Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Окинава хотод айлчиллаа. 2012 он 11 дүгээр сар 12

Түгээх

Япон улс, Окинава хот. Дээрхийн гэгээн Далай лам 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Наха олон улсын нисэх буудалд газардлаа. Далай лам уг айлчлалыг зохион байгуулж буй хорооны гишүүдэд “Окинавад дахин ирсэндээ маш их баяртай байна. Энэ бол танай үзэсгэлэнт аралд хийж буй миний хоёр дахь айлчлал бөгөөд нутгийн иргэдтэй уулзан ярилцаж, соёл ахуйтай нь илүү ойроос танилцах завшаан гарна гэдэгт итгэж байна” хэмээв. Түүнийг арлын зүүн эрэг дагуух зочид буудалдаа хүрэлцэн ирэхэд нь Окинава хотын оршин суугчид угтан авч, магнайндаа адис авахаар урт дараалал үүсгэсэн байв.

Маргааш өглөө нь буюу 11-ний өдөр Дээрхийн гэгээн Дэлхийн II дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан "Конпакто" цэцэрлэгт хүрээлэнгээр зочлоод, Окинавагийн тулалдаанд амь үрэгдсэн Япон болон Америк цэргүүдийн оршуулгын газарт залбирал үйлдлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Дэлхийн II дайны үеэр Окинавад томилогдон ажиллаж байсан олон зуун багш, сурагчдын дурсгалд зориулагдсан Химэюригийн энх тайвны музейд зочилж буй нь. Зургийг Япон улс дахь Төвөдийн төлөөлөгчийн газар.

Үүний дараа тэрdээр 2004 онд энх тайвныг бэлгэдэж тарьсан бодь модны дэргэд очсон юм. Дээрхийн гэгээн 2009 оны 11 дүгээр сарын 4-нд тус газарт зочлох үеэрээ ариун модны дэргэд нэмж суулгац тарьж байжээ. Тэр үед самбарт сийлж үлдээсэн Дээрхийн гэгээний зурваст “Бодит байдлыг харгалзан үзэж, мэргэн ухаан хийгээд энэрэн нигүүлсэхүйг хослуулан ашигласнаар бид аливаа асуудлыг хүчирхийлэл үл хэрэглэн шийдвэрлэж чадна. Энэ ертөнцөд энх тайван, эв найрамдал ноёлно гэдэгт итгэж, би залбирч байна” хэмээсэн байдаг. Харин энэ удаагийн айлчлалынхаа үеэр тэрбээр “Хүчирхийллээр асуудал шийддэггүйг бидний өнгөрсөн түүх тодорхой харуулсан. Тиймээс энх тайванд хүрэхийн тулд бидэнд яриа хэлэлцээрийн арга үлджээ. Хамтын ашиг сонирхлынхоо төлөө хүн бүр гар нийлэн ажиллахад ердөө энэрэн нигүүлсэх сэтгэл хийгээд эр зориг шаардлана” хэмээн бичиж үлдээв.

Дээрхийн гэгээн уг зурвасынхаа утга санааг хуран цугларсан олонд дэлгэрүүлэн тайлбарлалаа. Зарим түүхчдийн тэмдэглэснээр дайны улмаас 200 гаруй сая хүний амь үрэгдсэн байдаг бөгөөд түүний дотор Окинавад үрэгдсэн хүмүүс байдгийг ч тэр онцлов. “Өнгөрсөн түүхийнхээ туршлагад үндэслэн ХХI зууныг бид энх тайвны зуун болгох учиртай. Үүнийг гагцхүү үйл хэргээрээ цогцлоох бөгөөд залбирал биднийг энх тайван ертөнцөд аваачихгүй. Тиймээс шинэ үеийн та бүхэн минь зорилгодоо хүрэхийн тулд илүү ихийг эргэцүүлэн бодож, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй” хэмээлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Дэлхийн II дайны үеэр Окинавад томилогдон ажиллаж байсан олон зуун багш, сурагчдын дурсгалд зориулагдсан Химэюригийн энх тайвны музейд зочилж буй нь. Зургийг Япон улс дахь Төвөдийн төлөөлөгчийн газар.

