаар ярихдаа Дээрхийн гэгээнээс итгэл найдвараа алдах үе байсан эсэхийг асуужээ. Тэрбээр Бээжингийн олимпын наадмын өмнө итгэл найдвар төрүүлсэн олон тэмдэг байсныг тайлбарласан юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ху Жиньтао Японд айлчлахынхаа өмнөхөн японы хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд Хятад, Төвөдийн яриа хэлэлцээр өрнөж буйг хүлээн зөвшөөрч, түүний ач холбогдлыг онцолжээ. Мөн “Шиньхуа” агентлаг хэлэлцээрийн талаар мэдээлсэн нь өмнө нь гарч байгаагүй үйл явдал байв. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яам янз бүрийн улсын элчин сайд нарыг дуудаж, хятадын тал болон Дээрхийн гэгээн Далай ламын төлөөлөгчдийн хооронд уулзалт болж буйг мэдээлсэн байна. Эдгээр үйл явдал Хятадын Засгийн газар яриа хэлэлцээрт нухацтай хандаж буйг харуулсан тул илүү бодитой байр суурь баримтлах болов уу гэсэн итгэл төрж байснаа Дээрхийн гэгээн Далай лам хэлжээ. Гэвч удалгүй энэ найдвар тасарсан аж. 7 дахь удаагийн уулзалт ихээхэн урам хугалсан үр дүнтэй өндөрлөжээ. Тэрбээр “Дундад замын бодлого” итгэлцлийг нэмэгдүүлж, газар дээрх бодит нөхцөл байдлыг сайжруулахад хүргэж чадаагүй зарим тал байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч “Дундад замын бодлого”-ыг үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг төвөдийн ард түмэн өөрсдөө гаргах ёстой гэж тэрбээр үзжээ. Харин Төвөдийн дотор болон гадна амьдарч буй төвөдүүдийн олонх уг бодлогыг дэмжиж байгаа гэдэгт бат итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Дундад замын бодлого” болон тусгаар тогтнолын талаар санал зөрөлдөөн байж болох ч хүчирхийллийн тэмцэл явуулах асуудал огт байхгүй гэдгийг Дээрхийн гэгээн Далай лам онцолжээ. Нөхцөл байдал хэчнээн хүнд байсан ч төвөдүүд хүчирхийлэл үл хэрэглэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа ч хэлсэн байна. Түүний тайлбарласнаар, “Төвөдийн тэмцэл нь үндэсний төдийгүй буддын шашны үнэт зүйлд суурилсан тэмцэл юм. Зорилго нь энэрэл нигүүлсэлд суурилсан нийгмийг цогцлоох учраас түүнд хүрэх арга зам нь ч энэрэнгүй байх ёстой. Иймээс тэмцэл хүчирхийлэлгүй, ил тод байх шаардлагатай аж. Зэвсэгт тэмцлийн тухай ярих амархан боловч бодит байдалд хэрэгжүүлэх нь машид хүнд бөгөөд хүчирхийлэл төвөдүүдийн хувьд амиа хорлохтой адил үр дагавартай” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам илэрхийлжээ. Тэрбээр Израил, Палестины жишээг дурдан, “Олон хүн зовж шаналж, амь насаа алдсан ч үүний үр дүнд юу өөрчлөгдсөн бэ? Ноцтой асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус, бодит байдалд тулгуурлан шийдвэрлэх ёстой. Бодит нөхцөл байдлыг судлахдаа төвийг сахихгүй бол бодитой дүгнэлтэд хүрэх боломжгүй” хэмээн айлдсан юм.

Нэгэн оюутан барууныхан Төвөдийг нэгэн төрлийн диваажин хэмээн төсөөлдөг нь төвөдийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэг болоод төвөдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг эсэхийг асуусан байна. Дээрхийн гэгээн “Төвөд хүн бүр Төвөдөө орчин үеийн хөгжилд хүрээсэй хэмээн хүсдэг. Төвөд улс материаллаг хөгжлөөр хоцрогдсон боловч оюун санааны хувьд өндөр хөгжилтэй билээ. Хятадын Засгийн газар Үндсэн хуульд заасан бодитой, утга агуулгатай өөртөө засах эрхийг хэрэгжүүлж чадвал БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдэх нь төвөдүүдийн өөрсдийн эрх ашигт нийцнэ. Эдгээр эрх цаасан дээр бичигдсэн ч бодит хэрэгжилт нь машид хангалтгүй байна. Хятадын Коммунист нам Үндсэн хууль болон шүүх эрх мэдлээс дээгүүр байр суурь эзэлж, үнэмлэхүй эрх мэдлээр үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Тиймээс “Дундад замын бодлого” нь салан тусгаарлахыг зорьдоггүй бөгөөд төвөдүүд өөрсдийн хэл, бичиг үсэг, шашин, философийн уламжлалаа хамгаалах, эмзэг байгаль орчноо хадгалан хамгаалах эрхтэй байх ёстой” хэмээн тайлбарласан юм.

Хятадын нэгэн экологийн мэргэжилтэн дэлхийн дулаарлын нөлөөг харгалзан, Төвөдийг Хойд болон Өмнөд туйлын дараах “Гурав дахь туйл” хэмээн нэрлэснийг Дээрхийн гэгээн Далай лам дурджээ. “Төвөдийн байгаль орчны асуудал зөвхөн 6 сая төвөд хүний асуудал биш бөгөөд Пакистанаас Хятад хүртэлх бүс нутгийн төвөдийн гол мөрөн усаар хангадаг 1 тэрбум орчим хүнд хамаатай юм. Дэлхийн дулаарал үргэлжилбэл төвөдийн мөсөн голууд хайлж, үер усны гамшиг нэмэгдэн, улмаар ган гачиг нүүрлэх бодит аюул бий” хэмээн машид анхааруулжээ.

Уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээн Далай лам XXI зуунд дэлхий дахины харилцаанд энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлыг эрхэмлэх шаардлагатайг дахин сануулж, хуучирсан ангилал, хуваарилалтаас татгалзахыг уриалжээ.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт