АНУ, Калифорни муж, Сан-Франциско хот. 2009 оны 4 дүгээр сарын 26. Дээрхийн гэгээн Далай лам Сан-Франциско хотын “Мартин” хэмээх нийтийн хоолны газар ирсэн орон гэргүй зочдыг аль болох тайван, тухтай байлгахыг хичээж байлаа.
Тэрбээр улаан, шар өнгө хосолсон хормогч зүүн, песто соустай пастаг таваглан, эхний зочдод өөрийн биеэр үйлчилжээ. Мөн өөрийнх үгийг анхааралтай сонсдог зарим хөрөнгөт хүнээс түр ч болов холдон, эгэл хүмүүстэй хамт байх нь ямар их тайвшрал авчирч буйг хошигнон ярьжээ.
Тэрбээр амьдралын хүнд нөхцөлд орсон эрчүүдийн хамт талх хуваан идэж, хууч хөөрөн, англиар ярихдаа гаргадаг алдаагаа ч инээд наргиа болгон ярьж байлаа.