Үүний дараа Дээрхийн гэгээн Химэюригийн энх тайвны музейд зочлон, Окинавагийн тулалдааны үеэр охидын сургуульд гарсан эмгэнэлт явдлыг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхов. Тухайн үед байсан нийт 240 багш, сурагчдын ердөө 13 нь л амьд мэнд гарсан байна. Үдээс хойш Окинавагийн нийслэл Наха хот руу хөдөлж, Кенрицу Будокан танхимд Далай лам хүрэлцэн ирэв. Түүний "Бэрхшээлийг даван туулах нь ба залуу үеийнхэнтэй хийх яриа" сэдэвт айлдварыг сонсохоор 5000 гаруй хүн цугларчээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Окинавад олон нийтэд үг хэлэхийнхээ өмнө японы уламжлалт бүжигчдийн үзүүлбэрийг таалан болгоож буй нь... Зургийг Япон улс дахь Төвөдийн төлөөлөгчийн газар.

Дээрхийн гэгээнийг үг хэлж эхлэхээс өмнө уран бүтээлчид Окинавагийн соёлыг шингээсэн, гайхалтай бүжгийг дэглэж толилуулсан юм. Нарийн чамин хийцтэй хувцас, толгойн гоёл өмссөн эмэгтэй бүжигчдийн уян налархай хөдөлгөөнд үзэгчид ховсдуулсан мэт шимтэн сууцгаав.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Окинавад 5000 гаруй хүнд айлдвар айлдаж буй нь... Зургийг Япон улс дахь Төвөдийн төлөөлөгчийн газар.

Айлдварынхаа эхэнд Дээрхийн гэгээн хүнлэг ёсыг дэмжих, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх гэсэн хоёр гол үүрэг амлалтаа танилцуулав. Мөн 2011 оноос хойш түүний гурав дахь үүрэг болоод байсан улс төрийн хариуцлагаасаа чөлөөлөгдөж буйгаа дурдлаа. “ХХ зуунд технологийн дэвшил гарснаар нийгэм, эдийн засгийн болон бусад салбарт асар их хөгжил дэвшил гарсан билээ. Бие махбодын таашаал хүртэх арга зам бидний амьдралд олширсон хэдий ч энэ нь сэтгэлийн амар амгаланг олсон гэсэн үг биш юм. Стресс, үл итгэлцэл, ганцаардал зэрэг нь бидний нийгмийн сөрөг шинж тэмдэг болжээ. Мөн аливаа зэвсгүүдийн хөнөөлт хүч нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Түүнчлэн эдгээр зэвсгийн байгаль орчинд учруулах хохирлын үр дагаврыг тооцож үзэх нь машид чухал. Хүний оюун ухаанаас үүдэж зөрчилдөөн гарах нь олонтаа тохиодог. Ашиг сонирхол эсвэл үзэл бодол нь зөрчилдөж, хүчирхийллээр шийдэж буй цаг үед энх тайвныг тогтоох нь хамгийн чухал юм. Бид харин яриа хэлэлцээр, зөв үйлдлээрээ үүнд хүрэх ёстой. Энх тайван хүчин чармайлтгүйгээр ирдэггүй. Шинэ зуун эхлээд, дөнгөж 12-хон жил өнгөрч байна, цаана нь дахиад 88 жил үлдээ. Өнгөрснөөсөө сургамж авч болох хэдий ч ирээдүйн талаар, илүү жаргалтай дэлхий ертөнцийг цогцлоох талаар бодох маш чухал. Үүний тулд алсын хараатай байх шаардлагатай. Алсын харааг бодит байдалд нийцүүлэн тодорхойлох хэрэгтэй бөгөөд асуудлыг зөвхөн нэг өнцгөөс бус олон талаас нь авч үзэх нь зүйтэй. Мөн үр дүнтэй дүн шинжилгээ хийхийн тулд хүний оюун санаа тайван байх хэрэгтэй байдаг. Бурхны шашинтнууд үүнийг "аналитик бясалгал" хэмээн нэрлэдэг” хэмээн тайлбарлалаа.

