2010 оны 4 дүгээр сарын 11 - Дээрхийн гэгээн Далай лам 2010 оны 4-р сарын 10-нд Польшийн Ерөнхий сайд Дональд Тускэд илгээсэн захидалдаа Ерөнхийлөгч Качинский болон агаарын эмгэнэлт ослын улмаас амь насаа алдсан бусад хүмүүсийн төлөө Польшийн ард гүн эмгэнэл илэрхийлжээ.
Дээрхийн гэгээн Польш улсад айлчлах үеэрээ Ерөнхийлөгчтэй уулзах завшаан тохиож байсныг дурсан, түүний эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн үйл хэрэгт үнэнчээр зүтгэж байсныг нь биширч явдгаа дурдсан байна.