Улмаар Дээрхийн гэгээн уур хилэн, үзэн ядалт, хардал сэрдэл, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг эерэг болгон хувиргаж, оюун санааны амар амгаланд хүрэх үйл явцын талаар дэлгэрэнгүй ярив. “Үүнийг түгээмэл шинж чанартай болгохын тулд шашин шүтдэг, шүтдэггүй бүх хүмүүст хамаарах хүчирхийлэл үл хэрэглэх ёсон хамгийн тохиромжтой” хэмээлээ.

Зураг. Японы Окинава дахь олон нийтэд зориулсан айлдварын үеэр Дээрхийн гэгээн Далай ламаас асуулт асууж буй үзэгч. Зургийг Япон улс дахь Төвөдийн төлөөлөгчийн газар

Асуулт, хариултын цаг эхлэх үед нэг эгнээний дагуу урт дараалал үүсгэсэн хүмүүсийн цөөхөн хэдэд нь л хариулах боломж Дээрхийн гэгээнд гарсан юм. Улам бүр хөгжиж буй энэхүү технологийн ертөнцөд аз жаргалыг хэрхэн эрэлхийлэх тухай асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн аз жаргалыг зөвхөн мэдрэхүйн түвшинд хангадаг материаллаг хэв маягийг шүүмжлэн, "Жинхэнэ аз жаргал бидний мэдрэхүйн түвшинд бус, сэтгэл санаа, оюун ухаанаа дасгалжуулах замаар бий болох ёстой" хэмээн хэллээ. Тэрбээр сэтгэл судлал, оюун ухааныг дасгалжуулах чиглэлээр эрдэмтдийн хийж буй судалгааны ажлуудын талаар тайлбарлалаа. Оюун санааг дасгалжуулах замаар төлөвшүүлсэн сэтгэл хөдлөлүүд нь байгалаас бий болсон биологийн шинж чанартай сэтгэл хөдлөлүүдтэй харьцуулахад илүү найдвартай бөгөөд тогтвортой байдгийг тэр онцлов. Төгсгөлд нь Далай лам сэтгэл хөдлөлөө удирдахын тулд "оюун санааны газрын зураг" гэгчийг ойлгох нь ямар чухал болохыг хэлээд арга хэмжээг өндөрлүүллээ.

Дээрхийн гэгээн 11 дүгээр сарын 12-ны өглөө хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийв. Дээрхийн гэгээн хэвлэлийнхэнд хандаж насан туршдаа хүлээсэн хоёр гол амлалтынхаа талаар танилцуулав. Хүнлэг үнэт зүйлсийг сурталчлахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэл болон санал дүгнэлтээрээ дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэхэд чухал үүрэгтэйг хэлэв. Хүний амьдралыг зөвхөн мөнгөөр хэмжигддэг мэтээр харуулах нь маш буруу. Дэлхий дахинд шунал улам бүр нэмэгдэж, улмаар "хүн төрөлхтний нийгмийн хорт хавдар" хэмээн Дээрхийн гэгээний тодорхойлсон авлига гэгч нь газар авч байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсын Окинавад хийсэн айлчлалынхаа үеэр хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй ярилцаж буй нь. Гэрэл зураг: Япон дахь Төвөдийн Төлөөлөгчийн Газар.

Төвөдөд гарч буй эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн талаарх асуултад 2011 оноос хойш улс төрийн хариуцлагаа бүрэн хүлээлгэн өгсөн гэдгээ сануулав. “Гэсэн ч өөрийгөө зулын гол болгож буй үйлдлүүд нь үнэн хэрэгтээ илүү том асуудлын шинж тэмдэг тул үүний шалтгааныг судалж үзэх нь Хятадын Засгийн газрын хувьд маш чухал юм. Харамсалтай нь, Хятадын Засгийн газар Төвөдөд гарч буй бүх асуудалд Дээрхийн гэгээн тэргүүтэй дүрвэж гарсан төвөдүүдийг байнга буруутгах зэргээр хялбар замыг сонгосоор ирсэн байна. Хэрэв ингэж буруутгах нь асуудлыг шийдвэрлэхэд тусалсан бол зүгээр сэн. Гэвч тэгсэнгүй. 2008 оны 3 дугаар сард Төвөдөд болсон жагсаалын дараахан ерөнхий сайд Вэнь Зябао уг хямралыг Энэтхэгээс эхлэлтэй хэмээн мэдэгдсэн. Төвөдийн тал үүнд нэн даруй хариу үйлдэл үзүүлж, Хятадын Засгийн газрын албан тушаалтнуудыг Дарамсалад хүрэлцэн ирж, бидний бүх баримт бичиг болон Дээрхийн гэгээний Төвөдөөс шинээр ирсэн төвөдүүдтэй хийсэн бүх ярилцлага зэрэгт бүрэн шалгалт хийхийг урьсан билээ. Гэвч тэд энэ саналыг хэзээ ч хүлээж аваагүй юм” хэмээн мэдэгдэв.

Хятадын эрх баригчид саяхан гарсан өөрийгөө шатаах эсэргүүцлийн ард Дээрхийн гэгээн болон дүрвэсэн төвөдүүд байгаа хэмээн дахин гүтгэсний дараа тэрээр Хятадын албан тушаалтнуудыг Дарамсалад ирж мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дахин урьсан юм.

Тэрбээр “1,3 тэрбум хятадын ард түмэн зөв бурууг шүүн тунгаах чадвартай. 1,3 тэрбум хятад иргэн юу нь зөв, юу нь буруу болохыг шүүн тунгаах чадамжтай билээ. Тийм учраас Хятадын засгийн газраас явуулж буй цензур буюу хяналт цагдалт нь ёс суртахуунгүй үйлдэл юм. Түүнчлэн Хятадын шүүх тогтолцоог олон улсын шүүхийн стандартын түвшинд хүргэх нь машид чухал” хэмээн мэдэгдэв.

Эцэст нь Хятад, Японы маргаантай байгаа арлуудын талаарх саяхны хурцадмал байдлын тухай асуултад Дээрхийн гэгээн "Энэ бол маш эмзэг нөхцөл байдал. Энэ бол улс төрийн асуудал юм. Би тэр арал нь хаана байдгийг, эсвэл ямар нэртэйг ч мэдэхгүй. Гэвч намайг Ёкохамад хэвлэлийнхэнтэй уулзсаны дараа хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд намайг уг арлыг япон нэрээр нь дуудаж, япончуудын талд орсон гэж мэдээлсэн. Энэ бол огт худал зүйл! Хятадад Япон хэрэгтэй, Японд Хятад хэрэгтэй. Энэ бол бодит үнэн бөгөөд илүү чухал зүйл юм. Асуудлыг шийдэхийн тулд та бүхэн ярилцах ёстой" хэмээлээ.

Дээрхийн гэгээн орон нутгийн зохион байгуулах хорооны гишүүдтэй өдрийн зоог барьсныхаа дараа Токио хот руу буцсан юм. Маргааш өглөө Дээрхийн гэгээн "Хүнлэг үнэт зүйлс хийгээд бүх нийтийн хариуцлага" сэдвээр илтгэл тавих бөгөөд үдээс хойш нь анагаах ухааны салбарт 1987 онд Нобелийн шагнал хүртсэн доктор Сүзүми Тонэгаватай хамтран "Оюун санааны шинжлэх ухаан, Анагаахын эртний мэргэн ухаан: Бие, сэтгэлийн тэнцвэр" сэдэвт хэлэлцүүлэгт оролцох юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт